Дэлхийн нийтээрээ Covid-19 цар тахлын эсрэг тэмцэж байгаа энэ үед, улс орнуудын Гадаад Харилцааны яамдууд өндөр ачаалалтай ажиллаж байна. Тэр тусмаа шинэ корона вирусын голомттой бүсээс аль ч улс орон өөр өөрсдийн иргэдээ татан авах талаар уйгаггүй ажиллаж байгаа энэ цаг дор Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Д.Цогтбаатар сайдтай Гадаад Харилцааны Яамныхан санаачлагтай, шуурхай ажиллаж байна. Хамгийн их ачаалалтай ажиллаж байгаа яам бол Гадаад Харилцааны Яамны Консулын газар гэхэд хилсдэхгүй
Хятад, Монголын хамтарсан гурав дахь үзэсгэлэнгийн хүрээнд бүс нутгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт энэ сарын 6-ны өдөр ӨМӨЗО-ны Улаанцав хотод амжилттай болж өндөрлөлөө. “Нэг бүс-Нэг зам” санаачилгын хүрээнд ӨМӨЗО-ны Хөгжил шинэчлэлийн хороо, Монгол Улсын Үндэсний хөгжлийн газар хамтран эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны томоохон төслүүдийг танилцуулах, талууд гарын үсэг зурах ёслол, уулзалт зохион байгууллаа. Уг олон улсын чуулга уулзалтад оролцсон аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааны 53 гэрээнд гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад 17 томоохон төсөл болон 43 аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааны 56 төслийг тус тус танилцуулсан
Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд өнөөдөр /2019.06.07/ Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь мужийн Ардын зөвлөлийн дарга Чан Данг Чинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орон 1954 онд дипломат харилцаа тогтоосноос хойш бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжсөөр ирснийг онцолсон. Тэрбээр, 2018 онд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа БНСВУ-д албан ёсны айлчлал хийж байснаа дурдаад, тэр үед гарын үсэг зурсан хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны талаарх Санамж бичиг ажил хэрэг болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, улсынхаа нийслэлтэй хамгийн ойр байдаг зэрэг олон талаараа ижил төстэй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Хоа Бинь муж, Төв аймгийн харилцаа идэвхжиж байгаад сэтгэл өндөр байна хэмээгээд, цаашдын хамтын ажиллагааг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн М.Энхболд хоёр орны худалдаа, хамтын ажиллагаа өргөжин 58.5 сая ам.долларт хүрснийг тэмдэглээд, цаашид худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг өсгөхийн төлөө хамтран ажиллана хэмээсэн
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Швейцар улсын Давос хотноо энэ долоо хоногт эхэлсэн. Тус уулзалтад Монгол улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж урилгаар оролцож байна
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар энэ сарын 22-24-ний өдөр Швейцарын холбооны улсын Давос-Клостерс хотноо зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн форумд оролцов. Дэлхийн эдийн засгийн 49 дүгээр форумаар дэлхий дахин, бүс нутаг, үйлдвэрлэлийн түвшинд тулгарч буй асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн зүтгэлтнүүдтэй хамтран хэлэлцэж, дэлхийн эдийн засгийн ойрын, хэтийн ирээдүйн ерөнхий дүр төрхийг тодорхойлов. Тус форумд дэлхийн 100 гаруй улсын төрийн, Засгийн газрын тэргүүн болон олон улсын тэргүүлэх 1000 гаруй компанийн удирдлагууд, нэрт эдийн засагчид, банк, санхүүгийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр сайд Д.Сумъяабазар “Уул уурхай-металлын салбарын бодлого тодорхойлогчдын уулзалт”, “Эрчим хүч, хими, уул уурхай, металл үйлдвэрлэлийн хүлээн авалт”, “Бүс ба зам санаачлагыг урагшлуулах” зэрэг салбар хуралдаануудад оролцов. Түүнчлэн салбарын сайд УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Таван толгой" ХК-ийн 30 хүртэлх хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах бэлтгэл ажлыг хангах хүрээнд холбогдох гадаадын банк, санхүүгийн байгууллагууд болон хөрөнгийн биржийн төлөөлөгчидтэй уулзалт хийсэн юм
Монгол Улсын ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг Ропын Пап хүлээн авч уулзжээ. Түүнийг Ази тивд Ардчилсан үзлийг тууштай дэмжигч, хөгжүүлэгч хэмээн энэ уулзалтын үеэрээ онцолжээ.
-Таныг Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан хүний хувьд асуумаар юм байна. “Монголын эдийн засгийн чуулган 2018” форумын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлэх үеэрээ Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д элсэх нь зүйтэй гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн
-Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудалд төр, засгийн түвшинд төдийгүй, олон нийт маш ихээр анхаарлаа хандуулж байна. Үндсэндээ тус байгууллагад бүрэн эрхт гишүүн орон болох нь зөв, буруу гэсэн эрс тэс байр суурь, үзэл бодлын алинд нь та хамаарагдаж байна вэ? -Миний хувьд Монгол улс тус байгууллагад гишүүнээр элсэх цаг нь болсон гэж үздэг
НАМЗХ-ны Дэд Ерөнхийлөгч, Сангийн дэд сайд Х.Булгантуяа “ДЭЛХИЙН ШИЛДЭГ ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ”-аар шалгарсан сайхан мэдээллээр өнөөдрийг эхэлж байна. Тодруулбал, Аполитикаас ирээдүйн шилдэг манлайлагчдын жагсаалтыг танилцуулжээ
Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын дипломат, албан паспорт олгох, эзэмших, хадгалах журмыг шинэчлэн баталсан бөгөөд энэхүү журам 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөгдөнө.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн сайд В.В.Макейн урилгаар 2018 оны 6 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад айлчилж байна.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайд Сушма Свараж энэ оны дөрөвдүгээр сарын 24-26-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн билээ. Айлчлалын үеэр уулзаж ярилцсанаа хүргэе. Эрхэмсэг хатагтай Гадаад хэргийн сайд Та Монгол Улсад тавтай морилж байна уу
Гадаад хэргийн яамны Зөвшилцөх танхимд өнөөдөр “Монголын худалдааг дэмжих –EU- TRAM” төслийн нээлтийн арга хэмжээ болж байна. Энэхүү төслийг Гадаад харилцаааны яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Европын холбооны төлөөлөгчийн газар хамтран хэрэгжүүлэх юм. Монгол Улсын хувьд Европын холбооны улс орнуудад 7200 гаруй бараа бүтээгдэхүүнийг татварын хөнгөлөлттэйгээр экспортлох боломжтой ч өнөөдрийн байдлаар ноос ноолууран бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүн зэрэг 10 хүрэхгүй нэр төрөлд багтдаг байна
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.
Вьетнам Улсаас Монгол Улсад суух онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөнг өнөөдөр Орхон аймагт ажилалаа. Түүнийг АИТХ-ын дарга П.Пүрэвлхагва, Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү тэргүүтэй албаны хүмүүс хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал хэлсэн үгэндээ хоёр улсын найрамдалт хамтын ажиллагаа жилээс эилд өргөжин тэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн
Монгол улсын бензин шатахууны хэрэглээ үндсэндээ 100 хувь хойд хөршөөс хамааралтай. “Роснефть” гэсэн ганцхан кранттай, тэдний ааш аягаар шатахуны үнэ тодорхойлогддог гэхэд бараг хилсдэхгүй.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Японы Гадаад хэргийн сайд Таро Конотой Бээжинд болсон хурлын үеэр уулзсан байна. Тэрээр түүнд БНХАУ хоёр орны хоорондын харилцааг хэвийн байдалд нь эргүүлэн оруулах тал дээр Японтой ажиллах болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ
-Залууст аялангаа ажиллах боломж олгоно- Монгол Улсын Засгийн газар БНПУ-тай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгууллаа. Ингэснээр Польш манай улстай Нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулсан Европын Холбооны хоёр дахь орон болж буй аж
Монгол Улсын Засгийн газар Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсаны гурав дахь шатны үнэлгээг хийхээр Олон улсын валютын сан/ОУВС/-гийн төлөөлөгчид Монголд ажиллаж байна. Тэд 14 хоногийн турш ажиллаж хөтөлбөрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид ямар арга хэмжээ авах талаар дүгнэлт гаргах юм. ОУВС-ийн төлөөлөгчид Сангийн яамны удирдлагуудтай өчигдөр хэлцлийн ширээнд суусан, өнөөдөр ч хэлэлцээ хоёр дахь үргэлжилж байна. Засгийн газрын зүгээс Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш эдийн засаг тогтворжиж валютын нөөц нэмэгдсэн, төгрөгийн ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн, зээлжих зэрэглэл шат ахисан зэрэг олон эерэг үр дүн гарсан гэж дүгнэж байгаа