Шинэ мэдээ

Венесуэлийн парламент түр Засгийн газар байгуулах хуулийн төслийг хэлэлцэж эхэлжээ1 сар 19. 11:18Гишүүдийн олонхийн саналаар даргаа огцруулдаг болох нь Ерөнхийлөгчийн засаглалыг ойртуулах алхам уу1 сар 18. 16:26Төрийн департамент ажилдаа эргэн орохыг ажилтнууддаа уриалжээ1 сар 18. 15:11Д.Сумъяабазар сайд Засаг дарга нартай хамтран ажиллах гэрээ байгууллаа1 сар 18. 15:05Дарамтын “гурвалжин”1 сар 18. 12:52Ж.Батзандан гишүүн та миний гэр бүлийн амьдрал руу дэндүү орж байна шүү1 сар 18. 12:50БНАСАУ-ын төлөөлөгч Вашингтон хотноо хүрэлцэн очжээ1 сар 18. 10:44Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна1 сар 18. 9:29Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл хуульчдын шүүмжлэлд өртөв1 сар 17. 15:29Brexit-ийг хэрэгжүүлэхийн тулд эвлэн нэгдэхийг уриаллаа1 сар 17. 12:09Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгчид захидал илгээжээ1 сар 17. 11:09Их Британийн Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хураалт явуулахыг дэмжээгүй байна1 сар 17. 10:28“Huawei” компанийн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн мэдээллийг ашиглах боломжтой гэх мэдээллийг няцаав1 сар 17. 10:11АНУ, БНСУ гуравдугаар сард хамтарсан сургуулилт хийнэ1 сар 17. 9:46Канадын иргэнд өршөөл үзүүлэхийг Бээжингээс хүсэв1 сар 16. 11:37Хонконгийн засаг захиргааны тэргүүн асан суллагдав1 сар 16. 10:13БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ1 сар 16. 10:12Д.Цэен-Ойдов: Манай үйлчилгээ танд тав тух, сэтгэл ханамжийг бүрдүүлнэ1 сар 16. 10:11Зимбабвечүүд шатахууны үнийн нэмэгдлийг эсэргүүцэн жагсчээ1 сар 15. 14:15Нийслэлийн МАН-ын “Бага олимп-2019”-д 650 гаруй тамирчид өрсөлдлөө1 сар 15. 10:55К.Гоны гэргий хүний эрхийг хамгаалагчдад захидал илгээжээ1 сар 15. 10:09Финландын Ерөнхийлөгч Хятад улсад төрийн айлчлал хийж байна1 сар 15. 9:47Орос, Хятадын худалдааны эргэлтийн хэмжээ өсчээ1 сар 15. 9:46ХАБЭМТөв “LOOKREC” алсын зайн оношлогооны тусгай программыг ашиглаж эхэллээ1 сар 14. 16:28Засгийн газрын үйл ажиллагааг түр хугацаагаар сэргээхийг уриалжээ1 сар 14. 11:49Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ1 сар 14. 9:25Трамп Оросын ашиг сонирхолд ажиллаж байгаа эсэхийг 2017 онд шалгаж эхэлжээ1 сар 14. 9:17Сирийн хүчин Израилийн агаарын дайралтыг няцаажээ1 сар 12. 12:51Нар мөхсөнийхөө дараа аварга том талстан биет болж хувирна1 сар 12. 12:12Их Британи Индонезид төлөөлөгчийн газраа нээнэ1 сар 12. 11:53

Банк санхүү

Ч.Энхбат: Хуулийг хэрхэн хэрэгжүүлэхээс үр дүн шууд хамаардаг2018, 12 сар 17. 13:05

Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 2018 ОН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬД ШИНЭ ХУУЛЬ БҮХЭЛДЭЭ ХЭРЭГЖСЭН, ХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ САЙЖИРСАН, ИЛ ТОД БАЙДАЛ НЭМЭГДСЭН, ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС АНХ УДАА БИЕ ДААН ЭХ ҮҮСВЭР ТАТСАН БҮТЭЭЛЧ ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН ЖИЛ БАЙЛАА. - Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс юун түрүүнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн Банкны хувьд богц дүүрэн амжилттай жил өндөрлөж байна гэж харж байгаа

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна2018, 11 сар 29. 11:44

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.             Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэргэжилтний ажлын байранд ажиллахыг урьж байна. Гүйцэтгэх чиг үүрэг: Зээлийн хүсэлтийн дагуу зээлийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хариуцсан зээлийн багцын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зарчмыг баримтлан зүй зохистой удирдаж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ банк санхүүгийн байгууллагад 5-оос доошгүй жил ажилласан байх; Төслийн болон байгууллагын зээлийн судалгаа хийж байсан; Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх; Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх. Бүрдүүлэх баримт бичиг: Төрийн албан хаагчийн анкет болон CV Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/ Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ Иргэний үнэмлэх /хуулбар/  Ажилд орохыг хүссэн өргөдөл Оршин суугаа хорооны тодорхойлолт Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. Анкет, материалыг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина

Ноолуур хөтөлбөрийн эхний ээлжийн 2 дахь шатны санхүүжилтийн хүсэлтийг хүлээн авч байна2018, 11 сар 28. 9:42

“Ноолуур хөтөлбөр”-ийн хүрээнд 2 дахь шатны санхүүжилтийг самнах дамжлагаас дээш үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийн хүсэлтийг дараах зарчмын дагуу хүлээж авна. Аж ахуйн нэгж ХАВСРАЛТ-1 дэх асуултуудад үнэн зөв хариулж nooluur@dbm.mn цахим хаягт илгээнэ. ХАВСРАЛТ-1-ийг энд дарж татаж авна уу. МУХБ ирүүлсэн хариултуудыг “Зээлийн хүсэлт илгээх цахим систем”-д системийн админ дотоодоосоо бүртгэнэ

Арьс ширний салбарт эко технологи нутагшиж экспортыг дэмжив2018, 11 сар 16. 14:40

Малын гаралтай түүхий эдийн дийлэнхийг арьс  шир эзэлдэг. Ноос, ноолуур, арьс шир гэсэн үндсэн гурван бүтээгдэхүүн бий. Ноолуур бол үнэ цэнэтэй бүтээгдэхүүн дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн. Энэ чиглэлд төр бодлогоо боловсруулаад Хөгжлийн банкны зүгээс санхүүжилтын шат дараалсан дэмжлэг олон хэлбэрээр үзүүлж байна.

Тендерийн урилга2018, 11 сар 12. 13:37

Огноо : 2018-11-08 Тендер шалгаруулалтын нэр: Албан хэрэгцээнд суурин компьютер худалдан авах Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/11/1                                                               Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Албан хэрэгцээнд суурин компьютер” нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.   Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авчран худалдан авч болно

Стандард энд пүүрс агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг "В" болгон дээшлүүлэв2018, 11 сар 12. 11:39

Олон улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээний Стандард энд Пүүрс (S&P) агентлаг 2018 оны 11-р сарын 09-ний өдөр Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийн үнэлгээг “В-” байсныг “В” болгон дээшлүүлж, төлөвийг “Тогтвортой” хэвээр хадгалав. Мөн тус агентлагаас Монгол Улсын "шилжүүлэх ба хөрвөх чадварын" үнэлгээг "В” байсныг “В+” болгон нэмэгдүүлж, богино хугацааны зээлжих зэрэглэлийг "В” хэвээр хадгаллаа. Ийнхүү зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлэхдээ тус агентлаг дараах үндэслэлийг авч үзсэн байна.  Монгол Улсын эдийн засагт хүчтэй сэргэлт ажиглагдаж байгаа ба ОУВС-ын хэрэгжүүлж буй хөтөлбөр, санхүүжилтүүдийн тусламжтай төсөв дээр нэгдсэн арга хэмжээ авч, ирэх 3 жилд төсвийн алдагдлыг бууруулан, тогтвортой байдлыг нэмэгдүүлэхээр байна. 2017 оны эцэст ДНБ-ний бодит өсөлт 5.2%-д хүрсэн бол 2018 оны 1-р хагаст 6.3%-д хүрч, цаашид 2021 он хүртэл түүхий эдийн үнэ, хөрөнгө оруулалт, Таван толгой болон Оюу Толгой нь (2-р шат) үйлдвэрлэлээс хамаарч жилд дунджаар 5.2%-ийн өсөлттэй байх хүлээлттэй байна. Тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний 10 жилийн жигнэсэн дундаж өсөлт 5.4% байгаа ба нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ ойролцоо улс орнуудтай харьцуулахад эдийн засгийн гүйцэтгэл ихээхэн илүү байгаа

Тендерийн урилга2018, 11 сар 12. 11:36

Огноо: 2018.11.08 Тендер шалгаруулалтын нэр: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх эмнэлгийн байгууллагыг сонгон шалгаруулах Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ/18/11/3 Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Банкны ажилтнуудад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ хийх тухай” битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) иж бүрдлээр худалдан авах бол бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөгийг Хаан банкин дахь МУХБ-ны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтаа авч ирнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь техник хэрэгслийн дараах шаардлагыг хангасан байна

Тендерийн урилга2018, 11 сар 12. 10:34

Огноо: 2018.11.08 Тендер шалгаруулалтын нэр: Төслийн бизнесийн болон технологийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх тухай Тендер шалгаруулалтын дугаар: МУХБ 18/11/02 Монгол Улсын Хөгжлийн банк нь эрх бүхий тендерт оролцогчдыг  Төслийн бизнесийн болон технологийн үнэлгээ хийх үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендерийн бичиг баримт (болон нэмэлт хувь)-ын иж бүрдэл бүрийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 100,000 төгрөгийг Хаан банкан дахь МУХБанкны 5118002715 тоот дансанд тушааж, тушаасан баримтыг албан хүсэлтийн хамт авчран худалдан авч болно. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба санал болгож буй үнийн дүнгийн 1%-тай тэнцэх төгрөг, эсхүл түүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ

Яндангүй, утаа гаргахгүй, хямд өртөгтэй ‘Эко тулгат’ төхөөрөмжийг угсарчээ2018, 11 сар 5. 10:33

Хүйтний ам наашилж, хөхүүрийн ам хэдийнэ цаашиллаа. Өвлийн улиралтай зэрэгцэн бидний ярих гол сэдэв утаа. Хүйтэн сэрүүн орохтой зэрэгцэн нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд галаа өрдөж, Улаанбаатар өглөө, оройдоо манантаж харагдах боллоо

Монгол Улсын Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдийг сонгон шалгаруулах зар2018, 11 сар 1. 9:28

Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоол “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулахжурам”-ыг тус тус үндэслэн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус нэг гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.   СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 1 ТАВИГДАХ ШААРДЛАГА: Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх; Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх; Ял шийтгэлгүй байх; Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх; Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх; Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх; Төрийн үйлчилгээнээс бусад жинхэнэ, тусгай болон улс төрийн албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх; Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй; Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй; Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй; Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ: Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл; Иргэний үнэмлэхийн хуулбар; 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг; Оршин суугаа газрын тодорхойлолт; Төрийн албан хаагчийн анкет; Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг; Өөрийн намтар (CV); Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар нотариатаар гэрчлүүлсэн хуулбар; Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа; Төв банкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт; /Гадаадын иргэнд хамааралтай/  “Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа; “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт. Жич: Сонгон шалгаруулалтад оролцох гадаадын иргэн нь бүрдүүлэх материалын 11, 12, 13-д заасан материалыг тухайн улсын ижил төрлийн байгууллагаас авсан байна.   СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Төрийн ордон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэссэг. Х.Баасанхүү

ОХУ-аас Монгол улсад нийлүүлэх хөдөө аж ахуйн техникийн экспортыг Внешэконом банк санхүүжүүлж байна2018, 11 сар 1. 7:30

Монгол улсад ОХУ-ын хөдөө аж ахуйн зориулалттай техник нийлүүлэх төслийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк ОХУ-ын Внешэконом банктай 8,4  сая еврогийн  үнийн дүн бүхий зээлийн хоёр гэрээ байгууллаа. Одоогоор эхний ээлжийн  5,2 сая еврогийн үнийн дүн бүхий тоног төхөөрөмжийн сонголтыг хийгээд байна

Б.Батбаяр: Дунд хугацаанд тогтвортой санхүүжилт хийх боломж бүрдлээ2018, 10 сар 31. 14:19

Хөгжлийн банк Засгийн газрын баталгаагүйгээр анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бонд босгожээ. Энэ талаар болон цаг үеийн асуудлаар тус банкны гүйцэтгэх захирал Б.Батбаяртай ярилцлаа. -Засгийн газрын баталгаагүйгээр 500 сая ам.долларын бондыг олон улсын зах зээлд гаргаж мөнгө нь орж иржээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.