УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. “Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж туйлын бага байгаа
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг төслийг, байнгын хорооны дүгнэлтийг гишүүн М.Оюунчимэг танилцуулав. Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан, бүтэн бус цагаар ажиллуулах, “жасаа”-гаар ажиллуулах зэргийг шинээр томьёолон тусгажээ. Харин хөдөлмөр эрхлэлтийн харьцаанд барьцаа хэрэглэх, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхийг хориглосон зохицуулалтыг шинээр тусгасан байна
УИХ-ын ажлын хэсгүүдийн өнөөдрийн хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Ази-Номхон далайн орнуудын парламентын чуулганы 26 дугаар хуралдааны “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа” сэдэвт салбар хуралдаанд УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг Хурлын дарга аа, Эрхэм хүндэт Үндэсний Ассамблейн дарга аа, Эрхэм парламентчид аа, Хатагтай, ноёд оо, Энэхүү хуралдааныг өндөр түвшинд зохион байгуулж буй БНСВУ-ын Үндэсний Ассамблей болон хурлын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авсан үзэсгэлэнт Ханой хотын оршин суугчдад талархал илэрхийлье. Дэлхий нийтээр “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөр, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Парисын гэрээ зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлж байгаа энэ үед манай гарагийн хамгийн том, эрчимтэй хөгжиж буй бүс нутаг болох Ази, Номхон далайн орнуудын парламентчид “Бүс нутгийн хөгжлийн хамтын ажиллагаа”-ны сэдвийг хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон явдал юм. Дэлхий нийтийн хөгжлийн зорилтуудыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, хөгжлийн хамтын ажиллагааны эх үүсвэр, боломжуудыг зохистой ашиглах, санхүүжилтийн арга, хэлбэрүүдийг дэмжихэд үндэсний парламент чухал үүрэг гүйцэтгэх учиртай. Хурлын дарга аа, Монгол Улсын Их Хурал “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” баримт бичгийг 2016 оны 2 дугаар сард баталж, үндэсний түвшний зорилтуудаа анхлан тодорхойлсон улсуудын нэг болсон. 2030 он гэхэд Монгол Улс ардчилсан засаглалаа бэхжүүлж, экологийн тэнцвэрт байдлыг ханган, ядуурлын бүх хэлбэрийг устгаж, дээд эрэмбийн дундаж орлоготой улс орны эгнээнд шилжих зорилт дэвшүүлсэн юм. Манай Засгийн газраас Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд болон богино хугацаанд үе шаттай хэрэгжүүлэх бодлого баримталж байна. Өдгөө тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх бүхий л механизмыг цогцоор нь тусгасан төлөвлөгөөний матриц боловсруулж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар "Эрхтэн шилжүүлэн суулгах чиглэлээр манай улсын эмч нар өндөр түвшинд бэлтгэгдсэн, мэргэшсэн, энэ чиглэлээр ахицтай ажиллаж байгаа. Нийгэмд хэрэгцээ шаардлага байгаа учраас энэ хуулийг санаачилж, хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага байгаа юм
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Манай нам олонх болсон үедээ засгаа огцруулах асуудлыг хэлэлцэж байгаа түүх анхных нь энэ болж байна. Түүхэндээ анх удаа Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээчихээд хариуцлагаа Засгийн газартайгаа ярих гэж байна
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Концесс дээр миний нэр удаа дараа яригдаж байгаа. Гэрээ байгуулагдсан уу гэвэл байгуулагдсан. Таван засгийн газар шат дараалалтай шийдэж явсан асуудал. Хорь гаран жилийн хугацаанд бизнес хийсэн. Сүүлийн 10 жил улсад татвар төллөө. Би засгийн газрын гишүүн болсноор манай компани үйл ажиллагаагаа хаах байсан юм уу. Би ашиг сонирхолын зөрчилгүй. Бид улсаа хөгжүүлэх л ашиг сонирхолтой. Хөгжлийн банкнаас зээл авсан гээд шүүмжилсэн. Цементын үйлдвэр ашиглалтанд орсон Хятадаас цемент авахаа байсан, олон хүн ажилтай болсон. Яагаад үүний үр дүнг ярихгүй байгаа юм" гэв.
УИХ-ын ээлжит бус чуулган түр завсарлаад байсан. Тэгвэл дөнгөж сая үргэлжлүүлэн хуралдаж эхэллээ
УИХ дахь МАН-ын бүлгийн 30 гишүүн мэргэжлийн Засгийн газрыг огцруулах албан бичгээ өчигдөр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавт гардууллаа. Баяр ёслолын гэхээс илүүтэй үүрэг хариуцлага нэхсэн гэх уг албан бичгийн үр дүн ирэх намар тодорно
-Улсын Их Хурлын хаврын чуулганаар баталсан Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон Зөрчлийн хуулиуд хэрэгжиж эхэллээ. Эдгээр хуулийн шинэтгэлийн гол ач холбогдол чухам юу байна вэ?
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хэлэцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2017 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна. 1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/; Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/. 2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/; Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл; Бусад. 3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/; Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ/; Улсын Их Хурлын 2018 оны төсвийн төслийн тухай асуудал. 4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/; Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөрийн Хөгжлийн бодлогын зээл 1”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2017.06.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/; Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Дугуйт тээврийн хэрэгсэл, дугуйт тээврийн хэрэгсэл дээр суурилуулан ашиглаж болох тоног төхөөрөмжүүд болон эд ангид зориулсан техникийн нэгдсэн шаардлагыг батлах тухай, эдгээр шаардлагыг үндэслэн олгох албан ёсны баталгаануудыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай хэлэлцээр”-ийн төсөл /Засгийн газар 2017.06.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалтад гадаадад суугаа монгол иргэд энэ сарын 4, 5-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдөр оролцон саналаа өгнө. Манай улсын 140 орчим мянган хүн хилийн чанадад амьдардаг гэсэн судалгаа байдаг ч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор ердөө 7209 иргэн бүртгүүлсэн юм
УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх асуудлын жагсаалтыг баталжээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуультай холбогдуулж энэ сарын 14-28-ны өдрийг дуусталх хугацаанд чуулган завсарласан. Тэгвэл чуулганы үйл ажиллагаа өнөөдрөөс хэвийн үргэлжилнэ. НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт: Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис Хаан” танхимд. ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт: 1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Хэлэлцэх асуудал: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/. 2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал: Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/. 06 дугаар сарын 30-ны Баасан гарагт: 1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд: Хэлэлцэх асуудал: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/. 2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлнэ/. ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 06 дугаар сарын 29-ний Пүрэв гарагт 15.00 цагаас, 30-ны Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/; Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд тэтгэмж олгох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүн 2017.02.10-ны өдөр өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нэгтгэсэн төсөл, анхны хэлэлцүүлэг/; Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; Багшийн хөгжлийн тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Ж.Энхбаяр нар 2017.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/; Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.06.15) Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Учрал өргөн мэдүүллээ.