Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хууль бус гүйцэтгэх ажиллагаануудыг цэгцлэх хугацаатай үүрэг, даалгаврыг ХЗДХЯ, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газарт өглөө.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж байна. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийн нэгдүгээр хэлэлцүүлгийг хийж байна. Төслүүдийн нэг дэх хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Эрүүл мэндийн салбарын төсөв 2021 онд 225 тэрбум төгрөгөөр нэмэгдэж байгаа
Соёлын сайд С.Чулуун амралтын өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй Богд хааны ордон, Чойжин ламын сүм, Дүрслэх урлагийн музей, Уран зургийн галерейн үйл ажиллагаатай танилцлаа. Түүний энэхүү ажил албан ёсны биш бөгөөд тэрбээр амралтын өдрүүдэд музей, галерейн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, коронавирусний халдварын улмаас жуулчидгүй болсон энэ цагт иргэдээ хэрхэн яаж татах бодлого барин ажиллаж байгаатай танилцахаар гэнэтийн байдлаар ажилласан нь энэ юм. Музейн ажилчид Соёлын сайд С.Чулуунтай үйл ажиллагааныхаа талаар ярилцаж, коронавирусний халдварын улмаас үйлчлүүлэгч цөөрч, өдөрт 10 гаруй иргэд үйлчлүүлж байгаа талаар дурдлаа
Соёлын сайд С.Чулуун өнөөдөр Соёл, урлагийн салбарын төвийн байгууллагуудын удирдлагуудтай уулзалт хийж, шинээр байгуулагдсан яамны бодлого, үйл ажиллагааны талаарх танилцуулга мэдээлэл хийж, Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгах саналд салбарын бүх төлөөллүүдээс санал авах болсон тухайгаа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил-төлөвшил, ёс зүйтэй иргэн болж өсөхөд онцгой анхаарч, хүүхдэд эцэг эхээ хайрлах, бусдыг хүндлэх, туслах, эх орон, байгаль орчноо хамгаалах, хууль ёсыг сахих, үндэсний өв уламжлалаа дээдлэн хүндэтгэх, амьдрах арга ухааны дадал, чадвар эзэмшүүлэх, оюун ухаан, бие бялдар, авьяас чадвараа хөгжүүлэх чиглэлийг баримтлан ажиллаж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн ажлын алба, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын үйл ажиллагаа 28 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулагдаж байна.2019 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд 119 хүүхэд өрсөлдөж, онцгой амжилт гарган эх орноо сурталчилж, үе тэнгийн хүүхдүүдээ манлайлсан 35 хүүхэд, Сүхбаатар дүүргийн 25 дугаар тусгай сургуулийн 9б ангийн 15 хүүхэдтэй тусгай ангийн хамт олон, Би нар гэр бүлийн уран сайхны киноны 10 авьяаслаг хүүхдүүд тус тус “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарлаа.Энэ жил дараах 9 номинациар “Оны онцлох хүүхэд” шалгаруулж, шагнан урамшуулж байна. 1. Техник сэтгэлгээ, шинэ санаачилга номинаци- 32
Хүүхэд гэдэг тухайн улсынхаа ирээдүйн иргэд. Тиймээс ирээдүйн иргэдээ эх оронч ѳв соёл, үүх түүх, үндэсний хэл бичгээрээ бахархдаг болгож ѳсгѳх нь монгол эцэг эх бүрийн үүрэг
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатартай ярилцлаа. -Нийгэмд хүүхдийн хүчирхийллийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг нэлээд гарах боллоо. Ихэнх нь бие махбодийн болон бэлгийн хүчирхийлэлд өртөж байна
Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа мэдээлэл их цацагдах болсон. Гэвч хүүхдийн хүчирхийллийн цаана хүүхдийн сэтгэл санаа ямар байдаг, сэтгэл зүйг нь хэрхэн засдаг, цаашид хэрхэн яаж харьцах талаарх мэдээлэл хомс. Тиймээс энэ асуудлаар “Сэтгэлийн өнгө” сэтгэл зүйн төвийн захирал, сэтгэл судлаач Г.Наранбаатартай цөөн хором ярилцлаа. -Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол их гарах боллоо
Сүүлийн үед бага насны хүүхэд хүчирхийлэх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх гэмт хэрэг шилээ даран гарч олон нийтийг айдаст автуулж байна. Хүүхэдтэй хүн бүр хүүхдээ хэрхэн хамгаалах вэ, яавал гэмт хэргийн золиос болгохгүй байх вэ, хаалттай хаалганы цаана өрнөж буй хүчирхийллийг хэрхэн зогсоох вэ, бага насны охидыг хаана нуух вэ зэрэг олон асуудалд санаа зовниж байна. Хамгийн сүүлийн жишээг дурдахад, өнгөрсөн мягмар гаригт 23.00 цагийн үед СХД-т 11 настай охин үл таних этгээдэд хүчиндүүлсэн хэрэг гарчээ
Сүүлийн үед томчууд бидний хайхрамжгүй, хэнэггүй байдлаас үүдэн бага насны хүүхдүүд амиа алдах тохиолдол их гарч байна. Тэр ч утгаараа хүүхдийн сурч, хөгжих эрхээс илүү эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэд анхаарах цаг болсныг сүүлийн үед гарч байгаа хэргүүд тодхон харуулж байна. Тухайлбал, зөвхөн зам тээврийн ослоор гэхэд л энэ оны эхний улиралд 7 хүүхэд амиа алдаж, 33 хүүхэд хүнд, Хүүхдүүдээ ганцааранг нь гэрт нь үлдээдэг, гаднаас нь цоожилчихдог, эсвэл хэдэн арван км газарт ганцааранг нь явуулчихдаг хэнэггүй, хайхрамжгүй зангаа хэзээ болих вэ? хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэн байна
Та анзаарч харсан байх, хүүхдийн тоглоомын талбай тамхины ишээр дүүрсэн байдгийг. Цэцэрлэгийн багачууд шуугилдан тоглож байгаа тоглоомын талбайд хэн нэгэн нь янжуур уугуулж, бяцхан үрсийг минь хордуулж байгааг. Тамхи татан суух хэн нэгэн нь та өөрөө ч байж магадгүй
Хийн хоолойг тавих асуудалд Оросууд хариу өгөөгүй байна -Хятад руу тавигдах шинэ хийн хоолой Монголоор дамжина- -"Газпром" компани ОХУ-аас Хятад улс руу Алтайгаар дамжуулан барих байгалийн хийн хоолойн бүтээн байгуулалтаас түр татгалзаж уг хоолойг Монголоор дамжуулах арай урт чиглэлд анхаарлаа төвлөрүүлж байна. Энэхүү чиглэлийг дэмжиж байгаагаа Монгол Улсын Ерөнхий сайд ОХУ-ын удирдлага болон Газпромтай хийсэн Москва хотын уулзалтын үеэр мэдэгдэв
Засгийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн салбар дугуйлангуудыг алслагдсан дүүрэг, хороодод ажиллуулах, хувийн хэвшлийн сургалтын төвийн секц, дугуйланг дэмжих замаар хүүхдийн авьяасыг хөгжүүлж, секц, дугуйланд хамрагдалтыг 30 хувиар нэмэгдүүлэх зорилтыг тусгасан билээ. Тэгвэл энэхүү зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Би нар” хүүхэд хөгжлийн төслийг эхлүүлжээ. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул, Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранчимэг, Монголын хүүхдийн ордны захирал Б.Цэнгэлмаа нар мэдээлэл хийлээ. “Би нар” төслийн хүрээнд Монголын хүүхдийн ордон, Хүүхдийн урлан бүтээх төвийн зургаан төрлийн /морин хуур, драм, дуулаач, бүжиг, уран зураг, хайчилбар/ дугуйлан, секцэд эрсдэлт бүлгийн алслагдсан дүүрэг, хороодын нийт 2400 хүүхдийг хамруулахаар судалгаа авч авсан байна. Төслийн үйл ажиллагаа энэ сарын 20-ноос эхэлсэн бөгөөд 2020 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэхюм байна
Арванхоёрдугаар сарын 3 Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр. Анх 1981 онд НҮБ-ын санаачилгаар энэ өдрийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн өдөр болгосноос хойш жил бүр тодорхой уриа дэвшүүлэн тэмдэглэсээр 38 дахь жилтэйгээ золголоо
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх сунгах сургалтыг энэ сарын 2-3-нд зохион байгуулж байна. Сургалтанд 2017 онд хүүхдийн эрхийн байцаагчийн эрх авсан 32 хүн хамрагдаж буй бөгөөд тэд сургалтаар хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын чиглэлийн хууль эрх зүйн шинэ мэдээ мэдээллийг авахаас гадна практик ажлуудаар өөрсдийгөө сорьж, тулгамдаж буй асуудлуудаар мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах боломжтой юм
Орчин үед гар утас гээч зүйл хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон байна. Хэрэгтэй бас хэрэггүй мэдээ мэдээлэл гээч зүйлсээр дүүрэн гар утсыг юугаар ч орлуулж болохооргүй хамгийн нандин зүйл болох гэр бүлээсээ илүүд үзэх болжээ. Өөрөөр хэлбэл, Өдрийн ихэнх цагийг ажил дээрээ өнгөрүүлдэг хэрнээ үлдсэн хэдхэн цагаа үр хүүхэддээ зарцуулж чаддаггүй
Бид өнөөдөр сошиал хэрэглээндээ, тэр дундаа өсвөр насны хүүхдүүдийнхээ хэрэглээнд анхаарал хандуулж, хяналт тавьж чадахгүй байна.
Судалгаанаас харахад хүүхдүүд дөнгөж 18,19 нас хүрээд бэлгийн харилцаанд орж, ээж, аав болж байна. Эргээд хариуцлага хүлээж чаддаггүй