Ковид-19 цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед ХНХЯ, МУЗН хамтран хүнс тэжээл дутагдалтай айл өрхүүдэд хүнсний багцыг өнөөдрөөс хүргэж эхэллээ. Эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүнсний багцыг хүргэх юм
“Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн хүрээнд ирэх сараас буюу 2020 оны 10 дугаар сарын 01-нээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд аж ахуйн нэгж байгууллага, даатгуулагч, сайн дурын даатгуулагч тус бүр 5,0 хувиар тооцож, нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Өөрөөр хэлбэл “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хууль”-ийн дагуу 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийн чөлөөлөлтөд хамргдаж байсан бүх аж ахуйн нэгж, байгууллага нь ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэмж, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлээс бүрэн чөлөөлөгдөж, тэтгэврийн даатгалын шимтгэлээс 3,5 хувиар хөнгөлөгдөж байгаа юм. Харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч тус бүр 2,0 хувиар үргэлжлүүлэн төлөхөөр хуулийн зохицуулалт хийгдсэн. Сайн дурын даатгуулагч мөн адил 5 хувиар тооцон шимтгэлээ төлнө
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллага архивын үйлчилгээгээ бүрэн цахимжуулж, шуурхай болголоо. Тодруулбал, архивт хадгалагдаж байсан 1995-2005 оны хоорондох 1.1 сая ажил олгогч, 42.4 сая даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 12.8 сая хуудас цаасан тайлан, маягтыг 100 хувь цахимжуулж дууслаа. 1995 оноос хойш ажил олгогчид шимтгэл төлөлтийн тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр өгч эхэлсэн
Нийгмийн даатгалын тухай хууль 1995 онд хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчид шимтгэл төлсөн тухай тайлангаа нийгмийн даатгалын байгууллагад цаасан хэлбэрээр гаргаж өгч эхэлсэн байдаг. Гэвч тус тайланг 2006 оноос эхлэн нийгмийн даатгалын байгууллагын мэдээллийн санд байршуулж эхэлсэн тул 1995-2005 онуудын хоорондох ажил олгогч болон даатгуулагчийн мэдээлэл програмд бүрэн ороогүй байсан юм. Үүнээс үүдэн даатгуулагч тухайн жилүүдэд шимтгэл төлж, ажилласан мэдээллээ архиваас шүүлгэхэд хугацаа зарцуулж, хүндрэл учирдаг байжээ. Тэгвэл Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийн хүрээнд эдгээр цаасан суурьтай баримт бичгийг дижитал бүртгэлд бүрэн шилжүүлэхээр болсон байна. Одоогийн байдлаар Сонгинохайрхан, Багахангай, Налайх дүүргүүдийн Нийгмийн даатгалын хэлтийн архивыг бүрэн цахимжуулсан ба цаашид 21 аймаг 9 дүүргийн буюу нийт салбарын хэмжээний баримт бичгийг дижитал бүртгэлд шилжүүлэх аж. Ингэснээр даатгуулагч архивын баримтаа чирэгдэлгүй шуурхай авах боломж бүрдэхээс гадна өөрийн шимтгэл төлж ажилласан жил, цалин орлогын мэдээлэлдээ тулгуурлан тэтгэврийн тооцооллоо хийх нөхцөл бүрдэх юм
Нийгмийн даатгалынхан “явуулын үйлчилгээ” гэх шинэ ажил эхлүүлээд хагас жил шахам болж байна. Төрийн үйлчилгээ гэхээр хүнд суртал, урт дараалал төсөөлдөг иргэдийн хувьд өөрийнх нь ажил, гэрт хүрч үйлчилнэ гэхээр ихээхэн олзуурхаж байгаа юм. Тус үйлчилгээг гурван үе шаттайгаар явуулж байгаа юм байна
Монголд олон жил ган болсны улмаас өнгөрсөн өвөл Өвөр Байгал руу 100 мянга орчим зээр нүүдэллэсэн гэнэ. Энэ нь ажиглалт хийснээс хойших хугацаанд гарсан хамгийн их нүүдэл гэж Даурскийн дархан цаазат газрын эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Вадим Кирилюк мэдэгджээ. “Өнгөрсөн өвөл Монголоос нүүдэллэсэн зээрийн тоо сүүлийн зуу орчим жилд тохиосон хамгийн ихд тооцогдож байна
Нийслэлийн Баянгол дүүргийн есдүгээр хороонд байрлах хүнсний дэлгүүрт өчигдөр орой гал гарчээ. Тодруулбал, галын дуудлага Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэст 02.18 цагт иржээ.
Скаут гэж юу юм бэ? Яг иймэрхүү утгатай асуултыг хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж явдаг маш олон эцэг, эх асуудаг. Бас зарим хүмүүс скаутыг зүгээр л нэг аялаж явдаг нэг бол Жембори, зуслан, цугларалт хийсэн эрээн цамцтай нөхдүүд ч гэж ойлгох нь их байх шиг байгаа юм. Тиймээс 27 жил өөрийн өчүүхэн хүчээ өгөн зүтгэж байгаа энэхүү дэлхийд танигдсан хүүхдийн байгууллагынхаа агуулгын тухай хэдхэн мөр сийрүүлхээр шийдлээ. Өнөөдөр хүн төрлөхтний хамгийн том асуудал нь эдийн засгийн хямрал, дайн дажин, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, технологийн дэвшлийг дагасан элдэв асуудлууд биш харин “ХҮН” гээч үнэт зүйл жинхэнэ утгаараа үгүй болж байгаад оршино. Учир нь том хүмүүс бид эрдэмтэй, авъяастай, нэр хүндтэй хүүхэдтэй болох дээр л анхаараад “нийгмийн иргэн” болохыг орхигдуулсан нь үнэн
Энэ сарын 24-ний өдөр манай сайтын зүгээс “Долоон настай ч хоёр настай хүүхэд шиг өсөлттэй өвчтэй хүүгээ өдөр шөнөгүй АСАРДАГ ААВ” нийтлэлээ олон нийтэд хүргэв. Энэхүү мэдээлэл цацагдсаны дараагаар аав, хүү хоёрт туслах сайхан сэтгэлт монголчуудын цуваа өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Г.Батхуяг орох орон ойчих хаяг байхгүй ч, өвчтэй хүүгээ өвөр дээрээсээ нэг минут ч салгалгүй 7 жил асарч байгаа бөгөөд аав, хүү хоёр өдгөө ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлсээр байна. Төрөхийн хүндрэлийн улмаас тархины саажилт ДЦП өвчтэй болсон Б.Гэрэлт-Од хүү хэвтрийн хатгаа болж, таталт өгснөөр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа юм
Нийгмийн даатгалын байгууллагын гар утасны аппликэйшнийг ашиглах сонирхолтой боловч хэлтэст очиж баталгаажуулах завгүй, гадаадад оршин суудаг боломжгүй иргэд та бүхэнд онлайнаар баталгаажуулах боломжийг танилцуулж байна. Та гар утсандаа “Нийгмийн даатгал” аппликэйшнийг татаж суулган бүртгүүлсний дараа app@ndaatgal.mn мэйл хаяг руу бүртгэл баталгаажуулах хүсэлтээ илгээгээрэй. Ингэхдээ хүсэлт илгээгч нь тухайн даатгуулагч мөн болохоо баталгаажуулж, гадаадад амьдарч байгаа бол гадаад паспортоо, Монголд оршин суудаг иргэдийн тухайд цахим үнэмлэхээ барьж авахуулсан өөрийн фото зургаа дээрх хаягууд руу илгээх юм байна. Асууж тодруулах зүйл байвал 94901289, 95901289 дугаарын wechat, viber ашиглан бүртгэл баталгаажуулах ажилтантай холбогдож болно. Тус аппликэйшнийг ашиглан шимтгэл төлөлтийн мэдээллээ он, сараар нь нарийвчлан харж болохоос гадна нийгмийн даатгалын байгууллагаас авсан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр зардлын мэдээллээ хянах боломжтой
Нийгмийн даатгалын талаар цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын мэргэжилтэн Т.Уянгатай ярилцлаа. Үйлдвэрлэлийн осол гэхээр л хүмүүс уур уурхай, барилгын салбар зэрэг эрсдэлтэй ажлын байрыг төсөөлдөг
Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтээ ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг
Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг
Нийгмийн даатгалын сангаас 30 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Бид үйлчилгээ тус бүрийг тодорхой жишээ, тайлбартайгаар цувралаар хүргэж байна
Сүүлийн үед 60 тэрбумын хэрэг гэх бичлэг олон нийтийн сүлжээнд ихээхэн тархаж буйтай холбогдуулан "Ocean Grey" продакшны дууны инженер А.Ариунболд өөрийн байр сууриа илэрхийлжээ. А.Ариунболд мэргэжлийн хүний хувьд 60 тэрбумын гэх бичлэгийн эх хувь буюу 90 минутын бичлэгийг судлаж үзсэн байна. Тэрээр хэлэхдээ: Миний олсон хамгийн эхний алдаа бол тухайн орчинд байсан нэг хүний "ringtone" буюу утасны дуудлага нь үсэрсэн байна. Харин энэ үед ярьж буй хүний яриа үсрэлтгүй хэвийн сонсогдож байгаа юм
Өнөөдөр буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 23-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 11:00-16:00 цагт: 2, 4-р хороо Гэгээ, Бэрс, Нийгмийн ухааны дээд сургуулиуд, БЗ, СБ, ЧД-ийн анхан шатны шүүх, Хүч спортын хороо, 805, 809-р ЦА, ЦЕГ-ын ЗУХ, Нийгмийн хэв журмын газар, Хүүхэд хөгжил хамгааллын төв, Ханин сүм болон эдгээрийн ойр орчмоор 11:00-17:00 цагт: 1, 2-р хороо Доржийн 13/5, 13/6,13/7, 16-р байр, ШУТИС-ийн КТМС, Сэлэнгэ пресс, Хаан зайрмаг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, СҮХБААТАР ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 19-р хороо Ар согоот, Банкны зуслан 11:00-17:30 цагт: 18, 20-р хороо Бэлхийн 48,49-р гудамж, Сэлхийн зуслан 13:00-14:00 цагт: 20-р хороо Юнайтед фрэндс групп, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: УСУГ-ын худгууд 11.00-17.00 цагт: 8, 10-рхороо Морин уулын зүүн ард хэсгээр, Чингис хаан нисэх буудлын урд талын товчооны баруун, зүүн урд хэсгээр, СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 5, 6-р хороо Баянголын 27-67, Далангийн 1, Тоосгоны 24, Баянхошууны 4-7-р гудамжууд, Ган-Энх ХХК болон эдгээрийн ойр орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу
09.30 цагт Кемпински зочид буудалд “МҮЭХ-ны Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болно.10.00 цагт Хангарди ордонд Нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөлийн ээлжит хуралдаан болно.11.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд энэ оны нэгдүгээр улирлын шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулна
Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон талаар бид саяхан мэдээлсэн.Сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна. Уг газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж
Дипломат, албан паспорт олгохыг түр хугацаагаар зогсоосон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Гадаад харилцааны яамнаас дипломат, албан паспорт олгох, эзэмших хадгалах тухай журмын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байгаа аж
“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нь 1500 ажилтантай. Нийслэлийн иргэддээ нийтийн тээврийн үйлчилгээг хүргэн 60%-ийг хариуцан ажилладаг