Шинэ мэдээ

Алдах эрхгүй хүн3 цаг 44 минутын өмнөКриптоҮндэстэн анхдугаар чуулга уулзалт болно11 сар 20. 14:26МАН-ыг У.Хүрэлсүх даргалбал Ж.Мөнхбат тэргүүтэй шинэ нам мэндэлнэ11 сар 20. 11:52Удам дамжсан уурхайчин11 сар 17. 16:25МАН-ыг хуваах Ардчилсан намын төлөвлөгөө11 сар 17. 15:23Ахлах мастерын ажлын нэг өдөр11 сар 15. 12:36Экологийн ул мөр гэж юу вэ11 сар 15. 10:25Н.Цэрэнбат сайд байгаль хамгаалагчдыг камераар зөрчил илрүүлж, баримтжуулах нөхцөл бололцоогоор хангана гэв11 сар 14. 15:20Д.Хаянхярваа: Нийгмийн ёс зүй, зарчим, үнэт зүйл, хүн чанар алдагдаж байна11 сар 13. 16:05Х.Батжаргал: Монгол Улсын БОАЖЯ-ны манлайллыг НҮБ-ын индэр дээр үнэлсэн11 сар 13. 14:04Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний урлагийн анхдугаар наадам боллоо11 сар 13. 12:58О.Гонсон: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг боловсруулахад гар бие оролцож байлаа11 сар 13. 10:20Н.Цэрэнбат: Богино хугацаанд 1 сая жуулчин татаж, аялал жуулчлалын орлогыг 1 тэрбум ам.долларт хүргэх боломжтой11 сар 13. 9:25ТА ЧУХАМ АЛЬ НЬ ВЭ?11 сар 11. 12:25Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг дараагийн долоо хоногт тодруулна11 сар 11. 12:23Дөрвөн хүн есөн давхараас унаж амиа алдлаа11 сар 11. 12:21Импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг сурвалжлахуй11 сар 9. 17:01Б.Найдалаа: Арилжааны банкууд зээл олгохдоо тухайн бизнес байгаль орчинд ээлтэй, эсэхийг шалгадаг болсон11 сар 8. 10:15Монголын хамгийн том токарийн машины эзэн11 сар 7. 15:20Ц.Дамдин: Миний амьдралын 30 жил Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай салшгүй холбоотой11 сар 7. 11:53Байгаль орчны менежмэнтийн тогтолцоо гэж юу вэ11 сар 7. 10:10Ц.Банзрагч: Ой модны аж үйлдвэрийн яам, Ус цаг уурын удирдах газрыг нэгтгэж Байгаль орчныг хамгаалах яам бий болсон11 сар 3. 17:30Эрдэмтэд 50-аас дээш настай хүн аав болох нь аюултай гэв11 сар 3. 12:59Эр хүйстэй “эмэгтэйчүүд”-ийг цэрэгт татъя11 сар 3. 12:57"Энэ Нара ойгүй тэнэг гэдэгт 100 хувь итгэж байнаа би"11 сар 3. 12:54Д.Нора ”Бусад нь бүгд тэгдэг гэдэг үг надад нөлөөлөхгүй”11 сар 3. 12:26Дөрөв дэх амьдралаа эхлүүлсэн дуучин Х.Лхагвасүрэн охинтой болжээ11 сар 3. 12:21Р.Эмүжин тоймч Б.Дашзэвгийг ”Сэтгэцийн өвчтэй” гэв11 сар 3. 12:19У.Хүрэлсүх: Ж.Мөнхбатаа таны авлигал авч байж томилсон бүх хүмүүсийн чинь хална за11 сар 3. 12:14Ч.Саранзаяа: УИХ-ын гишүүн Д.Гантулгыг “хоёулаа шалгуулъя” л гэсэн11 сар 3. 12:07

Парламент

УИХ-ын чуулган хуралдана10 сар 31. 12:03

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганы хуралдаантай

У.Хүрэлсүх ийм эдийн засгийг өвлөж авч байна10 сар 13. 9:30

Явсан хүний араас шороо цацдаггүй, үнэнийг үнэнээр нь үлдээх нь Монголын улс төрд байх учиртай ёс зүй, жудаг билээ. Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хаягласан олон шүүмжлэл явдаг ч түүнтэй холбон ярих учиртай бас олон эерэг өөрчлөлт эдийн засагт ирсэн

Н.Энхболд: Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хумих асуудал байхгүй8 сар 10. 11:49

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.   Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж байна.  Хэлэлцүүлгийг нээж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэллээ.  Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх аравдугаар сар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг болно8 сар 10. 9:12

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Ажлын хэсэг хөдөө орон нутагт хэлэлцүүлэг хийж байгаа юм

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хүргүүлэв8 сар 9. 12:42

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “..

Гүйцэтгэх засаглалын тэргүүн танхимаа өөрөө бүрдүүлэх саналыг дэмжиж буйгаа илэрхийллээ8 сар 8. 9:17

 Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын багийнхан 8 дугаар сарын 07-14-ний өдрүүдэд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаархи хэлэлцүүлгийг Өмнөговь, Өвөрхангай, Төв аймгийн 9 суманд хийхээр болж, хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.08.07) Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас эхлүүллээ. Хэлэлцүүлэгт тус аймгийн Цогтцэций, Цогт-Овоо, Манлай, Ханбогд, Баян-Овоо сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ИТХ, ИНХ-ын төлөөлөгчид болон сум, багийн иргэд зэрэг 180 гаруй хүн хамрагдав.           Хэлэлцүүлгийг нээж Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир хэлсэн үгэндээ, “Аливаа улс орны Үндсэн хууль бол тухайн улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа болж, үндэсний түүх соёл, уламжлалаа хамгаалж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололт амжилтыг хүндэтгэн, улс орноо хөгжүүлэх үндэс суурь нь болж байдаг. Тиймээс Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт оруулахын тулд ард нийтээрээ хэлэлцүүлж, улсын өнөө ба ирээдүйг төсөөлөн нухацтай хандах нь зүйн хэрэг мөн” гэлээ.                   Дараа нь УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зөвлөх Б.Мөнхцэцэг, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Эрх зүйн шинжилгээний албаны ахлах зөвлөх С.Доржханд, Үндсэн хууль судлаач, Улсын Бага хурал, УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн нар төслийн талаарх танилцуулгыг хийсэн юм.       Хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөл өргөнөөр оролцож, уг төслийн талаар санал, бодлоо чөлөөтэй хуваалцлаа

Ерөнхийлөгч “Сентера гоулд”-ын татвараар алдааны тооллоо эхлүүлэв8 сар 7. 9:24

Шинэ Ерөнхийлөгч маань ажлаа аваад удаагүй  ч “Сентера гоулд”-ыг анхааралдаа авав. Үнэндээ “Сентера гоулд”-тай хариуцлага, хэм хэмжээ ярих ёстой юу гэвэл тийм

Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв8 сар 2. 14:58

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх сургалт үдээс өмнө Хэнтий аймгийн төв Чингис хотод зохион байгуулагдсан бол мөн өдрийн үдээс хойш 13.00 цагаас 17.00 цагийн хооронд  хоёрдугаар шат буюу хэлэлцүүлэг өрнөлөө. Хэлэлцүүлэгт сургалтад хамрагдсан хүмүүс болон иргэдийн төлөөлөл оролцож, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцсэн юм.  Төслийн талаар иргэдийн саналыг авах хэлэлцүүлгийг нээж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга  Л.Батсайхан хэлсэн үгэндээ “Улсын хэмжээнд хэлэлцүүлэг үндсэндээ 3 үе шаттай зохион байгуулагдана. Аймгийн ИТХ-ын 51 дүгээр тогтоолоор 29 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулсан. Энэ Ажлын хэсэг сумдуудад чиглэл өгсөн. Сумдууд 15 хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсгээ байгуулж, сургагч багш нараа бэлтгээд орон нутагтаа хэлэлцүүлэг зохион байгуулах үүрэгтэй. 09 дүгээр сарын 05-ны дотор улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлгийг зохион байгуулж, 09 дүгээр сарын 10-ны дотор саналын дүнг нэгтгэн хүргүүлэх ёстой. Өглөө зохион байгуулагдсан сургалтад 13 хүн үг хэлж, 26 асуудлаар санал, асуулт тавьж, хариулт авсан байгаа. Ингээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх олон нийтийн хэлэлцүүлгийг нээснийг мэдэгдэж байна” гэв.   Хэлэлцүүлэг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн үндсэн зургаан сэдвийн хүрээнд өрнөлөө. Сэдэв тус бүрийн танилцуулгыг Байнгын хорооны ахлах зөвлөх Л.Лхагвасүрэн хийж, хэлэлцүүлэг ямар дэгийн дагуу явагдах талаарх мэдээллийг оролцогчдод өгсөн юм.   Иргэд сонирхсон асуултаа асууж, хариулт авсны дараа саналаа хэллээ. Тухайлбал төсөлд тусгагдсан  Улсын Их Хурал, Засгийн газрын хяналт-тэнцлийг хангах сэдвийг иргэд дэмжиж, тэдний олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүрэлдэхүүнээ тогтоох, гишүүдийг томилох, чөлөөлдөг байх нь зөв хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байсан юм. Харин баг, хороо, тосгоны Засаг даргыг хот болон сум, дүүргийн Засаг дарга томилдог байх нь буруу гэсэн санал хэлж байв.  Энэ үеэр Бат-ширээт сумын иргэн Н.Мэндсайхан, АНУ-ын Үндсэн хуулийг харахад хүчтэй, тогтвортой хууль гэж боддог. Цаашид энэ мэт нэмэлт, өөрчлөлтийг оруулаад байх уу, эсвэл тогтвортой гар хүрээд байхгүйгээр чамбай Үндсэн хуультай байх уу гэсэн асуудал хөндөгдөж байна. Ерөнхийлөгчийн эрх үүргийг хязгаарлах тухай ярьж байна. Үүний оронд Зөвлөлдөх санал асуулга явуулах үеэр хөндөгдөж байсанчлан Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох асуудлыг нэмэх нь чухал байна хэмээгээд түүний саналыг төсөлд тусгах боломжтой, эсэхийг тодруулж байсан юм. Ингээд асуулт асууж, хариулт авсны дараа оролцогчид саналын хуудас бөглөлөө. Хэлэлцүүлэгт үдээс өмнө болсон сургалтад хамрагдсан хүмүүс дээр аймгийн иргэд нэмэгдэж, нийт 434 хүн оролцлоо. Иргэдээс гаргасан бүх саналыг нэгтгэн 2017 оны 09 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэх юм. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэдийн саналыг авах сургалт, хэлэлцүүлэг Сүхбаатар аймагт үргэлжилнэ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

Төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг сануулав8 сар 2. 9:39

Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва өчигдөр (2017.08.01) ОУВС-гийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нил Сакер, ОУВС-ийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Коши Матай хэлсэн үгэндээ, дэлхийн зах зээл дээр түүхий нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсын экспортын орлого нэмэгдэж, эдийн засаг сайжирч, улмаар төсвийн орлого биелсэн сайхан үр дүнд хүрч байна. Төсвийн орлого давж биелж байгаа нь сайн хэрэг хэдий ч төсвийн сахилга батаа сайжруулах ёстойг онцгойлон анхааруулж байлаа. Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдавга хэлсэн үгэндээ, Төсвийн хариуцлага, сахилга батыг сайжруулах асуудалд санал нэг байна

Эцэг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нийт ард түмний хэлэлцүүлэг эхэлж байна7 сар 31. 10:57

Үндсэн хуульд  оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард нийтийн хэлэлуүүлэг өнөөдөр албан ёсоор эхэлж байна. Үүнээс урьд зөвлөлдөх санал асуулгыг  санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохион байгуулж, эндээсээ Үндсэн хуульд оруулах зургаан чиглэлийн өөрчлөлтийг тогтоод байгаа билээ.  Одоо эхэлж буй ард нийтийн санал асуулгаар энэ зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж буй. Өнөөдрөөс эхэлж буй энэ санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа. Аймаг, сум, баг, хороо бүрт харилцан адилгүй цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр төлөвлөсөн бөгөөд есдүгээр сарын 5 гэхэд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, есдүгээр сарын 10 гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр товложээ

Намрын чуулганаар ямар хууль хэлэлцэх вэ7 сар 25. 9:05

Монгол Улсын Их Хурлын тогтоол гарч, 2017 оны УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа.  Улсын Их Хурлын ирэх намрын чуулганаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дараах бусад асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ.  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:   Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар дараахь асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсүгэй:  Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төсөл; “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл; Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл; Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл; Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Баяжуулсан хүнсний тухай хуулийн төсөл; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл; Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл; Бусад.  Хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухай бүрд шийдвэрлэж байхаар тогтоосугай.  Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хууль санаачлагчаас өргөн мэдүүлбэл намрын ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулахыг Улсын Их Хурлын даргад зөвшөөрсүгэй.  Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Монгол Улсын Их Хурлын Байнгын хороод, Монгол Улсын Их Хурал дахь намын бүлгүүд, Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар /Ц.Цолмон/-т тус тус үүрэг болгосугай.  Монгол Улсын Их Хурлын Дарга М.Энхболд

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг энэ сарын 31-ний өдрөөс орон даяар эхэлнэ7 сар 25. 9:05

Монголчууд 1992 оны нэгдүгээр сард шинэ Үндсэн хуулиа өлгийдаж авснаас хойш 25 жил өнгөрч байна. Энэ хугацаанд 2000 онд зөвхөн хууль тогтоогчдын хүрээнд өөрчлөлт оруулсан нь эдүгээ дордуулсан долоон өөрчлөлт хэмээн нэрлэгдэж байгаа билээ. Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлт үе үеийн хууль тогтоогчдын барьж авдаг асуудал болоод буй

Иргэний хөдөлгөөний зүгээс тавьсан шаардлагын хариуг өгөв7 сар 6. 9:47

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөллийг өнөөдөр (2017.07.05) Төрийн ордонд хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн шаардлагын хариуг өглөө. Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч тэргүүтэй иргэний хөдөлгөөний төлөөлөл долоодугаар дугаар сарын 3-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн юм.  Энэхүү шаардлагад “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны зургаадугаар сарын 8-ны 28/ШШ/20170453 тоот шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нийт энгийн хувьцааны 49 хувийн эзэмшигчээр “Монголиан коппер корпорэйшн” ХХК-ийг бүртгэж гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт даалгасан нь УИХ-ын шийдвэрийг үгүйсгэж Үндсэн хуулийн үзэл санааг зөрчиж байна.  Ийнхүү ард түмний өмчийг хувийн хэвшилд шилжүүлсэн нь Монгол Улсын эрх ашигт ноцтойгоор харшилж байгаа тул Монголын ногоон нам, “Эвтэй Монгол” иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл эрс эсэргүүцэж уг шийдвэрийг 48 цагийн дотор цуцлахыг шаардаж байна. Хариу мэдэгдлээ бидний төлөөллийг хүлээн авч уулзаж бүх мэдээллийн хэрэгсэл, телевизүүдийн өмнө ард түмэнд шууд өгнө үү” гэсэн юм. Уулзалтын үеэр УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Д.Амгалан хүрэлцэн ирсэн төлөөлөлд хариу бичгийг гардуулж өгөөд  “УИХ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төрд эргүүлэн авах тухай тогтоолыг баталсан

Б.Бат-Эрдэнэ: Зээлээ зориулалтын дагуу ашигласан компаниудын нэр хүндийг унагаж болохгүй6 сар 8. 16:47

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР /2017.06.08/ МОНГОЛБАНКИНД ХИЙСЭН ШАЛГАЛТТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ УИХ-ЫН ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА. ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД УИХ-ЫН ГИШҮҮН, БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ АСУУЛТ АСУУЖ, САНАЛ ХЭЛЛЭЭ. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо 2017 оны 2 дугаар сарын 1-нд ажлын хэсэг гаргасан байна

Байнгын хороод хуралдаагүй байна6 сар 6. 16:14

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдах товтой. Үдээс өмнө Төсвийн байнгын хороо хуралдахаар байсан ч   хойшлогдсон. Учир нь парламент дахь улс төрийн хүчнүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн нээлтийн арга хэмжээндээ оролцсон юм.  Үдээс хойш 14.00 цагаас Хуульзүйн болон Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдах товтой. Гэвч одоогийн байдлаар гишүүдийн ирц бүрдээгүй учир байнгын хороод хуралдаагүй байна.    Б.Анир 

Чуулган: ЭМДҮЗ-ийг Н.Номтойбаяр ахлахаар боллоо6 сар 2. 13:28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж, дарга, гишүүдийг томиллоо.  Уг зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг томилсон юм.  УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Эрүүл мэндийн даатгалын сан жилд тодорхой үлдэгдэлтэй байдаг тул үүнийг тухайн жилд нь зарцуулдаг байх хэрэгтэй

Үндсэн хуулийн цэцийн дарга асан Ж.Амарсанаагийн орны хүнийг сонгоно6 сар 2. 13:02

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн энэ сарын 6-ны өдөр хуралдахаар тов нь гарчээ. Уг зөвлөгөөнөөр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байдаг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно6 сар 2. 9:57

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өнөөдрийн хэлэлцэх асуудлуудын товыг хүргэж байна. 10.00 цагаас: Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Төрийн байгуулалтын байнгын хорооноос боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;  Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн өмнөх “Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн төлөв байдлын талаархи мэдээлэл”; “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нарын 7 гишүүн 2017.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Олон Улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон Улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.05.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Бусад.

Чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ5 сар 31. 15:25

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж даргалж байна. Чуулганы хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцэж байна.  УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг "Үндсэн чиглэл батлах тухай хэлэлцэж байхад сайд нар яагаад байхгүй байгаа юм бэ. Баахан асуудал оруулж ирчихээд өөрсдөө алга болчих юм. Дараа нь бид нар байхгүйд нь хэлэлцчихсэн юм шиг яриад байдаг. Энэ чинь дараа нь байнгын хорооны хурал дээр бөөн асуудал үүсгэдэг байхгүй юу" гэлээ.  УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж "Сайд нарыг бүгдийг нь дууд. ЗГХЭГ-ын дэд дарга Ж.Мөнхбат сайд нараа дууд. Д.Хаянхярваа дарга гишүүдийнхээ ирцийг бүрдүүл" гэлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.  Б.Чимэг 

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.