Өвөрмөц донжтой нэрнээсээ эхлээд сүүлийн үед залуучуудын сонирхолыг татаад буй "Донжтой бүсгүй" гэх шинэ уран бүтээлийн видео клипийг та бүхнийхээ сонорт хүргэж байна.
“...Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан...” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна
Дуучин НУБЧ-н гоцлол дуучин Нямдаваагийн Бямбадоржын "Донжтой бүсгүй" дууны видео клипийг та бүхний сонорт хүргэж байна
Монголын нийтийн дууны урлагийн шинэ өнгө төрх болж уяхан хоолой ялдамхан дүрээр үзэгч сонсогч түмнийхээ сонор мэлмийг мялааж яваа Дуучин Болдбаатарын Чанцалдулам анхны бие даасан “Дууланхан хүлээе” шинэхэн цомгоо өлгийдөн авчээ. Уг дуун цомогт орчин цагийн нийтийн дууны урлагийн сор болсон Хөгжмийн зохиолч О.Эрдэнээ, МУСТА Б.Пүрэвсүрэн, МУСТА Ачит, Яруу найрагч МУСТА Болорцэрэн, МУСТА Цэрэнтогтох, Урьхан зэрэг олон уран бүтээлчидийн авъяас сэтгэл нийлж, дуучин Болдбаатарын Чанцалдуламын уяхан хоолойгоор амилсан 10 шилдэг дуу багтсан гэнэ. Дуучин Болдбаатарын Чанцалдулам 2005 – 2010 онд СУИС –г МУГЖ Ц.Чулуунцэцэг багшийн удирдлага дор суралцан төгсөж уртын дуучин мэргэжилийг эзэмшсэн бөгөөд МУСТА Алтангэрэлийн Анхбаяртай хамтран уран бүтээлээ туурвиж хослон дуулсан олон сайхан дуунууд нь Монгол түмний хайр сэтгэлийн дуулал болж эгшиглэсээр ирсэн юм. Дуучин Анхбаяр, Чанцалдулам нар 2013 онд “Учрал холын чамтайгаа” хамтарсан цомог гаргаж, “Учрал холын чамтайгаа” хамтарсан тоглолтоороо үзэгч түмэнтэйгээ учирч байсан бол, 2016 онд мөн ”Цаг сэлгээтэй” хамтарсан цомог, ”Цаг сэлгээтэй” хамтарсан тоглолтоо нийслэлчүүддээ хүргэж эх орноо тойрон 20 аймгийн бүх сумдад давхардсан тоогоор нийт 400 гаруй удаа тоглож амжижээ. Дашрамд дурьдахад дуучин Чанцалдуламын Аав Болдбаатар Ар хангай аймгийн Цэцэрлэг сумын харин түүний Ээж Оюунцэцэг нь Увс аймгийн Малчин сумын хүн юм билээ
МУСТА, Ая Зохиогч Б.Пүрэвсүрэнгийн 6 дахь бие даасан тоглолт энэ сарын 18-нд Монгол бөхийн өргөөнд болно. Сэтгэлийн чимэг болсон аялгуут дуутай энэ цагийн өнгийг тодорхойлогч залуу уран бүтээлчид ая дуугаа өргөнө. Тоглолтод: МУСТА А.Мөнхбат, Б.Батболд, Л.Нарантуяа, Б.Батбаатар, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, А.Хосбаяр, Б.Оюунбат, Р.Бадралмаа, Б.Буянжаргал, А.Түмэн-Өлзий, П.Жимсээ, Ноён бондгор, А.Оросоо Дашдэмбэрэл, О.Одончимэг, Д.Найдандорж, эгч дүү Б.Наранцогт, Б.Отгончимэг, Э.Чинбаяр Б.Уранзаяа П.Равжир, Ж.Сүрэнлхам, В.Баттулга, Б.Чанцалдулам, Д.Даваадорж, Н.Мөнгөнхонх, Ч.Цэцэгдэлгэр, Н.Сахиа, Жүжигчин Л.Сөрөлт “Авъяаслаг Монголчууд” тэмцээний шилдэг оролцогч Т.Ганбүргэд нар тус тус оролцоно. Ая зохиогч Б.Пүрэвсүрэнгийн шинэ уран бүтээлүүдийг нэгэн тайзнаа хүлээн авч үзээрэй “Дуулахаараа жаргадаг түмэндээ” тоглолт 01-р сарын 18-нд 19 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Тасалбарыг: 9988-3031, 9800-3031, 9102,3031 дугаарын утсаар үнэгүй хүргэж өгнө
Зулзган ногоон гацуурхан Зундаа өвөлдөө ногоорно оо Хөлтэй их хотод маань Хүчилтөрөгч бэлэглэнэ Гацуурхан гацуурхан гацуурхан Ганган ногоон гацуурхан хэмээх энэхүү дууг мэдэхгүй хүн байхгүй
Эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр буюу “Ноён Бондгор” нэрээрээ уран бүтээлээ туурвьж яваа залуу дуучин маань “Гэрээ цэвэрлье” аяныг санаачлан Ховд аймагт аялан тоглолтоо хийж явна. Тоглолтын баг өөрийн тусгай тоног мөхөөрөмж, 9 хүний бүрэлдэхүүнтэйгээс гадна "Фокус захидал" продакшин, "Тэгш нийгэм" Төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа ажээ. Сүүлийн мэдээллээр энэ аянд тус аймгийн Мянгад сумынхан нэгджээ
Монгол Улсын Хүүхэлдэйн театр ахмад уран бүтээлчдээ энэ өдөр хүлээн авлаа. Ахмадууддаа зориулан тун удахгүй тоглогдох гэж буй шинэ уран бүтээл "Жигүүрхэндээ хүчтэй" ардын эгэлгүй концертын хэсгээс толилуулан, уран бүтээлийн халуун дотно хэлэлцүүлэг зохион байгуулав
Залуу дуучин Н.Ундралын шинэ уран бүтээл "Сайхан ч юм даа Монгол хүн болж төрөх" дууг та бүхэн хүлээн авч сонсоно уу
Боловсрол суваг телевизийн “Яг түүн шиг-2” шоу нэвтрүүлэгт амжилттай оролцож олны талархал хайр хүндэтгэлийг хүлээсэн оролцогч бол яахын аргагүй авьяаслаг залуу дуучин С. Гантогоо юм. Тэрээр анх Солонгос улсруу гэр бүлдээ дэм болж мөнгөө олох зорилгоор тус улсыг зорьж гэрээт ажилчнаар ажиллаж байх явцдаа БНСУ-ын “Монтант” олон улсын дуулаачдын байгууллагын “Монтант” хамтлагт дуучнаар элсэн орсон юм
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын алдарт уяач О.Алаг-Уулын Адуун сүргийн хар сүлд "Даншиг" хар хэмээх энэ цагийн идэрхэн хурдан хүлэгт зориулсан "Даншигийн хар" дуу мэндэлжээ. Яруу найрагч Р. Вандандоржийн үг, МУСТА И.Эрдэнбуянгийн аялгуу болох энэ сайхан дууг МУСТА О
“BBC” агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Cardiff singer of the world” буюу “Дэлхийн дуучин” тэмцээнээс гавьяат жүжигчин Г.Ариунбаатар романсын төрөлд тэргүүлсэн. Мөн дэлхийн шилдэг таван дуучны нэгээр шалгарсан билээ
ИБНВУ-ын Уэльсийн нийслэл Кардифф хотноо хоёр жил тутамд дуурийн дуучдын дунд зохион байгуулдаг BBC Cardiff Singer of the World тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Чингис хааны одонт. МУГЖ, баритон Г.Ариунбаатар энэхүү тэмцээнээс маш гайхалтай амжилт үзүүлэн ард түмнээ баярлуулсан билээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа "Cardiff_Singer_of_the_World_2017 тэмцээн амжилттай сайхан өндөрлөлөө
Сүүлийн үед уран бүтээлийн арвин ургацтай байгаа дуучин Б.Аззаяа 2017 оны 5 сарын 27-нд АСА цирк-т анхны бие даасан “Сүүн далай ээж” тоглолтоо хийх гэж байна. Тогтолтод түүний хит болсон “СҮҮН ДАЛАЙ ЭЭЖ”, “АМИН ХОЁР ЭРДЭНЭ” гэх мэт олон сайхан уран бүтээл нь дуулагдах нь ээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар 2016 entertainment ажиллаж байгаа бөгөөд хамтран дуулсан уран бүтээлчид амьд хөгжмийн хамтлаг бүжигчид гэх мэт нийт 50, 60 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна. Дашрамд дуулгахад дуучны маань 6 дахь клип болох “АМЬДРАЛ ЧАМД ХАЙРТАЙ” дууны клип тоглолтоос өмнө цацагдах юм байна
Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, дуулалт болж хүчтэй гарч ирсэн "Андууд” хамтлаг энэ сарын 20-нд өөрсдийн бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчиддоо толилуулахаар болсон байна. Тэдний хувьд 2014 оны 9-р сарын 9-ний өдөр албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд "АНДУУД” нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдыг байлдан дагуулж чадсан юм
гдүүтэй төрх, эвлэгхэн хоолойгоороо үзэгчдийн дунд аль хэдийнэ өөрийн гэсэн сонсогчидтой болсон бяцхан хүү Б.Бат-Энэрэлд зориулсан хандивын тоглолт зохион байгуулагдах гэж байна. МУГЖ, дуучин С.Батсүхийн “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дууг тун ч хөөрхөн дуулж олны хайр хүндэтгэлийг хүлээгээд байгаа бяцхан дуучин маань төрөлхийн харааны бэрхшээлтэй төрсөн ч нэг настайгаасаа сул хардаг болсон гэнэ. Мэргэжлийн эмч нар хүүг зургаан нас хүрэхээс урьтаж мэс заслын аргаар харааг нь сайжруулах боломжтойг зөвлөснөөр Энэтхэг улсад нүдний хагалгаанд орохоор болжээ. Хагалгааны зардалд зориулан гэр бүлийнхний зүгээс хандивын тоглолт зохион байгуулахаар болсон байна
-“Зүгээр л инээмсэглэ” цомгийн баяр боллоо- Нийтийн дууны эрхэмсэг бүсгүйчүүдийн нэг Э.Чулуунчимэг бие даасан уран бүтээлийн 3 дахь цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ удаа найман настай балчираас 80 настай буурал хүртэл аялаж, даган дуулж буй “Зүгээр л инээмсэглэ” дуугаараа цомгоо нэрийджээ