Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор тэмцээний 1, 2-р байрны ялагчиддаа тус бүр зуу зуун сая төгрөгийн гэрээ байгуулан, уран бүтээлийн гэгээн замыг нь ивээн тэтгэж хамтран ажиллахаа илэрхийллээ. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд монгол орон даяар зохион байгуулагдсан Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ? Цахим уралдааны шагналт байрын эзэд болон тэргүүн байрны ялагчдыг 2 сарын 14 буюу шинийн 3-ны билэгт сайн өдөр Ноён Бондгор гэргий Золзаяа нарын хамтарсан "Хайр бүхний эхлэл" онлайн тоглолтын үеэр зарласан билээ. Уралдаанд нийт 430 бичлэг ирснээс шилдэг 11 бичлэгийг тодруулан ивээн тэтгэгч байгууллагуудын гарын бэлэг шагналыг гардуулж Тус тэмцээний шилдгийн шилдэг тэргүүн байрны хоёр ялагчдыг тодруулсан юм.Бусдаасаа авьяас чадвар дуулалтаараа онцгой байж тэргүүлсэн ялагчид бол 1. Н
Ноён бондгорын дууг ам барьж уралдаанд оролцжээ Ард түмний дунд Ноён Бондгор нэрээр танигдсан эх үрсийн элч дуучин Ц.Амарбаяр цар тахлын хүнд үед хамгийн том шагналын сантай "Ноён Бондгорын дууг хэн сайн дуулах вэ" уралдааныг эхлүүлээд байгаа билээ. Тэрээр арван байр эзлүүлэх бөгөөд нэгдүгээр байрт нэг өрөө орон сууцын урьдчилгаа өгөөд таван жилийн хүүгүй хувь лизингээр авах боломжийг олгож байгаа юм
Ноён Бондгор нэрээр олонд танигдсан дуучин Ц.Амарбаяр 200 сая төгрөгийн шагналын сантай дууны уралдаан зарлажээ. Ноён Бондгорыг нийгмийн хариуцлагаа өндөр ухамсарладаг дуучдын нэг гэдэг. Тэрбээр өмнө нь 3500 нэмнээ оёж, малчдад тараан, Ганга нуурын эрэг дагуу 35 мянган мод суулгаж байсан бол ээжүүдэд чиглэсэн нэлээд олон сайн үйлсийн аян санаачилж байжээ. Харин энэ удаа түүний эхлүүлсэн уралдааны шагналын сан өндөр тул сошиал хэрэглэгчид Ноён Бондгорыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй зүйрлээд амжжээ. Ерөнхий сайд айл өрхийн ус, хог, дулаан, халаалтын үнийг тэглэсэн бол Ноён Бондгор цар тахлын үед 200 сая төгрөгийн шагналын сантай уралдаан зарласан нь урлаг сонирхогчдод дэмжлэг болно гэж тэр бололтой. Уралдаанд оролцохоор 1000 гаруй хүн “Ноён бондгор” пэйж хуудсанд түүний дууг дуулсан бичлэгээ илгээжээ
Монгол улс дотооддоо халдварыг алдаж нийгэм, эдийн засаг хямраад байгаа энэ хүндхэн цаг үед их хэмжээний шагналын сантай дууны уралдааныг МУ-ын эх үрсийн элч дуучин Ноён Бондгор санаачлан эхлүүлж байна. Тэмцээнд оролцож өөрийгөө сорьж чадсан оролцогчид байртай болохын сацуу олон, олон шагналуудаас атгах боломжтой аж
Нийтийн дууны урлагт хоолойн цар хүрээгээрээ өөрийн гэсэн өвөрмөц өнгө аясыг бий болгож чадсан дуучин бол Баянмөнхийн Гүрбадам юм. Тэрээр “Өр зүрхний ээж” хэмээх энэрэл хайр, ухаарал шингэсэн дууг анх дуулж урлагт орж ирсэн бол “Дурлал шиг бүсгүй”, “Насанд олдсон хань” зэрэг хуучны сайхан дуунуудыг сэргээн дуулж, дахин амилуулж ард түмэнд танигдсан билээ. Түүний дуучин Э.Чулуунчимэгтэй хамтран дуулсан “Хайрт минь утсаа аваарай”, “Сайхан хань”, “Эрийн гурван наадам” дуучин Г.Энхнарантай “Ганцхан чамдаа”, дуучин Р.Болортуяатай “Учрлын уянга” зэрэг дуунууд нь сонсогчдийн хүртээл болж, фм радиогийн хит парадуудыг тэргүүлсээр байгаа билээ. Үеийнхэн дундаа хүн чанар, хүнлэг сэтгэл, тусархуу зангаараа үнэлэгддэг тэрбээр хоёр дахь бие даасан тоглолтоо “Дурлал шиг бүсгүй” нэртэйгээр энэ сарын 26-нд тоглохоор болжээ
“Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “ZURA” уран сайхны кино үзэгчдэд хүрэхэд бэлэн болжээ. Тус киноны талаар мэдээлэл хүргэхээр жүжигчин, МУСТА Б.Барслхагвыг түр хүлээлгэж, цөөн асуултад хариулт авлаа. -Улс орон даяар онцгой нөхцөл байдал зарлаж, үзэгчид урлаг, уран сайхнаар “цангаж” байгаа энэ үед шинэ киногоор бэлэг барьж байгаад баярлалаа
Эх үрсийн элч дуучин Ноён бондгор буюу Ц.Амарбаяр олон сайхан дуунуудтай бөгөөд уран бүтээлдээ үнэнчээр зүтгэж сонсогч түмнээ баясган яваа уран бүтээлчийн нэг юм. Сүүлийн үед бие даасан дуу гэхээсээ илүүтэй гэргий Золзаяатайгаа хамтран “Хоёулаа”, “Хос жаргал” зэрэг дуэт дуунуудыг түлхүү гаргах болсон нь ч олонд таалагдах болсон
Трап хөгжмийн урсгал нь 1990-ээд он болон 2000-аад оны эхээр үүсэлтэй, хип-хоп жанрын нэгэн урсгал юм. Trap нь ерөнхийдөө sub-bass, scratch,TR 808-ийн цохилтууд, даралтат хөгжмийн давхардсан хэмнэл, давтагдсан ая гэх мэт элементүүдээс бүрдэнэ. 2003 онд анх trap урсгал нь алдартай уран бүтээлчид болох T.I.-ийн “Trap music” ба Young Jeezy-ийн “Let’s get it: Thug Motivation 101” цомгууд гарахад хүмүүст танигдаж эхэлжээ
Элдэв маяг, чимгэнд дургүй Rokit Bay зүрх сэтгэлээ мотоцикл унаж, каск зүүсэн, нэгэн эмэгтэйтэй хамтарч рекламд тоглосон UNITED NUDE гутлын брэндийн Монгол дахь анхны нүүр царай болсон ба тухайн брэндийн загвар хийц, чанарт өөрийн эрхгүй харц шидэж дурлаад амжсан гэнэ шүү.
Сүүлийн үед "Хатан зүрхний хайр", "Харц", "Хувиршгүй" зэрэг олон сайхан дуугаар ард түмний сонорыг мялааж байгаа Дуучин Бадарчийн Уранзаяа хөгжмийн шинэлэг өнгө аяс, загварлаг дэгжин төрхөөрөө нийтийн дууны ертөнцөд шинэчлэлийн салхи сэвэлзүүлж эхэлснийг та анзаарсан уу? Тэрээр ардын дууч МУСТА Даваагийн Бурмаа, Дуучин МУСТА Олзодын Гансувд нарын дүү бөгөөд эгч дүүсийн хамтарсан "Сүүн үргэлжлэл" тоглолтыг 2019 онд түмэн олондоо хүргэсэн билээ. Харин одоо 2020 оны 01 сарын 17 ны өдөр "ХАТАН ЗҮРХНИЙ ХАЙР" нэртэй анхны бие даасан тоглолтоо Монгол бөхийн өргөөнд тоглоход бэлэн болжээ
Ая зохиогч, Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Буяндэлгэрийн Пүрэвсүрэнгийн уран бүтээлийн “Дулаахан намар” тоглолт энэ сарын 11-ний 19 цагаас UB PALACE-ийн концертийн их танхимд болох ажээ. Түүний “Сэтгэлд минь урссан аялгуу Сэтгэлд тань эгшиглээсэй” гэсэн уриа, билэгдэл бүхий энэхүү долоо дахь удаагийн тоглолтын зар өдгөө түмэн олноо ид түгэж байна. Б.Пүрэвсүрэнгийн энэхүү тоглолтоо нэрэлсэн “Дулаахан намар” дуу бүтсэн түүхээс товч сонирхуулахад тэрээр арван жилийн өмнөх тэр нэг өдөр Монгол улсын гавъяат жүжигчин С.Жавхлангийн аавын төрж өссөн Увс аймгийн Өмнөговь сумын нутагт ая данг нь тааруулан урлаж бүтээсэн гэдэг
Хүүхэд багачуудын уншиг дуртай "Ач тусын тухай үлгэрүүд " цуврал жүжиг болон тайзнаа амилж байна. Монгол хатдын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, онцлогийг хүүхдэд сонирхолтой, ойлгомжтойгоор бүтээл болгон туурвиж яваа “Альфа паблиш” ХХК энэ удаа цуврал бүтээлээ нэгтгэн “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин” нэрт адал явдалт жүжгийг өргөн барьж байна. Өгөөмөр охин Өэлүн, Тусч охин Бөртэ, Эрдэмт охин Сорхугтани, Сониуч охин Есүгэн, Цэцэн охин Мандухай гэсэн 5 дүрээс бүтэх “Эрдэнийн гэрэлт судар ба Мандухай охин " нэртэй хүүхдийн жүжиг ирэх даваа гарагт буюу 10-р сарын 28-нд Монголын хүүхдийн ордонд нээлтээ хийх юм байна. Хүүхдүүдэд бага наснаас нь түүх уламжлалыг таниулах, тэдэнд бусдыг хайрлах, байгалийг танин мэдэх, ёс заншлаа дээдлэх, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэхийг зорьж бүтээлээ төрүүлсэнээ тус жүжгийн уран бүтээлчид онцолж байна. Ер бусын шидэт гэрэлт судрыг Мандухай охин олж, түүнийг өөрийн болгохоор хайж явсан хар муу санаатнуудын атгаг санааг хязгаарлаж тэдэнд хөөгдөн, цаг хугацаагаар аялна. Энэ үедээ бусад хатадтай таарч тэрхүү шидэт судрын учрыг тайлж, дайснаа дарсан тухай үйл явдал гардаг ажээ. Тус бүтээлийн номын зохиолчоор Э.Эрдэнэцэцэг, жүжгийн зохиолыг З.Сумъяабазар, Н.Ариунболд шинэчилсэн бичиж , найруулагчаар нь Н.Ариунболд ажиллсан байна
Эмгэнэлт жүжгийн хаан ЦАО ЮҮ (1910-1996)-ийн уран бүтээл "НАРАН УРГАХУЙ" эмгэнэлт драмын жүжиг Төв аймгийн МОНГОЛ ТУУРГАТАН ТЕАТР-ын тайзнаа амиллаа. Энэхүү сонгодог бүтээл 2019.04.26-27-ны 19:00 цагт УДЭТ-ын тайзнаа үзэгчдийн хүртээл болох юм. Уг жүжгийг Монгол туургатан театрын захирал Д.Мөнхбат найруулан, театрын уран бүтээлчид Р.Янжиндулам, Д.Цэрэнчимэд /СТА/, Б.Сүхбаатар, Б.Гансүх, Б.Энххэрлэн, Б.Дахрь, С.Сувдаа, Э.Цэгмэд, Г.Тэмүүжин, Ж.Сандаг-Очир нар дүр бүтээн, зураачаар С. Бат-Эрдэнэ, дуу шуумны техникчээр Ж.Батцэнгэл /СТА/, тайз машинистээр Ч.Төмөрбаатар, оёдолчноор Ч.Батхишиг нар ажилласан юм. Энэхүү жүжиг нь давс мэт инээд, чихэр мэт нулимсны цаана эрээнтэй бараантай амьдрал үргэлжилнэ
Монгол улсад аялалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй томоохон компанийн нэг “Хөгжилтэй аялал” ХХК-ын 5 жилийн ой энэ жил тохиож байна. “Хөгжилтэй аялал” ХХК нь 2014 оноос эхлэн гадаад дотоодын аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тус компанийн зүгээс 5 жилийн ойн арга хэмжээгээ угтан олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд энэ хаврын хамгийн том шоу тоглолтыг хийхээр болжээ
“ТВ коктейл” хамтлагийн жүжигчин “Өөскө” буюу А.Өнөржаргалыг Монголчууд тайз дэлгэцийн олон сайхан дүрээр нь дотно танина. “Намрын синдром” “Би чамд хайртай” “Содура” зэрэг олон дэлгэцийн бүтээлийг дүрээрээ амилуулсан жүжигчин маань хамгийн сүүлд “Гэрлэн дохио” цувралаас хойш нам гүм байсан
Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна
АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвидаг Монгол охин Болдбаатарын Уянга шинэ клипээ гаргажээ
Монголын урлагийн ертөнцөд залуу шинэ үеийнхэн хүч түрэн орж ирж буй энэ цаг үед өөрийн гэсэн өнгө аяс, дуу хоолойгоороо бусдаасаа онцгойрч, олонд танигдан, сонсогчдынхоо хайр хүндэтгэлийг хүлээсэн залуу дуучин Лодког уншигчид маань хэдийнээ таньдаг болсон байх. Олон сайхан хайрын дуугаа сонсогч фэнүүдийнхээ өргөн бариад байгаа өнөө цагийн өнгө төрх болж чадсан дуучин сүүлийн Лодко сүүлийн үед өөрийн бие даасан анхны тоглолтын бэлтгэл ажилдаа ороод тун завгүй байгаа. Ингээд дуучин Лодкотой анхны бие даасан тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа. -Дуучин Лодког уран бүтээлээрээ олонд танигдаад багагүй хугацааг үдэж байна. Ер нь урлагт хэзээнээс хөтлөгдөн орсон бэ? -Би цэцэрлэгт байхаасаа л дуулж, бүжиглэж эхэлсэн юм. Хүүхдийн “Яргуй” наадамд оролцож байсан, сургуулийнхаа урлагийн үзлэгт ордог байлаа
Хамгийн сүүлийн уран бүтээлээ 2013 онд "Алтанцэцэг" нэртэйгээр хийж, үзэгч фэнүүддээ хүргэж байсан МУГЖ, Поп дива дуучин Ж.Алтанцэцэг гуравдугаар сарын наймны өдөр шүтэн бишрэгчидтэйгээ шинэ тоглолтоороо эргэн уулзах гэж байна. Сүүлийн хоёр жил гэр бүлийн хамт АНУ-д амьдарч байгаад ирсэн авьяаслаг дуучин маань цоо шинэхэн уран бүтээлээрээ үзэгч фэнүүддээ БЭЛЭГ барьжээ. Дуучин Ж.Алтанцэцэгийн ирэх сарын наймны өдөр тоглогдох "Хайр гэж..." шинэлэг амьд тоглолтын ерөнхий зохион байгуулалтыг Монголдоо №1 "On’n Off" продакшн зохион байгуулна
Улсын Драмын эрдмийн театрт гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийх “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн дуу энэ сарын 17-ны өдөр буюу өчигдөр цацагдаж эхэллээ.“Бүсгүйн зурвас” жүжгийн дууны үгийг Х.Соёмбо, аяыг Б.Чинбат зохиож, дууг Улсын Драмын эрдмийн театрын жүжигчин МУСТА Э.Тодгэрэл дуулжээ. Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн ”Ярилцлага”өгүүллэгээс сэдэвлэн “Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийг ирэх сарын 1-нээс үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна. Улсын Драмын эрдмийн театрын 2019 оны анхны шинэ уран бүтээлийн гол дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,МУГЖ Г.Урнаа,МУГЖ Ж.Оюундарь,МУСТА М.Тогтохжаргал,МУСТА С.Болд-Эрдэнэ, Б.Золзаяа нар тоглоно. Харин жүжгийн туслах дүрд МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Л.Дэмидбаатар, МУСТА Ж.Пүрэвдорж, Б.Шинэбаяр, Б.Одончимэг, Э.Тодгэрэл болон Ц.Төгсбилэгт, Г.Номуун, Д.Асардарь, О.Сүххуяг, Ц.Цэлмүүн, П.Мягмарсүрэн, Ц.Анхбаяр нар тоглох юм.“Бүсгүйн зурвас” уянгын драмын жүжгийн зохиолчоор Л. Өлзийтөгс, ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Н