Аливаа улс үндэстний хоол хүнсний зүйлээ бэлтгэж боловсруулах арга ухаан нь тухайн үндэстэн, ястны соёл, аж төрөх ёс, зан заншил, байгаль, цаг агаар, мал, газрын баялаг, эдийн засаг зэрэгтэй салшгүй холбоотой бөгөөд түүхийн он жилүүдийн туршид нийгмийн хөгжил, хүмүүсийн хэрэглээг даган шинээр бүрэлдэхийн сацуу өмнөх үеэсээ хойч үедээ уламжлагдан үлдэж цаашид боловсронгуй болж хөгждөг зүй тогтолтой билээ. Эртний түүх, соёлтой монгол үндэстний хувьд хоол хүнсээ бэлтгэдэг арга, хоолзүйн соёл, хооллох дэг олон жилийн түүх, уламжлалтай, өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой юм. Монгол үндэстний хоол, хүнсний талаар зарим судлаачид, эрдэмтэд тодорхой хүрээнд судалж, зарим нэгэн ном, бүтээл гаргасан боловч уламжлалт монгол хоол бэлтгэх арга барил, нүүдэлчдийн хооллох соёлын онцлогийг орчин үетэй холбон авч үзсэн бүтээл туурвил хомс байгаа билээ. Нөгөө талаас монгол туургатны уламжлалт хоол, хүнсний зүйл, хоол хүнсийг монгол аргаар боловсруулах, хадгалж нөөцлөх ардын уламжлалт технологи зарим талаар мартагдах хандлагатай байгаа өнөө үед түүнийг сэргээн хөгжүүлэх, залуу үеийнхэнд сургаж өвлүүлэх, Монгол орны экологийн цэвэр хүнсийг дэлхий дахинд бодит үнэнээр нь сурталчлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Үүнтэй холбогдуулж монгол туургатны зарим нэгэн мартагдаж буй хоолны тайлбарыг бичиж залуу үеийнхэндээ толилуулж байна. ТүнтэгТатаж амт тохируулсан махыг банш мэт чимхээд тасалсан гурилтай шөлөнд чанаж иддэг хоол ТэгмэнАдууны хөшиглөсөн элэг, гол, мах, харвин зэргийг давс, мангираар амт тохируулан нарийн гэдсэнд нь хийж усанд чанаж болгодог хамниган буриад зоны хоол УралдуурХонь малын сээрний хоёр талын зураа махыг авч давс, сонгино, саримс зэргээр амт тохируулан улаан хоолойг эргүүлэн дотор нь чихэж хөвгүүдэд <<хүлэг хурдан, хүч эрдүү яв>>, охидод <<үйлэнд уран, үзэсгэлэн гоо яв>> хэмээн хишиг болгон чанаж өгдөг монгол үндэстний хоол. ЖэнтКазах ардын хүндтэй идээний нэг
Хүмүүс өдрийн тодорхой цаг үед илүүдэл жинтэй болдог гэнэ шүү. Ийм дүгнэлтэд Ливерпүүл болон Флиндерсын их сургуулийн эрдэмтэд хүрсэн байна
Чиний биеийг ямар нэг байгууллага гэж бодъё. Тэгвэл чиний булчингууд чиний ажилчид юм
Олон сар жил аавын гэрт яс арьс болтлоо эрүүл мэндээрээ золиослогдон байж хоригдсон түүний сэтгэлийн мухарт лав олигтой зүйл байхгүй нь ойлгомжтой.