Хөвсгөл аймгийг ардчиллын өлгий нутаг гэдэг ч сүүлийн жилүүдэд ардчилсан шошготой нөхдийг бус МАН буюу улаан талд сонголт хийж ирсэн. Энэ нь ардчилалд дургүйдээ бус намынх нь үйл ажиллагаа, зарим хүмүүстээ байсан болов уу гэж боддог
Говьд хамгийн тулгамдаад байгаа усны асуудлыг иргэд, орон нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид хамтран хэлэлцэж, гарц шийдэл олох зорилгоор “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн чуулган 9 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болох гэж байна. Тус чуулганыг Өмнөговь аймгийн ИТХ-ын АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил”, “Нүхэн жорлонгүй ногоон хот” зэрэг НҮТББ-тай хамтран зохион байгуулж байгаа юм. Чуулганаар говийн усны өнөөгийн байдал, уул уурхайн бүс нутаг дахь усны хэрэгцээ, аялал жуулчлалын бүс нутаг дахь усны хангамж, говийн ХАА, МАА-н усан хангамжийн өнөөгийн байдал, хот суурин газрын усны хангамж, эрүүл ахуй зэрэг тулгамдсан асуудлуудыг ИТХ-ын АН-ын бүлгийн гишүүд хөндөж тавих юм байна
Төв аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Залуучуудын хөгжлийн төвөөс санаачилан “Манлайлагч залуус” сарын аяны хүрээнд “ГҮЙЕ ТҮҮЕ” нэртэй сошл челленжийг Төв аймгийн залуучуудын холбоо, “Төв аймгийн залуус ТББ”, МСНЭ-ийн Төв аймаг дахь салбаруудтай хамтран зохион явуулж байна.
Говь-Алтай аймгийн Чандмань сумын засаг дарга, Нутгийн зөвлөлийн ивээл дор болж буй “Нутаг сэтгэл- Зөв хандлага- Зөв хөгжил” гэсэн сэтгэлд зохист уриатай Чандмань сумын уугуул суугуул залуусын анхдугаар чуулга уулзалт энэ өдрүүдэд амжилттай болж байна. Эх орон даяар дуулиан болсон энэхүү чуулганаа өндөр төвшинд зохион байгуулахын тулд санаачлагчид болон сумын зарим залуус олон чиглэлийн ажил зохион байгуулсаны нэг нь сумандаа сагсны талбай байгуулах ажил байлаа.
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 32 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ховд аймаг болон Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужийн Боррего Спрингс хот хооронд түншлэлийн харилцаа тогтоох Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Боррего Спрингс хотноо зохион байгуулагдав. Санамж бичигт Ховд аймгийн Засаг дарга бөгөөд Баруун бүсийн зөвлөлийн дарга Б.Дүгэржав, Сан Диэго хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Боррего Спрингс хотын ИТХ-ын төлөөлөгч Жим Десмонд нар гарын үсэг зуран баталгаажуулав
Ойрын өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурьтай холбоотой маш олон мэдээлэл цацагдах болсон. Мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах үүднээс Г.Батсуурь даргатай утсаар холбогдож хэвлэл мэдээллээр цацагдаад байгаа мэдээлэлд хариу тайлбар авлаа. -Таныг зах зээл дээр 700 сая төгрөгийн үнэлгээтэй борлуулагддаг зуухыг хоёр тэрбум төгрөгөөр худалдан авч төсвийн мөнгөөр тоглолоо гэдэг мэдээлэл өнгөрсөн өвлөөс эхлэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах болсон
Энэ сарын 13-нд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Галошифаиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Засаг даргын орлогч С.Батжаргал, Орхон аймаг нь Унгар Улсын Секешфехервар хоттой тогтоосон харилцаагаа сэргээж нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах санал солилцохоор уулзаж байгаадаа талархалтай байгаагаа хэлээд Унгар Улстай арьс, шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох санал тавилаа. Элчин сайд М.Галошифаиг хэлэхдээ, “Унгар улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тул мах боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах боломжтой. Мөн Унгар улсад оюутан солилцоо, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад жилд 100 орчим хүн хамрагдах боломжтой” гэлээ
Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна. Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна
Орхон аймгийн хүн ам өсөхийн хэрээр БОЭТ-ийн Хүүхдийн тасгийн үйл ажиллагаа зарим үед ачааллаа даахгүйд хүрээд байсан. Тэгвэл өнөөдөр шинэ хүүхдийн эмнэлгийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах ёслолын ажиллагаа БОЭТ-д боллоо. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Засаг даргын дэд бүтэц, хот байгуулалт хариуцсан орлогч С.Батжаргал, Хотын захирагчийн албаны дарга М.Түмэнжаргал, Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнхцэцэг, БОЭТ-ийн дарга Б.Батсүх, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Нийгмийн асуудал эрхэлсэн орлогч Д.Дэлгэрбаяр гэх мэт албаны хүмүүс оролцлоо. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхдийн эмнэлэг барих ажил 2016 онд анх эхэлсэн бөгөөд 2016 оны 10 сарын 30-нд ашиглалтад хүлээлгэн өгөх хуваарьтай байсан ч хөрөнгө санхүүжилтийн хүндрэлээс болж ажил нь зогсоод байв
Хэнтий аймаг 2018 оныг “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, сар бүр өрх гэрлүү чиглэсэн томоохон ажлуудыг санаачлан хийж байгаагийн нэг нь төрийн үйлчилгээг багт хүргэх явдал юм. Энэ ажлын хүрээнд тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан, Засаг дарга Н.Ганбямба, Засаг даргын орлогч Ц.Чогсомжав, Г.Хэрлэнчулуун нараар ахлуулсан хоёр ээлжийн ажлын хэсэг 18 сумын 88 багт хүрч, иргэдтэй уулзан, санал хүсэлтийг нь сонсохын зэрэгцээ шаардлагатай асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэжээ. Энэ үеэрээ эрүүл мэнд, нийгмийн даатгал, улсын бүртгэл, газрын харилцаа, байгаль орчин, хөдөлмөр халамжийн чиглэлийн үйлчилгээг хүргэж ажилласан байна
Өмнөговь аймагт хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг авто машингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлнэ. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан хүүхдийн баярыг тэмдэглэх, хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хүүхдүүд эцэг эх, гэр бүлтэйгээ хамтдаа баярлах боломжийг бүрдүүлэх, улсын хэмжээнд зохион байгуулж байгаа “Бяцхан зорчигч” аяны хэрэгжилтийг хангах, аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байгаа ”Жаргалтай багачууд” баярын арга хэмжээг зам тээврийн осолгүй тэмдэглэн өнгөрүүлэх зорилгоор ийн хүүхдийн баярын өдрийг автомашингүй өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон гэж тус аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас мэдээллээ.Эл өдрийн өглөөний 10 цагаас өдрийн 15 цаг хүртэл тус аймгийн төв Даланзадгад сумын төвийн төв автозамыг хааж, төрөл бүрийн тэмцээн уралдаан зохион байгуулах юм байна
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар нар санаачлан Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд хоёр дахь жилдээ ноолуурын үзэсгэлэн, дуудлага худалдааг орон нутагтайгаа хамтран энэ сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Түүнийг нутгийн иргэд "Цэцэгт нуур" гэж ихэвчлэн нэрлэдэг бөгөөд сүүлийн үед нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцгийн тоо эрс багасчээ.Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм
Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 37 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 19 удаагийн обьектын түймэр гарчээ
Тавдугаар сард Говь-Алтай аймгийн зарим газраар салхи 12-14м/с хүрч ширүүсэх ба ялангуяа сарын дунд үеэр нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18-22 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна хэмээн тус аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.
Хонгор сумын хоёрдугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлаж байсныг аймгийн холбогдох газрууд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоон Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна
Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг Онцгой байдлын газарт өгчээ.
Булган аймагт 102,6 мянган төл бойжиж байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс бараг гурав дахин бага байна. Энэ оны хувьд нийт төллөх хээлтэгч малын 7,0 хувь төллөж, гарсан төлийн 98,2 хувиар бойжуулж байгаа юм
Орхон аймгийн эрүүл мэндийн салбарын байгууллагууд Энэтхэг улсын “Фортис Хоспиталс” групптэй хамтран ажиллахаар болж, санамж бичигт гарын үсэг зурлаа. “Фортис Хоспиталс” групп нь Ази тив дэх эмнэлгийн хамгийн том сүлжээ байгууллага бөгөөд нийтдээ 61 салбар эмнэлгийг эгнээндээ нэгтгээд байгаа юм. Үүний 54 нь Энэтхэгт, үлдсэн нь бусад улс оронд байрладаг гэж тус группын үйл ажиллагаа эрхэлсэн захирал Дрю Шарма хэллээ
Орхон аймаг, Эрдэнэт хотын нийт иргэд, ахмад буурлууд та бүхэндээ хаврын тэргүүн сарын билэгт сайн өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.