Эхчүүдийн эхлүүлсэн хүнлэг ёсны тэмцлийг улс төр болгон хувиргасан Женкогийн талын АН-ынхан Засгийн газрыг огцруулахаас аргагүй байдалд тулган шаардалт үзүүлсэн бололтой. Эв нэгдлийг илэрхийлэгч хэмээн Үндсэн хуульдаа тунхагласан үе үеийн Ерөнхийлөгчдийн түүхэнд Х.Баттулга гэдэг хүн шиг ард түмнээ эвдрэлцүүлсэн бохир улс төр хийж байгаагүй
Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт Монгол Улсын Ерөнхий сайд нарын тосон будгаар зурсан хөргүүдийг эгнүүлэн байрлуулсан байдаг. Түүхийн гажуудлаас болоод хөргийг нь өлгөөгүй Ерөнхий сайд ч байна, 1921 онд гурван сар Ерөнхий сайд байсан, 1937 онд цаазлагдсан Манзушир хутагт Цэрэндоржийг яагаад ч юм Ерөнхий сайдад одоог хүртэл тооцдоггүй. Ерөнхий сайд нарын хөргүүд дунд С.Баярын хөрөг нүднээ онцлон өртөхөөр урлагийн сонгодог бүтээл биш, гэхдээ л дэргэдүүр нь өнгөрөхөд тэр хүний тухай зурвас төсөөлөл гарцаагүй зурсхийнэ
Өвөрхангайн Засаг даргын суудлыг мөнгөөр худалдаж авахаар хөөцөлдөж байна Өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Өвөрхангай нутгийн ард түмэн МАН-д дахин итгэл хүлээлгэсэн. Ингэснээр бүх шатанд нэг нам засаглалж аливаа засглалын хямралгүй дөрвөн жилийг Өвөрхангайчууд өнгөрүүлэхээр болоод байгай юм
Орхон аймгийн Засаг даргаар хуучин Тамгын дарга Д.Соёлчхүүг томилуулах хүсэлт нь МАН-ын удирдах зөвлөл дээр очоод хаалга мөргөсөн байна. Тэрээр Тамгын дарга байхдаа хэд хэдэн хүнийг ажлаас халсан бөгөөд тэдгээр хүмүүс шүүхээр заргалдаж өөрсдийн талдаа шийдвэрээ гаргуулж авсан байдаг
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа
ИТХ-ын сонгууль орон даяар зохион байгуулагдаж урьдчилсан байдлаар нийслэлд МАН 34, АН 8, ХҮН 3 суудал авлаа. Одоо энэхүү дүнг СЕХ албан ёсоор зарлах юм. Тэгвэл НИТХ-ын сонгуультай холбоотойгоор дараагийн том улс төр буюу ХЭН хотын дараагийн даргаар томилогдох вэ гэдэг яриа хэлэлцэгдэж эхлээд байна. Баталгаатай эх сурвалжуудын мэдээлж буйгаар Хотын дараагийн даргад яг одоогийн байдлаар 5 хүний нэр хүчтэй яригдаж байгаа аж
-МАН улс эх орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй хөгжлийн институци юм- Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Баярмагнайн БАЯРБААТАРТАЙ ярилцлаа. -Монгол Ардын Намын XXVIII Их хурлаас Хяналтын Ерөнхий Хороо /ХЕХ/-г байгуулсан. Орон тооны бус 13, орон тооны хоёр, нийт 15 гишүүнтэй
Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар ажилласан нь энэ юм. Музейн ажилчид Соёлын сайд С.Чулуунтай үйл ажиллагааныхаа талаар ярилцаж, коронавирусний халдварын улмаас үйлчлүүлэгч цөөрч, өдөрт 10 гаруй иргэд үйлчлүүлж байгаа талаар дурдлаа
Ардчилсан намаас нийслэлийн намын хорооны хурлаа өнөөдөр зарлан хуралдуулав. Хурлаар 10 сард болох нийслэл, орон нутгийн сонгуульд хэрхэн оролцох асуудлыг хэлэлцжээ
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад бичсэн ил захидал өчигдөржин олны яриа, цахим сүлжээний сэдэв боллоо. Ч.Сайханбилэг “...Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа
УИХ-ын сонгууль болоод өнгөрлөө. Ялсан МАН засгаа байгууллаа. 30 дахь Ерөнхий сайдаар ажиллаж, 31 рүү улирсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын ХЗДХ-ийн сайдаар Х.Нямбаатар томилогдлоо. Ерөнхийлөгч Х.Баттулга дөнгөж томилогдсон сайд нарыг хүлээж авах үеэрээ “Х.Нямбаатар сайд аа, Ц.Нямдоржийн хэмжээнд хүрч ажиллахгүй бол салбарынхан чинь тоохгүй шүү” хэмээсэн. Ерөнхийлөгч түүнд зөвлөсөн үү, сануулсан уу, бүр анхааруулсан уу, бүү мэд
Соёлын сайд С.Чулуун өнөөдөр Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, шинээр байгуулагдсан яамны бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл хийж, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналд салбарын бүх төлөөллүүдээс санал авах болсон тухайгаа танилцууллаа.
Улс төрийн намууд тавдугаар сарын 16-ны 23.59 цагт багтаан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа. МАН-аас УИХ-ын гишүүн М.Энхболд, А.Ундраа, М.Билэгт, Н.Амарзаяа нарын хэд хэдэн гишүүн мандат авч чадсангүй. Тэдний нэг МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгогчдодоо ТАЛАРХАЛ илэрхийлжээ. Талархалд: УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье. Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй
-Тэд хууль бус дулааны сүлжээгээ холбочихвол Улаанбаатар мөсөн хонгил болоход бэлэн байна- Зайсангийн ам дархан цаазтай газар биш, зөвхөн баячуудад зориулан дархлагдсан газар болжээ. “Мантууш ” компани тэнд “Грийн Вилла”, “Роял кастли” хотхон барьсан
"Хот байгуулах тухай" тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэн, дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр ТББХ руу буцаалаа. Хот байгуулах тухай тогтоолын төсөл батлагдсанаар Улаанбаатарын дагуул хотууд болох "Айро сити", "Майдар сити" хотууд Төв аймагт барьж байгуулагдах хууль эрх зүйн орчин бүрдэх юм. УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Энхболд өөрийн байр сууриа илэрхийллээ
Өчигдөрийн УИХ, Засгийн газрын хуралдаанаар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадралыг БНХАУ-д суух Элчин сайдаар Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилсон. Харин өнөөдрөөс эхлэн түүний оронд томилох хүмүүсийн сунгаан яваад эхэлжээ. Үүнд, Нийслэлийн онцгой байдлын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Ядамдорж, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр гээд хүмүүсийн нэр яригдаж байна
Улс төрийн аль нэг нам, ялангуяа эрх баригч намын “залуу халаа” хэмээгдэх залуучуудын дунд элдэв хэрэг зөрчил ар араасаа шил даран гарсан ч зарим нь одоо болтол шүүхээр эцэслэн шийдэгдэхгүй байсаар байна. 2008 оны наймдугаар сарын 9-ны орой Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ
2020 оны сонгуулиар залуучуудыг улс төрд оруулж ирнэ гэсэн хүсэмжлэл нийгэмд нэлээд байна. Тэр ч зүй ёсны хүлээлт биз. Гэхдээ хэнийг гэдэг нь маш том босго. Нас залуу хэрнээ хөрөнгө санхүүгийн боломжтой болонгуутаа улс төр рүү хошуурдаг хандлага бий болжээ. Өнөө цагийн зарим залуучууд өөрийгөө улс төрд ороход ийм шалгуур тавьдаг болсон байна. Мэргэжил мэдлэг ёс зүй, дадлага туршалага гээд олон зүйл улс төрд хэрэгтэй.
Нийтийн дууны ертөнцөд “Хоёулаа”, “Хос жаргал”, “Жаргалтай хосын харц” гээд олон дуугаар өөрийн орон зайг бий болгож, ард түмнийхээ зүрх сэтгэлд эгшиглүүлсэн, “Эх үрсийн элч” дуучин Ноён Бондгор айсуй сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ. Тэрээр дуулж эхэлсэн цагаас хойш уран бүтээлийн чанартаа анхаарахын зэрэгцээ нийгмийн чиглэлд олон сайн сайхан үйлс бүтээснийг бид мэднэ
Дэлхий тэр аяараа айдаст автаж, улс гүрнүүдийн удирдагчид коронавирустэй дайн зарлаад тулалдаж байхад манай эрх баригчид л сонгуулиас өөр юм бодох тэнхэлгүй явна. Уул нь бид, түрүүчийн сонгуулиар УИХ- 65 суудал авсан МАН, түүний удирдагчид, даан ялангуяа М.Энхболд, У.Хүрэлсүх нараас мөн ч их зүйлийг хүсэн хүлээж байсансан даа