Шинэ мэдээ

Хятад эмэгтэй монгол охидыг хулгайлсан гэх мэдээллийг шалгаж байна5 сар 25. 18:01Боловсрол ба боломж5 сар 25. 17:24Толины тусгалууд...5 сар 25. 15:46Крис Бош гэрээгээ цуцлана5 сар 25. 15:42Их засварт байсан троллейбуснуудыг үйлчилгээнд гаргалаа5 сар 25. 15:27Хүүхдийн зуслангуудад шалгалт хийж, зөвшөөрөл олгоно5 сар 25. 15:12Жулия Робертс: Би хиймэл баг зүүхээс ЗАЛХАЖ БАЙНА5 сар 25. 15:08Бага ангийн сурагчдын амралт эхэллээ5 сар 25. 14:14Нас явах тусам ааш муутай болоод байна уу5 сар 25. 14:13АН-ын ҮБХ хуралдана5 сар 25. 14:12Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол5 сар 25. 13:59Б.Алтанжаргал: Ардын дуугаа хайрлан сонсдог түмэндээ зориулж "Идэр жинчин" цомгоо гаргасан5 сар 25. 13:42Эргүүл хийж явсан цагдаа нар осолдож, нэг цагдаа амиа алджээ5 сар 25. 13:08Б.Аззаяа: Миний өөрийн уран бүтээлүүд түлхүү дуулагдана5 сар 25. 12:46Газрын наймаачдад төр төмөр нүүрээ харуулж эхэллээ5 сар 25. 12:32Донкегоос зэс утас хулгайлах гэж байгаад тогонд цохиулж амиа алджээ5 сар 25. 12:19Чуулган: Гишүүд элчин сайдуудыг гадаадад байгаа монголчуудын эрх ашигийг хамгаалахыг захилаа5 сар 25. 12:14Үндэсний үйлдвэрлэлээ дэмжмээр л байна, даанч ...5 сар 25. 11:24Олборлолтыг танах тухай тохиролцоог 2018 оны туршид сунган хэрэгжүүлж магадгүй5 сар 25. 10:58Ч.Хүрэлбаатар: ОУВС-гийн 24 захирал санал нэгтэйгээр хөтөлбөрийг баталлаа5 сар 25. 10:24Гадаад харилцааны сайд АНУ-д айлчилна5 сар 25. 9:38Өнөөдөр болох үйл явдлууд5 сар 25. 9:37Сайн мэдээ: Монгол Улс ОУВС-д хамрагдахаар боллоо5 сар 25. 9:24Хүн худалдаалах хэргээр 15 хүн ял шийтгүүлээд байна5 сар 25. 9:22Танилц: Монголбанкинд хийсэн шалгалтын дүн бүрэн эхээрээ5 сар 25. 9:13Танилц: Монголбанкинд хийсэн шалгалтын дүн бүрэн эхээрээ5 сар 25. 9:13Сүхбаатар аймаг 2012-2016 онд 8 тэрбум гаруй төгрөгийн зөрчил, дутагдал гаргажээ5 сар 25. 9:12Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь5 сар 25. 9:11Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан байна5 сар 25. 8:58Монголын шигшээ баг өнөөдөр Японы багтай тоглоно5 сар 24. 17:33

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийг сонгох хамгийн зөв зам нь боловсрол5 сар 25. 13:59

Цаг төр өөр байх үед хүнийг хүч чадал, бие махбодийнх нь том жижигээр аливаа дайн тулаанд сонгон илгээдэг байжээ. Тэгвэл орчин цагт боловсрол мэдлэг, хүнлэг энэрэнгүй зан чанар, олон нийтэч байдал, өөрийгөө илэрхийлэх чадвар, бусдын болон улс эх орныхоо төлөө хийж буй сайн сайхан үйлс бүтээлээр нь дүгнэдэг болжээ.  Монголчууд ч энэ жишгийг дагаж Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох цаг дор өөр өөрийн үзэл хандлага, өнцгөөс Ерөнхийлөгчид нэр дэвшиж буй гурван эрхмийн боловсролыг шүүн тунгаагаад хэдийнэ эхэлжээ

Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Ц.Элбэгдорж "хэн" болох вэ5 сар 18. 9:33

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр сар хүрэхгүй хугацааны дараа Монгол төрийн тэргүүний албан тушаалаа орхино. Түүний хувьд тэр үед “зүгээр л иргэн Чойжоо” гэдэг шиг болно

Гадаад дахь Монголчуудын санал өгөх хүсэлтийг энэ сарын 20-ны дотор авна5 сар 10. 9:14

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Ерөнхийлөгчийн сонгуульд гадаад улсад байгаа Монголчууд оролцож, санал өгөх эрхээ эдлэх боломжтой болсон юм

Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эрүүл мэндийн үзлэгийн талаар мэдээлнэ5 сар 9. 8:39

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбогдуулан намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Тодруулбал, МАН-ынхан Бага хурлаараа намын дарга М.Энхболдыг, АН бүх гишүүдийнхээ санал хураалтаар УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг, МАХН Бага чуулганаараа намын дарга Н.Энхбаярыг дэвшүүлэхээр болсон юм

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхээр болов5 сар 5. 9:02

УИХ-ын 2017 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2017.05.04) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 26 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаархи төсөл санаачлагчийн илтгэлийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Төрийн байгуулалтын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан танилцуулсан юм. Ээлжит сонгуулийн үр дүнд төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, удирдах албан тушаалтан өөрчлөгдсөн зэрэг улс төрийн шалтгаанаас үүдэлтэйгээр төрийн албаны томилгоо, мэргэшсэн, тогтвортой байдал алдагдаж, залгамж чанаргүй, хариуцлагагүй байдал үргэлжилсээр ирсэн

Намууд нууц санал хураалтаар Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ тодруулна5 сар 2. 9:07

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАХН, МАН, АН-аас гурван нэр дэвшигч тодорч өрсөлдөх юм

Зөвлөлдөх санал асуулгыг нээж УИХ-ын дарга М.Энхболд үг хэллээ4 сар 29. 11:54

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ АСУУДЛААР ЯВУУЛАХ АНХДУГААР ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ НЭЭЖ, УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ. Эрхэм хатагтай, ноёд оо,             Хүндэт зочид оо,              Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж, Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.             Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар орон даяар зохион байгуулж байгаа анхдугаар зөвлөлдөх санал асуулгын нэр хүндтэй үйл хэрэгт оролцож буй Та бүхэнд баяр хүргэж, амжилт хүсье.  Монгол Улс 1992 онд улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдлэн, эх орондоо хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилго дор шинэ Үндсэн хуулиа баталж, даяар олноо зарлан тунхагласан түүхтэй билээ. Шинэ Үндсэн хуулийг одоогоос 26 жилийн өмнө нийт ард түмнээрээ 3 сар гаруй хугацаанд хэлэлцүүлж, нийт 1.2 сая сонгогчдын 900 гаруй мянгаас нь давхардсан тоогоор 200 мянга гаруй санал авсан байдаг. Тэдгээр саналын 44.3 хувийг төсөлд ямар нэг байдлаар тусгаж, Улсын Бага Хурал 4 удаа хэлэлцэж Ардын Их Хуралд өргөн барьсан бөгөөд тухайн үеийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж бүрийн төлөөлөл багтсан, олон намын тогтолцоо бүхий Ардын Их Хурал 76 хоног хэлэлцэж баталсан түүхтэй. Энэ утгаараа Монгол Улсын шинэ Үндсэн хууль Монголын бүх ард түмний хамтын бүтээл, зөвшилцөл ойлголцлын эрхэм баталгаа болсон билээ

Ц.Элбэгдорж: Хэвлэлийн эрхийг боох байдал байж болохгүй4 сар 27. 13:22

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож байна. Тэрбээр нийгэмд асуудал үүсгээд буй Зөрчлийн тухай хуульд орсон гүтгэх заалтын талаар байр сууриа илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Торгууль нэмлээ гэж нэлээн шуугилаа

СЕХ: Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ирэх сарын 17-нд олон нийтэд мэдээлнэ4 сар 26. 9:15

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд буюу хоёр сарын дараа болох юм. Одоогоор намуудаас хэн нэр дэвших нь тодорхойгүй байгаа юм

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Дуулиан 2020” заалны хөл бөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо4 сар 24. 12:26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөлбөмбөгийн холбоо, "Их Талын Дуулиан ТББ" болон Нийслэлийн Биеийн Тамир Спортын Газар, Нийслэлийн Боловсролын Газар хамтран Нийслэлийн аварга шалгаруулах "ДУУЛИАН-2020" заалны хөлбөмбөгийн 11 дэх удаагийн тэмцээний Финалын тоглолтууд амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээн нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн багийн спортыг хөгжүүлэх зарлигийг хэрэгжүүлэх, нийтийн хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, энэ салбарт дэмжлэг туслалцаа үзүүлдэг хувь хүн, албан байгууллагын тусламж хамтын ажиллагааны хүрээнд материаллаг баазыг нэмэгдүүлэх, Монголын хөлбөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулах чадварлаг, авъяаслаг, эрүүл монгол иргэнийг төлөвшүүлэх үндсэн зорилго ач холбогдолтой юм. Энэхүү тэмцээнд олон байгууллага ивээн тэтгэгчээр оролцсон бөгөөд  дэлхийн хамгийн олон хөгжөөн дэмжигчтэй хөлбөмбөгийн спортод Монголын ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг амжилттай оролцуулах баг тамирчдыг бэлтгэх зорилготой юм.  “Дуулиан-2020” заалны хөлбөмбөгийн тэмцээнийг анх 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн ба ерөнхий боловсролын сургуулиудын дунд охид, хөвгүүдийн насны ангиллаар зохиодог энэхүү тэмцээнд жил бүр ойролцоогоор 30,000 гаруй мянган охид, хөвгүүд хамрагдаж энэ спортоор хичээллэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэмцээний хамгийн сүүлчийн тоглолт болох 15 настай хүүхдүүдийн хөлбөмбөгийн тэмцээнийг үзэж сонирхоод баг тамирчдад шагнал гардуулж үг хэлэв

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж: “Соёлын довтолгоо-2”-ыг эхлүүлье4 сар 13. 9:54

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр Улаанбаатар хотын хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлаар иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийлээ. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар болон ТББ, аж ахуйн нэгжийн төлөөлөл, иргэд үг хэлж, нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлыг хэрхэн шийдвэрлэх, ямар арга хэмжээ авч болох талаар байр сууриа илэрхийллээ. Уулзалтын эхний хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, хоёр дахь хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хөтлөн явууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтыг дүгнэж хэлсэн үгэндээ “Нийслэлийн хөрс, ус, агаар, орчны бохирдлын асуудлыг ямар нэг аргаар шийдэж таарна. Тэгэхдээ бид байгаа энэ цаг хугацаандаа шийдэх хэрэгтэй. Энэ чиглэлээр ажиллаж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, компани, иргэдтэй уулзаж байхад нэг зүйл их дутагддаг юм байна

Ц.Элбэгдорж: Хаврын баяр сайхан цаг ирж буйг бэлгэддэг3 сар 22. 16:11

3-р сарын 2215 цаг 48 минут Ц.Элбэгдорж: Хаврын баяр сайхан цаг ирж буйг бэлгэддэг Улс төр   Ерөнхийлөгч   Эхлэл хуудас   Мэдээ, мэдээлэл Казах зоны хаврын баяр, Наурызын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ахмад эрдэмтэн, багш Кылышийн Аксолтаныд зочиллоо. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийт казах түмэнд хандаж хэлэхдээ “Өнөөдөр Наурызын баяраа тэмдэглэж байгаа нийт иргэддээ, казах түмэндээ хаврын баярын мэнд хүргэж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Баян-Өлгий аймаг болон Монгол нутгийн газар бүр амьдарч, ажиллаж байгаа казах иргэд маань өнөөдөр хамгийн сайхан баяраа тэмдэглэж байна. Хаврын баяр гэдэг бол өдөр шөнө тэнцсэний баяр, хаврын баяр гэдэг бол үртэй бүхэн үржиж, үндэстэй бүхэн цэцэглэдэг ийм сайхан цаг ирж байгааг бэлгэддэг бэлгэдэлтэй сайхан баяр юм. Дээрээс нь ахмадуудаа хүндэтгэж золгодог энэ сайхан уламжлал, ёс заншлаа залуучууд, үр хүүхэддээ уламжлуулдаг ийм сайхан баяр юм. Манай казах түмэн бол их хөдөлмөрч, хичээнгүй хүмүүс. Ажиллаж байгаа газар бүхэндээ их амжилт гаргадаг, их бүтээл бий болгохыг эрмэлзэж сайхан ажилладаг улсууд юм. Ингээд энэ сайхан ахмад буурлынхаас та бүхэнд дахин хаврын баярын мэндийг дэвшүүлж, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Өнөөдөр бас монгол хүн сансарт ниссэн баяр давхцаж байгаа

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.