Шинэ мэдээ

Антигонаг дахин амьлууллаа7 цаг 59 минутын өмнө"Tourism Forum Mongolia-2021" арга хэмжээ маргааш болно10 сар 25. 15:23Нийслэлийн шилдэг дүүргээр сонгинохайрхан дүүрэг шалгарлаа10 сар 22. 17:37Б.БАТБАЯР: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10 сар 18. 12:35Х.Булгантуяа: 1 сая долларын хөрөнгө оруулсан ч байнгын амьдрах эрх үүсдэггүй10 сар 14. 17:18УИХ-ын гишүүн Г.Ганболд: Хэт өндөр өртөгтэй үр дүнгүй зээлүүдэд анхаарах хэрэгтэй байна10 сар 14. 13:17Монголд анх удаа Барилгын салбарт Койн задрах гэж байна10 сар 12. 14:13Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10 сар 12. 10:41Н.Баатаржан: УГТЭ нь тархины судсан дотуурх МЭС ЗАСЛЫГ өндөр хөгжилтэй орны ЖИШГЭЭР хийдэг10 сар 11. 14:44“Сэлбэ” дулааны станцыг ашиглалтад орууллаа10 сар 8. 16:40Шинэ сэргэлтэд зориг, манлайлал хэрэгтэй10 сар 8. 16:31“Эрдэнэс силвер ресурс”-ийн захирал асан Т.Мөнхбаярыг АТГ-ынхан хэзээ шалгах вэ10 сар 8. 14:44"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж мод тарилаа10 сар 8. 11:19Сайжруулсан шахмал түлшийг 412 цэгээр борлуулж эхэллээ10 сар 7. 12:05Шатахууны нөөц дуусч, хомсдол үүсэх болсны цаана импортлогчид, улстөрчдийн "хувийн ашиг сонирхол" байсан уу?10 сар 7. 10:50Л.Халтар сайдын толгойлдог “Тээвэр зуучийн мафи” буюу замын салбар дахь "ургийн мод" !!!10 сар 7. 10:39Шуурхай мэдээ: ХУУРАМЧ МЭДЭГДЭЛД ИТГЭЖ ШАТАХУУН ИХЭЭР НӨӨЦЛӨХ ШААРДЛАГАГҮЙ10 сар 6. 10:22Ж.Сандагсүрэн: Индексийн урамшуулал олгох ажлыг өргөжүүлж илүү олон багшийг урамшуулахаар шийдвэрлэлээ10 сар 5. 15:45Ерөнхийлөгчийн “Их амь бат оршоох” санаачилгын тухайд10 сар 4. 20:26Төсвийн гүйцэтгэлд цар тахлын нөлөөлөл их байгааг онцлов10 сар 4. 14:49СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна10 сар 4. 13:34Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэгийг нэмэгдүүлнэ10 сар 4. 11:511200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!10 сар 4. 10:58Түүхий нүүрсний хэрэглээг сэргэвэл Улаанбаатар утаандаа дахиад хордоно10 сар 4. 10:52“Шилэн” Цогоо хуудуутай төсвийг илчиллээ10 сар 1. 16:31Мэндчилгээ10 сар 1. 11:52“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17Л.Энх-Амгалан: Шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаанчаар хандах цаг ирсэн9 сар 30. 12:17Ж.Сандагсүрэн: Цэцэрлэгийн хамрагдалт 60 орчим хувьтай байна9 сар 24. 18:55С.Азжаргал: Ковидын үед сүрьеэг орхигдуулалгүй нэгдсэн сургалт зохион байгуулсан нь нүдээ олсон9 сар 24. 12:42

Ном зохиол

“Шийдэл үргэлж байдаг” ном 10-р сарын 01-ээс уншигчдын хүртээл болно9 сар 30. 14:17

Гарааны бизнес эхлүүлэхээр төлөвлөж буй залуустай амжилтын түүхээ хуваалцахаар “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир “Шийдэл үргэлж байдаг” номоо бичжээ. Дэлхийд алдартай бизнесменүүдийн амьдралын түүх намтар, амжилтын тухай ном Монголд цөөнгүй хэвлэгдэн гарсан байдаг ч тэдний туршлагаас санаа авч бизнес хийхэд хэтэрхий холын дээр Монголын хөрсөнд буудаггүй байна. Тиймээс 14 дэх жилдээ Монголын бизнесийн салбарт амжилттай ажиллаж яваа “Том амжилт” ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Шижир өөрийн гаргасан амжилт алдаа, оноо Ноу-Хау, сургамжит үйл явдлуудаа ном болгон эмхэтгэн бичиж залуустай туршлагаа хуваалцахаар шийдсэн аж.

"Хадаг"-тай золгох ёс2017, 10 сар 26. 11:17

Монгол түмний уламжлалт баяр болох цагаан сар  удахгүй болох гэж байгаатай холбогдуулан цагаан сарын мэндлэх, золгох , тамхилах ёcны тухай уншигч та бүхэндээ хүргэж байна. Цагаан сарын баяр бол  эв нэгдлийн баяр. Цагаан сараар золгон гэдэг бол золгож байгаа хүндээ бие биендээ хэр буруу санаагүй шүү гэдгээ илтгэж буй явдал юм.   Шинийн нэгний өглөө үүр цайхаас үдэш болох хүртэл тэр жилийн өнгийг шинждэг

Р.Чойном - Хүн2017, 7 сар 31. 11:36

ХҮН Хєр цасан цавцайж тvлээ модгvй даарваас Хєдсєн дээлийн оронд хєдсєн дээл нь болж Хvндэт ээжийгээн нємєрлєхгvй бол Хvv нь болж заяасны хэрэг юу билээ. Хэл ам дэгдэж манай гэрийг чиглэвээс Хэрэм хана нь болж Амьдралын ганц ханиа аврахгvй юм бол Амраг нь болж явсаны хэрэг юу сан билээ Аюулт дайн дэгдэж дайсан нааш єндийвєєс Алтан хилийн нь оронд амьд хил нь болж Ийм сайхан орноо хамгаалахгvй юм бол Иргэн нь болж тєрсний минь хэрэг юу сан билээ. Хvнд бэрх цагт нь хvнийхээ тєлєє зовохгvй бол Хvн болж тєрсний минь хэрэг юу сан билээ!

Галын хүрэн морины эмгэнэлт түүх2017, 7 сар 5. 13:06

Галын аав  Донойдоо  бор  шүдлэнгээ 1933 оны улсын наадамд  айрагдуулж байсан сайн уяач  хүн байсан  учир  Гал ааваасаа суралцан хожим  эцгээсээ  илүү  уяач  болжээ. Галын  хүрэн морь  Ардын хувьсгалын 35,37,38 жилийн ойн наадмуудад түрүүлж ,36 жилийн ойн наадамд аман хүзүүлсэн хурдан хүлэг юм

Эр хүн та юу боддог вэ?2017, 7 сар 4. 10:51

Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахадХамтдаа алхаж явахад гарынх нь атгалт сулрахадӨөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахадӨмнөх шигээ биш гунигтайхан чамруу ширтэхэдЭр хүн та юу боддог вэ? Ажил ажил гэж явахад чинь ажлын хүндийг хийгээдАмьдрал амьдрал гэж явахад чинь амьдралын хатууг зөөлөлөөдБүхнийг амжлуулж байна гэж бодож явахад чинь асуудлуудтайгаа хамт чамайг үүрээдБуддаггүй сэтгэлээ чамд л зориулж яваа хайрт чинь ЖООХОН ХАЛАМЖ Л ХҮСДЭГ байлгүй дээ Орой ороход чинь таваг дүүрэн хоолгүй бол сэтгэл чинь ямар байдаг вэ?Орондоо ороход тэвэрт чинь хэн ч байхгүй бол нойр чинь хэр хүрдэг вэ?Өглөө гарахад хувцас чинь цэвэрхэн биш бол ажил чинь хэр бүтдэг бэ?Өөрт чинь ханийн түшиг байхгүй бол амжилт хэр хурдан ирдэг вэ? Ялгаа байхгүй эээ бүсгүйчүүд ч гэсэн адилханХаламж тавьдаг болохоор халамж нэхдэг л байхХамтдаа анхных шигээ ахин болзохыг хүсдэг л байхЗовлон жаргалын алиныг ч хамтдаа туулахыг хүсдэг л байхЗүрхний чинь хайрыг хуваахгүйгээр ганцаараа мэдрэхийг хүсдэг л байх Оройтож орж ирэхэд чинь өөр хүнтэй болж дээ гэжОнгироож түүнийгээ магтахгүй бол хөөрхөн байхаа больж дээ гэжЯдраад байна гээд унтахад чинь намайг хүсэхээ больж дээ гэжЯрьж хэсэг суухгүй бол надад хайргүй болж дээ гэж ШАНАЛДАГ Л БАЙХ Хайрлуулсан шигээ хайрладаг эр хүн сайхан шүү дээХайртай гэдэг үгийг ядаж л харамлахгүй хэлмээрӨчүүхэн халамж ч багаддаггүй биений чинь тал шүү дээӨглөө гарахдаа ядаж үнсээд л гармаар Хайртай бүсгүйн чинь харцных нь цог нь унтарахадХамтдаа алхаж явахад гарынх нь атгалт сулрахадӨөрт чинь итгэх итгэл нь бүр мөсөн алдарахадӨмнөх шигээ биш гунигтайхан чамруу ширтэхэдЭр хүн та юу боддог вэ? Ч

Цоодолын Хуланд хүргүүлэх захидал: Би шүлэг уншмаар байна2017, 6 сар 21. 12:41

Дуулах дуртай дуугий минь залгаж түрээд авдаг Дуу шиг сайхан та чинь хэн хүний үр вэ? Дун цагаан шүдээ яралзуулсхийн инээчихээд Духайсгээд ширтэх та минь хаанахын чиг Юндэн гөөгөө вэ? Нэр зүс мэдэх ч нүүр тулж үзээгүй найрагч эгч танаа.  Эр хүний “гуниггүй цэвэрхэн”-ийг магтан дуулсан ардын дуу Юндэн Гөөгөөгөөс хойш “дуу шиг сайхан” эр хүнийг дүрсэлж чадсан нэгэн шадыг таталж чадсан эгчмэд уран бүтээлч билээ, Та. Эр хүнийг ийн харах нүдтэйдээ юм уу, нээрээ л дун цагаан шүд яралзуулан инээж духаараа харж хөмсгөө зангидсан шинэ цагийн “Юндэн Гөөгөө”, дуу шиг биш юм гэхэд мафийн толгойлогч шиг царайтай бакь залууг Ерөнхийлөгчид дэмжсэн ил захидлыг чинь уншаад хувь хүний бус цаг үеийн тухай хэдэн үг сольё уу хэмээн санаж үзэг цаас нийлүүллээ. Өнөөдөр эдний хэн ялахаас илүүтэй нөлөөллийн үг ямар жинтэй, хариуцлагатай байх ёстойг, мэргэжлийн бус урлаг спортын хүмүүс мэдэх мэдэхгүй бүхэн рүүгээ орж монголчуудын хүндлэлд тархи угаалтаар хариу барьдаг трэнд зогсох ёстойг хөндөхөд тохиромжтой жишээ гэж үзэж байна

"Зааг"2017, 3 сар 30. 11:06

Монголчууд бид уг гарваль, угсаа удам, үүх түүх нэгтэй цул нэгдмэл улс атал юуханд ч бол талцан хуваагдаж, бие биенээ үзэн ядаж, хөгжил хөдөлгөөнөө яасан их хааж тушиж ирэв. Энэ бүхнийг ойлгосоор хэр нь нэг л мэдэхэд хаа нэгтээ, хэн нэгнийг тойроод хана хэрэм босчихсон л байх юм

Үрчлээ2017, 2 сар 9. 11:52

…Би толинд туссан өөрийнхөө дүрсийг удаан гэгч ажиглав. Жаргал зовлон сүлэлдсэн энэ амьдралд туулж өнгөрүүлсэн өдөр хоногуудын минь баяр, гуниг үрчлээ болон нүүрэнд минь тогтож үлджээ

Ажлаараа монита зарлах болсон гэсэн мэдээ хоромхон зуур тарлаа2017, 2 сар 7. 9:00

Ажлаараа шинэ жилийг угтаж монита зарлах болсон гэсэн мэдээ албан газрын хэдэн ажилчдад хоромхон зуур тарлаа. Ганц бие татлаа түтлээгүй нь өөртөө таалагддаг нэгнээ сонгочих юмсан гэсэн нууцхан бодол өвөрлөн баярлаж байхад ар гэр амьдрал үр хүүхэдтэй нь эхнэр хүүхдээ баярлуулах мөнгөгүй байхад бас юун илүү зардал вэ гэсэн янз муутайхан хүлээж авч байлаа

Чшш миний ижий уйлж байна2017, 1 сар 31. 9:07

Бурханд очижБушуухан хэлБуурал ижийг миньБум түм наслуул гэж хэлТэр нь хэдэн тэгтэй болохыг хэн мэдлээТэгсэн ч миний ижийг тийм урт наслуулТэнгэрийн улаач хүмүүнТэгэж гуйж байна гэж хэлТэгэхгүй бол шүлгээТэрлэхгүй гэж хэлОн цагийн олон бурхададОдоохон хэлОнцолж миний л ижийгОлоон олон наслуул гэж хэлТэр нь бас хэд болохыг хэн мэдлээТэгсэн ч миний ижийг тийм урт наслуулТэнгэрийн улаач хөвүүнТэрсэлж тэгэж гуйж байна гэж хэлТэгэхгүй бол шүлгээТэрлэхгүй гэж хэлНасны олон бурхададНамайг гуйж байна гэж хэлНамайг төрүүлсэн ээж хүмүүндээНас нэм гэж уйлж байна гэж хэлИтгэсэн хүмүүний залбирсан хүсэлИх ариуханаар сүсэглэж байна гэж хэлИлд бамбайт хаадын үр эр хүнИжийдээ л ингэж гуйж байна гэж хэлӨрөөлийн өмнө өвдөг сөгдөөгүйӨвгөдийн удам өөрөө хэлж байнаӨндөр настан буурал ижийгӨнө мөнхөд амгалан жаргааҮгүй гэвэл би үзгээрээҮнэн худлыг үхтлээ бичихгүйМөнх Эрдэнэ Эба -------------------------------------------  Чшш миний ижий уйлж байнаЧиний төлөө биш миний төлөө уйлж байнаЧин үнэнийг надад хэлэх гэж нулимс нэрж байнаЧимээгүй сонс, миний ижий уйлж байна...Ааш гаргалаа гэж миний ижий уурлаж байнаАлган боов хүртээж асгарч уурлаж байнаАйлын хүүхэд шоглолоо гэж миний ижий зэмлэж байнаАриун дарь эхэд бурууг нь өршөө гэж гуйж байнаАхиж миний хүү ингэхгүй гэж аминчлан залбирч байнаНамайг миний ижий нааш ир гэж байнаНастай ижий минь намайг тэврээд уйлж байнаНамайг ухаантай байлдаа үр минь гэж уйлж байнаНамайг үхвэл яана даа гэж бодлоон нэрж бороо шиг уйлж байнаБуруутны өмнөөс бурууг нь үүрэх гэжБуурай ижий минь уйлж байнаБуян буян гуйж бурханд мөргөөдБуурал ижий минь залбирч байна...Чшш , чимээгүй миний ижий залбирч байна ------------------------------------------- Л.Ламдин Эргээд олдохгүй ээждээИжий минь дэргэд байхадЭэдээ мөн дураараа байждээЭмзэглэн туних нь ч амарханЭрхэлж уурлах нь ч олонтойХайрын дээдээр хайрлуулжХатуу үг дуулахдаа ч гомдохгүйУяхан занд нь нялхарчУхаан суутлаа өдийхөн явжээХарин ээж минь нэг л өдөрХэлж ирээгүй өвчин тусахадХүйтэн салхи хацар шилбүүрдэх шигХүрэн зүрхээр хатгуулан шаналсанУхаан бодол минь ганцхан ээжийгээУршигт өвчнөөс салгах гэжХамаг хүчээ дайчлан гүйжХүний охин шүү би чадна гэсээр...Айлын бага би ээжтэйгээ л хамтАсарч гаршсан бага охин ньСэтгэл өвдөөд санаа зовохоорСэрүүн байгаад сурдаг юм билээЯдарчихлаа охин минь жаахан амарЯарч сандрах хэрэггүйдээГэхдээ охин минь ижийтэйгээ байгаарайГар чинь ямар зөөлөн юм бэ...Буянт буурлаа тэнгэрт одоходБуцах замгүй хорвоо зогсох шигЭнэлэл харамсал цээж уранЭргэх дэлхийд ганцаараа болох шигХоергүй сэтгэлээр ээжийгээ ачилсан чХарин өөрийгөө чамлаад байх юмХожим хойно нь дутуу санагдаадХарамсал гуниг төрөөд байна дааУучлаарай ижий минь өршөөгөөрэйУлам ихийг хийж чадаагүйг миньТа минь тэнгэрээс хараарайТаныхаа хүслийг биелүүлж яваа охин чиньБуцааж авчирч чадахгүй ч гэсэнБулаг шиг хайрын чинь амссан болохоорХалуун сургаалаар тань өссөн болохоорХүчтэй итгэлтэй амьдарна охин таньУучлаарай төгс байж чадаагүйд миний хамгийн хайрт ээжээ., --------------------------------------------------- Ижийдээ очихсонАрай гэж завдан очиход миньАаруул чихэр өвөртлүүлсэнАжил төрөл тоочиход миньАливаа бүхнээ зөвлөсөнИжийгээ би санаад л байх юм дааЭрхлэхсэн гэж үгүйлээд л байх юм ааЗочин юм шиг очиход миньЗоог барин үймэрсэнЗовлон тоочин гунихад миньЗоосны саваа онгичсонИжийгээ би санаад л байх юм дааИжилгүй хайрыг нь үгүйлээд л байх юм ааХурдан ороод гарах гэсэн юм гэхэдХийцтэй цайгаараа уясанХэлэх хэлэхгүйг үглэхэд миньХүн шиг байгаарай гэсэнИжийгээ би санаад л байх юм дааЭрхэмсэгхэн дүр нь харагдаад л байх юм дааХийрхэж томорсоор очиход миньХайраа дэвсэж аргадсанАхиад мөд ирэхгүй шүү гэхэдАмиа гээж айлгасанИжийгээ би санаад л байх юм дааИрэхгүй дээ гэж бодохоор л уйлмаар уйлмаар л .

Нямсүрэн ба "Болор цом"-ын дууль2017, 1 сар 28. 13:47

Суу билигт найрагч Д.Нямсүрэн анд маань"Болор цом" наадамд оръё гэж нэг их бодож байгаагүй. Гэхдээ л ямархан нэгэн битүү догдлол хүлээлт түүнд байсан нь шүлгүүдээс нь тод мэдрэгдэнэ

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.