Шинэ мэдээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн хуучин орлогч болон газрын дарга нар оффшор бүсээр дамжуулан 8 сая гаруй доллар угаасныг илрүүлжээ12 сар 13. 15:19ЕХ-ны удирдагчид уур амьсгалын асуудлаар зөвшилцөлд хүрчээ12 сар 13. 12:17БНАСАУ-ын асуудалд НҮБ санал зөрөлдөөнтэй байна12 сар 13. 10:26АНУ-ын хориг ЕХ-ны бүрэн эрхт байдалд аюул учруулж байна гэв12 сар 13. 9:32Том компаниуд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхээ илэрхийллээ12 сар 13. 9:31Өргөдлийн байнгын хорооноос “амь” оруулсан 1072 хувьцааг ЗГ дэмжих нь зөв12 сар 11. 17:29В.Зеленский: Холбооны улс байгуулахыг Украин хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй12 сар 10. 12:37Баянгол дүүргийн сурагчид ЭЕШ-ын сорилго шалгалтад орлоо12 сар 9. 13:31Флоридад болсон хэргийг террорист халдлага гэж үзэж байна12 сар 9. 12:27Сенат “Умардын урсгал-2”-ын эсрэг хориг арга хэмжээг хуулийн төсөлд оруулжээ12 сар 9. 9:43“Уур амьсгалын төлөөх жагсаал”-д хэдэн мянган хүн оролцжээ12 сар 7. 11:44Бурундид хөрсний гулсалтын улмаас 26 хүн амиа алджээ12 сар 7. 11:31Хонконгийн цагдаагийн дарга Бээжин хотыг зорьжээ12 сар 7. 11:21Нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудыг татан буулгахыг уриалжээ12 сар 6. 13:54Х.Галымбек: Хүхрийн хэмжээ хүний бие сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүрээгүй12 сар 6. 12:15Агаарын чанарт хүхэрлэг хийг нэмэгдүүлж буй хуурамч дизель түлштэй тэмцэх хэрэгтэй12 сар 6. 12:14Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна12 сар 6. 10:12Шинжааны лалын шашинтнуудын холбоо АНУ-ын хуулийн төслийг эсэргүүцжээ12 сар 6. 9:29Д.Трамп ирэх долоо хоногт АНУ-Японы худалдааны хэлэлцээрт гарын үсэг зурна12 сар 6. 9:28“Ориг Трэйвэл”: Туркийн Анталия хот руу зээлээр аялах боломжтой12 сар 5. 15:22Япон, БНСУ худалдааны яриа хэлэлцээгээ сэргээнэ12 сар 5. 13:56Япончууд шинэ супер компьютер бүтээнэ12 сар 5. 9:40ОХУ, БНХАУ аюулгүй байдлын түншлэлээ бэхжүүлэх бодолтой байна12 сар 5. 9:38Мишээлийг олоорой12 сар 4. 16:30Дэлхийн эргэлтийн эдийн засгийн форум Канадад болно12 сар 4. 9:49АНУ-ын тагнуулын нисэх онгоц Солонгосын хойгийн дээгүүр нисчээ12 сар 4. 9:34Мэдэгдэл12 сар 3. 14:17Д.Зоригт: Капитал банкинд 2016 оны наймдугаар сараас хойш мөнгө нэмж байршуулаагүй12 сар 3. 14:12Иранд болсон мөргөлдөөний үеэр 208 хүн амиа алджээ12 сар 3. 13:09“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо12 сар 3. 11:05

Парламент

УИХ-ын дарга М.Энхболд: Засгийн газар ажлаа шуурхай хийж, УИХ-ын үйл ажиллагааг таслалдуулахгүй явуулахыг шаардаж байна2018, 12 сар 7. 16:18

УИХ-ын чуулганы 2018.12.07-ны өдрийн үдээс өмнөх хуралдаан хуралдаж чадсангүй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын гишүүд, Засгийн газарт хандаж үг хэлэв. УИХ-ын гишүүд ээ, Арванхоёрдугаар дугаар сарын 06-ны үдээс хойших хуралдаан, 12 дугаар сарын 07-ны үдээс өмнөх хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс, Засгийн газрын гишүүд хүрэлцэн ирээгүйгээс болоод хуралдаж чадсангүй. Засгийн газраас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг яаралтай хэлэлцүүлэх хүсэлт ирүүлсэн

УИХ-ын чуулган хуралдана2017, 10 сар 31. 12:03

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хуралдаантай

У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна2017, 10 сар 13. 9:30

Явсан хүний араас шороо цацдаггүй, үнэнийг үнэнээр нь үлдээх нь Монголын улс төрд байх учиртай ёс зүй, жудаг билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хаягласан олон шүүмжлэл явдаг ч түүнтэй холбон ярих учиртай бас олон эерэг өөрчлөлт эдийн засагт ирсэн

Н.Энхболд: Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хумих асуудал байхгүй2017, 8 сар 10. 11:49

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.   Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж байна.  Хэлэлцүүлгийг нээж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэллээ.  Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх аравдугаар сар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг болно2017, 8 сар 10. 9:12

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хөдөө орон нутагт хэлэлцүүлэг хийж байгаа юм

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хүргүүлэв2017, 8 сар 9. 12:42

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “..

Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ2017, 8 сар 8. 9:17

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын багийнхан 8 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн 9 суманд хийхээр болж, хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ. Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав.           Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ.                   Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.       Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа

Ерөнхийлөгч “Сентера гоулд”-ын татвараар алдааны тооллоо эхлүүлэв2017, 8 сар 7. 9:24

Шинэ Ерөнхийлөгч маань ажлаа аваад удаагүй  ч “Сентера гоулд”-ыг анхааралдаа авав. Үнэндээ “Сентера гоулд”-тай хариуцлага, хэм хэмжээ ярих ёстой юу гэвэл тийм

Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв2017, 8 сар 2. 14:58

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт үдээс өмнө Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш 13.00 цагаас 17.00 цагийн хооронд  хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.  Төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга  Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд хэлэлцүүлэг үндсэндээ 3 үе шаттай зохион байгуулагдана. Аймгийн ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор 29 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг сумдуудад чиглэл өгсөн. Сумдууд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээ байгуулж, сургагч багш нараа бэлтгээд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй. 09 дүгээр сарын 05-ны дотор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 09 дүгээр сарын 10-ны дотор саналын дүнг нэгтгэн хүргүүлэх ёстой. Өглөө зохион байгуулагдсан сургалтад 13 хүн үг хэлж, 26 асуудлаар санал, асуулт тавьж, хариулт авсан байгаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна” гэв.   Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөлөө. Сэдэв тус бүрийн танилцуулгыг Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.   Иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал төсөлд тусгагдсан  Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийг иргэд дэмжиж, тэдний олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал хэлж байв.  Энэ үеэр Бат-ширээт сумын иргэн Н.Мэндсайхан, АНУ-ын Үндсэн хуулийг харахад хүчтэй, тогтвортой хууль гэж боддог. Цаашид энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байх уу, эсвэл тогтвортой гар хүрээд байхгүйгээр чамбай Үндсэн хуультай байх уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тухай ярьж байна. Үүний оронд Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр хөндөгдөж байсанчлан Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох асуудлыг нэмэх нь чухал байна хэмээгээд түүний саналыг төсөлд тусгах боломжтой, эсэхийг тодруулж байсан юм. Ингээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид саналын хуудас бөглөлөө. Хэлэлцүүлэгт үдээс өмнө болсон сургалтад хамрагдсан хүмүүс дээр аймгийн иргэд нэмэгдэж, нийт 434 хүн оролцлоо. Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг сануулав2017, 8 сар 2. 9:39

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр (2017.08.01) ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Коши Матай хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга хэлсэн үгэндээ, Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг байна

Эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийт ард түмний хэлэлцүүлэг эхэлж байна2017, 7 сар 31. 10:57

Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн хэлэлуүүлэг өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнээс урьд зөвлөлдөх санал асуулгыг  санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохион байгуулж, эндээсээ Үндсэн хуульд оруулах зургаан чиглэлийн өөрчлөлтийг тогтоод байгаа билээ.  Одоо эхэлж буй ард нийтийн санал асуулгаар энэ зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж буй. Өнөөдрөөс эхэлж буй энэ санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ

Намрын чуулганаар ямар хууль хэлэлцэх вэ2017, 7 сар 25. 9:05

Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.  Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дараах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:   Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл; Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл; Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Бусад.  Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.  Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.  Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ2017, 7 сар 25. 9:05

Монголчууд 1992 оны нэгдүгээр сард шинэ Үндсэн хуулиа өлгийдаж авснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хугацаанд 2000 онд зөвхөн хууль тогтоогчдын хүрээнд өөрчлөлт оруулсан нь эдүгээ дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэгдэж байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт үе үеийн хууль тогтоогчдын барьж авдаг асуудал болоод буй

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв2017, 7 сар 6. 9:47

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө. Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм.  Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.  Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, “Эвтэй Монгол” иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү” гэсэн юм. Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд  “УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан

Б.Бат-Эрдэнэ: Зээлээ зориулалтын дагуу ашигласан компаниудын нэр хүндийг унагаж болохгүй2017, 6 сар 8. 16:47

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР /2017.06.08/ МОНГОЛБАНКИНД ХИЙСЭН ШАЛГАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА. ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АСУУЛТ АСУУЖ, САНАЛ ХЭЛЛЭЭ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 1-нд ажлын хэсэг гаргасан байна

Байнгын хороод хуралдаагүй байна2017, 6 сар 6. 16:14

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдах товтой. Үдээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдахаар байсан ч   хойшлогдсон. Учир нь парламент дахь улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн арга хэмжээндээ оролцсон юм.  Үдээс хойш 14.00 цагаас Хуульзүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдах товтой. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй учир байнгын хороод хуралдаагүй байна.    Б.Анир 

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.