Шинэ мэдээ

Өндрийг нь дахин хэмжих Хятадын уулчид Эверестийн оргилд гарчээ5 сар 27. 12:32АНУ Бразилд амьсгалын аппарат нийлүүлнэ5 сар 26. 9:41Ираны түлш тээвэрлэсэн эхний хөлөг онгоц Венесуэлд хүрчээ5 сар 25. 10:05Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ5 сар 25. 9:41Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв5 сар 24. 11:22Испани орон даяар 10 өдрийн гашуудал зарлана5 сар 24. 11:00АТГ:А.Адьяасүрэнд хэрэг үүсгэн шалгаагүй5 сар 22. 13:10"Конотори-9" хөлгийг амжилттай хөөргөжээ5 сар 22. 9:36Трамп гидроксихлорохин уухаа болино5 сар 21. 12:34Африкт тусламж үзүүлэхийг уриалжээ5 сар 21. 9:41БНСУ-д ахлах сургуулиуд хичээллэж эхэллээ5 сар 21. 9:38Цэцэг дэлгэрсэн цэнгэг зуны үдшээр “нисдэг цэцэг” дэлгэн сэтгэлийн цэнгэл эдлэн суувал ямар вэ?5 сар 20. 9:52Их Британийн хааны гэр бүл 22 сая ам.долларыг алдаж магадгүй5 сар 20. 9:38Энэтхэгт олон сая хүнийг нүүлгэн шилжүүлж эхэлжээ5 сар 20. 9:26Манай үеийн СЕО нарын нэг О.Мөнхтулга 2020 оны сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч5 сар 19. 10:11БНСУ-ын компаниудын 30 орчим хувь нь ажилтнуудаа цомхотгож магадгүй5 сар 19. 9:45Шинэ Зеландын хүн ам таван саяд хүрчээ5 сар 19. 9:45Японы ДНБ 3.4 хувиар бууржээ5 сар 18. 14:05Энэтхэгт хөл хориог сунгалаа5 сар 18. 10:06М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй5 сар 18. 9:36Румынд коронавирусний улмаас тогтоосон хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаал болжээ5 сар 18. 9:32Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ5 сар 17. 11:34АНУ-ын Конгрессын гишүүдэд алсаас саналаа өгөхийг зөвшөөрсөн хуулийн төслийг баталжээ5 сар 17. 11:33А.Адьяасүрэн: АН бодлогын нам, буурь суусан улс төрийн гол тоглогч5 сар 16. 16:14Цар тахал дэлхийн эдийн засагт 8.8 их наяд ам.долларын хохирол учруулж болзошгүй5 сар 16. 11:22Сэтгүүлчдийн визийн хугацааг хязгаарлахыг нь эсэргүүцжээ5 сар 16. 11:00Австраличуудын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахад 31 сая ам.доллар зарцуулна5 сар 16. 10:57ОХУ дахь нас баралтын талаарх мэдээллээ няцаахыг шаардсан захидал явуулжээ5 сар 15. 12:39Grand Family: Хань Ц.Амарсанаа: Адьяасүрэн хэзээ ч хуурамч дүр эсгэдэггүй5 сар 15. 10:12Афганистаны зүүн нутагт болсон дэлбэрэлтийн хариуцлагыг "Талибан" хөдөлгөөн хүлээжээ5 сар 15. 9:49

Нийслэл

Хөгжлийн бэрхшээлтэй хүний ЭРХИЙН ӨДӨРТ2019, 12 сар 3. 11:05

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨРТ Та бүхэнд “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэж буй Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийн мэндийг хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөе. Манай улсын нийт хүн амын 3,3 хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал нь хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогын төвд байдаг бүхий л салбарын бодлого, үйл ажиллагаатай салшгүй холбоотой бөгөөд Монгол Улсын төр, үе үеийн Засгийн газар хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийг хангахын төлөө анхаарал хандуулж ирсэн билээ. Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийг хангах чиглэлд тодорхой зорилтуудыг тусган тэдний эрх, оролцоо, хөгжил, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн тэгш байдлыг хангахад онцгой анхаарч олон талт арга хэмжээг авч байна. Тухайлбал, УИХ-аас 2016 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг баталснаар хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах хууль эрх зүйн зохицуулалтыг сайжруулах чиглэлд тодорхой ахиц гаргалаа.Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, нийгмийн халамжийг сайжруулахад анхаарсны үр дүнд өнгөрсөн онд Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэврийг, энэ оны зургадугаар сард байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асардаг эцэг эхчүүдэд олгодог тэтгэмжийг нэмэгдүүлж, амьжиргааны доод түвшинд хүргээд байна.Энэ оны эхний хагас жилд давхардсан тоогоор нийт хөгжлийн бэрхшээлтэй 219,1 мянган хүнийг нийгмийн хамгааллын арга хэмжээнд хамруулсан нь нэг хүн дор хаяж хоёр төрлийн арга хэмжээнд хамрагдаж байна гэсэн үг юм. Дээрх хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг 2017 онд Засгийн газрын тогтоолоор батлан хэрэгжүүлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах чиглэлд ахиц гарсан

“Хүртээмжтэй Ирээдүй - 2019” хөдөлмөр зуучлалын нээлттэй өдөрлөгт хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцлоо2019, 12 сар 3. 11:05

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдөр” болгон зарлаж, 1981 оноос хойш дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг болсон билээ. Энэ оны 12 сарын 03-ны өдрийг НҮБ-аас “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг бүх нийтэд уриалсан.Энэ өдрийг тохиолдуулан ХБХХЕГазар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нээлттэй ажлын байранд зуучлах, ажил олгогч эзэд, ААНБ-ын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг эерэгээр өөрчлөх, хүртээмжтэй орчин, тохируулгат ажлын байрыг бий болгоход нөлөөлөх зорилготой “Хүртээмжтэй ирээдүй-2019” өдөрлөгийг зохион байгуулж байна

МБУЧОС-ын оюутнуудын дунд “Мэргэжлийн ур чадварын уралдаан”-ыг Амжилттай зохион байгууллаа2019, 12 сар 2. 11:05

НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон зарлаж Дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж ирсэн. НҮБ-аас бүх гишүүн орнуу

“iLAW WORLD” үйлчилгээг Солонгос улсад танилцуулж, албан ёсны нээлтээ хийлээ2019, 12 сар 2. 11:05

Мэдээлэл, технологийн тодотголтой 21-р зуунд та бидний авдаг уламжлалт ажил, үйлчилгээ болон бизнесийн салбарт “технологийн шийдэл” аль хэдийн нэвтэрч, салшгүй нэгэн хэсэг болсон нь дэлгүүрээс худалдан авалт хийх, банкны үйлчилгээ авах, мөнгөн зээл авах, захидал, албан бичиг илгээх, хүмүүс хоорондын харилцаа холбоо зэрэг нь бүхэлдээ цахим хэлбэрт шилжиж, эдгээр нь иргэдийн өдөр тутмын хэрэгцээ, шаардлага болсон байна. iLAW платформ нь Монголын хууль зүйн салбарт тэр тусмаа хуулийн технологийн салбарт ажиллаж буй хуульч, програм хөгжүүлэгч залуусын оюуны бүтээл бөгөөд хууль зүйн уламжлалт үйлчилгээг цахим хэлбэрт оруулан, хэрэглэгчийг цаг хугацаа, орон зайнаас үл хамааран, хүссэн үедээ, хүссэн газраасаа хэрэгцээт хууль зүйн үйлчилгээгээ мэргэжлийн хуульч, өмгөөлөгчөөс бага үнээр авах боломжийг олгосон юм

Парламентын мэтгэлцээн2019, 11 сар 28. 11:05

НҮБ -аас жил бүрийн 12 дугаар сарын 03–ны өдрийг Хөгжлийн   бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдөр болгон жил бүр тэмдэглэж өнгөрүүлэхийг бүх гишүүн орнууддаа уриалсан байдаг. 2019 оны энэ өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол Улсын Их Сургуультай хамтран оюутны “Парламентийн  мэтгэлцээн”-ийг 3 дах жилдээ амжилттай зохион байгууллаа. Уг мэтгэлцээнд МУИС-ийн мэтгэлцээний клубын 8 багийн 16 оюутан оролцож, өөрсдийн оюун мэдлэг, авъяас, илтгэх ур чадвараар өрсөлдлөө

“ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа2019, 11 сар 25. 11:05

НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах өдөр болгон зарлаж Дэлхий нийтээрээ 20 гаруй жил тэмдэглэж байна. НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “НҮБ-аас бүх гишүүн орнууддаа 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хүртээмжтэй ирээдүй” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан юм. Энэхүү өдрийг угтаж Чингэлтэй дүүргийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулж ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ  хамтран “ХҮРТЭЭМЖТЭЙ ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХҮН БҮРИЙН ОРОЛЦОО” өдөрлөгийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Тус өдөрлөг нь хүн амын бүлгийн тодорхой хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарлаа хандуулж, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн оролцох нөхцөл боломжийг нь бүрдүүлэх, тэдэнд тулгамдаж буй хүндрэл, бэрхшээлийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх мэдээлэл, арга зүйгээр хангах зорилготой. Өдөрлөгийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, ХБХХЕГ-ын дэд дарга Д.Ганболд, Бодлогын хэрэгжилтийн газрын дарга У.Сосорбурам, Чингэлтэй дүүргийн ХХҮХ-ийн дарга А.Сэрээтэр болон бусад албаны хүмүүс оролцлоо. ХБХХЕГ, Чингэлтэй дүүргийн ХХҮХ, Чингэлтэй дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комисс, ХБХХЕГ-ын харьяа байгууллагууд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв, СЗСҮТ-ийн Мэргэжлийн боловсрол ур чадвар олгох сургууль зэрэг байгууллагууд хамтран мэдээлэл хийсэн

И.МӨНХЦЭЦЭГ: ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН БҮХ ОРЛОГО ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨГДӨНӨ2019, 11 сар 21. 11:05

Монгол улсын хэмжээнд нийт 105 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байгаагийн 56 хувийг эрэгтэй, 44 хувь нь эмэгтэйчүүд эзэлдэг. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх шинэчлэн батлагдсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орлогод үзүүлэлх чөлөөлөлтийн заалтыг өөрчлөн оруулжээ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг хөдөлмөрт дадлагажуулах сургагч багшийг бэлтгэж байна2019, 11 сар 20. 11:05

2019 оны 11 дүгээр сарын 18-22-ны өдрүүдэд МУ-н Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХБХХЕГ болон Европын холбооны SECiM төсөлтэй хамтран “Job coach” мэргэжлийн сургагч багшийг бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Job coach буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд дадлагажуулагчийг бэлтгэх зорилготой хөдөлмөр эрхлэлт, зуучлал, сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төр, төрийн бус байгууллага, мөн ХБИ-дэд ажлын байр бий болгон, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй ажил олгогч байгууллагуудын нийт 18 ажилтан тус сургалтанд хамрагдлаа. Сургалт 5 хоног үргэлжилнэ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан Агентлагийн нэрэмжит тугийг өртөөчлөн аялуулах аяныг эхлүүллээ2019, 11 сар 20. 11:05

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах олон улсын өдрийг угтан  нийслэлийн төвийн 6 дүүргийн дунд агентлагийн нэрэмжит тугийг Эерэг хандлагыг төлөвшүүлж, Ээлтэй орчинг нэмэгдүүлье! уриан дор өртөөчлөн аялуулах болзолт аяныг 2019 оны 11 дүгээр сарын  20-ны өдрөөс Чингэлтэй дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН газраас эхлүүллээ. Тугийг дагалдах дэвтрийн хамтаар хүлээлгэн өгөх арга хэмжээг Чингэлтэй дүүргийн ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР-ын хүндэтгэлийн танхимд  өнөөдөр зохион байгууллаа

Уурын болон нам даралтын зуухыг цахилгаан халаалтад холбох, газанд шилжүүлэх арга хэмжээг авна2019, 11 сар 8. 11:45

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын  хүрээнд агаарын чанарыг сайжруулах бүсэд хамаарах 70-100кв-н хүчин чадалтай нам даралтын зууханд хийсэн үзлэг, туршилтын ажлын дүгнэлтийн танилцууллаа. Танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хийсэн юм. 70-100кВтын хүчин чадалтай халаалтын зууханд сайжруулсан түлш хэрэглэхэд сүлжээний өгөх температур 30С-ээс дээш гарахгүй, халаалт доголдолж байгаа учраас нам даралтын зуухтай газруудыг шалгаж сайжруулсан түлшний хэрэглээ, утаа шүүгч суурилуулах боломж, техник ашиглалтын болон аюулгүй ажиллагаа зуухны шаталтын процесс, халах гадаргуу, температур гаргах чадварт туршилт хийсэн байна

Г.Нэргүй: Шахмал түлш хэрэглэж байгаа тохиолдолд өрхөө бүтээж болохгүй2019, 11 сар 7. 12:04

Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд 7 өрхийн 12 иргэн хандаж, угаарын хийнд хүнд болон хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага өгч эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөгөө зөвлөмж авсан

ШУУД: Сайжруулсан шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийж байна2019, 11 сар 4. 9:30

Нийслэлийн иргэний танхимд сайжруулсан шахмал түлшний асуудлаар нээлттэй сонсгол хийж байна.

Ж.Батбаясгалан: Угаарын хий мэдрэгчийг ирэх сард айлуудад суурилуулна2019, 11 сар 1. 10:48

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан "Гал түлдэг айлуудад угаарын хий мэдрэгч нэг удаа үнэ төлбөргүй тараах шийдвэр Засгийн газраас гаргасан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүнтэй холбоотой бэлтгэл ажлууд хийгдэж байгаа

“Хөгжлийн бэрхшээл судлал нь салбар дундын шинжлэх ухаан болох нь 2019” Сэдэвт эрдэм шинжилгээний хурал2019, 10 сар 21. 11:05

Эрдэмтэн багш, судлаач, оюутан залуус, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой ажилладаг хэн бүхнийг эрдэм шинжилгээний хуралд бүтээлээ явуулахыг урьж байна. Сэдэв Эрүүл мэнд Боловсрол Хөдөлмөр эрхлэлт Нийгмийн хамгаалал Дэд бүтэц, мэдээллийн хүртээмж Техник, технологи Хууль, эрх зүй   Бүртгэл Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээж авах хугацаа: 2019.10.18-2019.11.15 Хүлээн авах хаяг Өгүүллийг research@nrc.gov.mn хаягаар бидэнд ирүүлнэ үү

ULS.MN © 2020 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.