Шинэ мэдээ

Тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа12 сар 4. 14:35Монгол Ардын намын бүлэг өнөөдөр 15:00 цагт хуралдана12 сар 2. 13:29Т.Говийлха: EAC койныг авсан хүмүүс улирал тутамд манай компаниудын цэвэр ашгаас ногдол ашиг хүртээд явна12 сар 2. 13:02Нөхөр нь мөнгө хожих гэж телевизэр нүцгэлэнэ, эхнэр нь баячуудын зиндаанд орох гэж зодолдоно12 сар 1. 15:26Нийслэлийн өмчөөс 2022 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай хороо, намын бүлгийн хурлуудаар хэлэлцэж байна12 сар 1. 13:27Хэрэгцээгүй зөвшөөрөл, захиргааны актуудыг хүчингүй болгоно11 сар 30. 13:23УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн нар тойрогтоо ажиллалаа11 сар 29. 18:23Хүүхэд, эхчүүдийн эрхийг зөрчдөг хуурамч шүүгчдийг зайлуулъя11 сар 28. 15:46Мэндчилгээ11 сар 26. 10:20Урчуудын эвлэлийн шинэ Ерөнхийлөгч П.Ганбат уран бүтээлчдээ хулхидсаар байх уу11 сар 25. 15:28Хүчирхийлэгчдийн өмнө бөхийдөг хуульчдаас шинэчлэлээ хийе, Ерөнхийлөгч өө11 сар 25. 14:32Нийслэл 2022 онд өмч хувьчлалаас ₮45 тэрбумыг төвлөрүүлэхээр тусгажээ11 сар 25. 13:19Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд11 сар 24. 16:29Төрийн Архивын улсын үзлэгийн ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа11 сар 24. 13:15“Мал эмнэлгийн хүрээлэн 60 жилд” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо11 сар 23. 15:37Цахим хөгжлийн багц хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг байнгын хороод хамтран хэлэлцлээ11 сар 23. 14:00УИХ гишүүн Ш.Адьшаа: Богд Зонховын цогцолборыг санаачилсандаа хариуцлага хүлээхэд бэлэн11 сар 22. 17:21Койны үнэ буурч буй үед хэрхэн ашиг олох вэ?11 сар 22. 12:52“Зоос” койны урьдчилсан захиалга өнөөдөр 22:00 цагт дуусна11 сар 22. 12:27М.Даваабат: Мэргэжлийн өвчин судлалын эмнэлэгийн барилгын санхүүжилт шийдвэрлэгдлээ11 сар 22. 10:43Дэлхийн топ 3 биржтэй холбогдсон монголын анхны крипто бирж11 сар 21. 16:56“Хүүхдэд ээлтэй хот” олон улсын цахим хурал боллоо11 сар 19. 11:09“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулан Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ11 сар 18. 13:05Ж.Болорчимэг: “Зуузуу” аппликейшн болон таблетны хослол нь хүүхдийн оюуны хөгжилд асар том хөрөнгө оруулалт авчрах болно11 сар 17. 18:37ХӨСҮТ-өөс шинээр хоёр КЛИНИКИЙН ПРОФЕССОР төрлөө11 сар 17. 16:10Л.Оюун-Эрдэнэ : Хариуцлага алдсан, үүрэг даалгавар биелүүлээгүй сайд нарыг одоо огцруулна11 сар 17. 13:12Д.Сэржбүдээ: Монголдоо гадны хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах боломжтой болж байгаад баяртай байна11 сар 17. 12:44Эрсдэлгүй хөрөнгө “EBIT”11 сар 17. 9:08Т.Батболд: Цахим мөрийтэй тоглоомыг таслан зогсоох “ХЯНАЛТ” аяны хүрээнд нийт 102 фэйсбүүк группыг устгуулах хүсэлтийг хүргүүлсэн11 сар 16. 10:52Ц.Хүсэлбаатар: "Хиртээгүй сарнай" кино гэр бүлээрээ хамтарч ажилласан анхны уран бүтээл болсон11 сар 15. 14:29

Ази

БНАСАУ-аас 48 хүн БНСУ руу дүрвэжээ2020, 10 сар 22. 9:50

БНАСАУ-аас энэ оны гуравдугаар улиралд 48 хүн БНСУ-д дүрвэн ирсэн гэж БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх яам өнөөдөр мэдээллээ.   Тодруулбал, 2020 оны 7-9 дүгээр сард 23 эрэгтэй, 25 эмэгтэй дүрвэн иржээ

Тайландад олон мянган хүн жагсжээ2020, 9 сар 21. 9:50

Тайландын нийслэл Бангкок хотод олон мянган хүн жагсаж, хаант засгийн үүрэг тэргүүтэй улс төрийн тогтолцоонд шинэчлэлт хийхийг уриалжээ.   Цагдаа нарын мэдээлснээр, сүүлийн жилүүдэд ийм олон хүн оролцсон жагсаал өрнөөгүй бөгөөд ойролцоогоор 15 мянган хүн цугласан байна. Тэдний зарим нь “Феодализмийг зогсоо, ард түмэн урт наслаг” хэмээн хашхирч байжээ.   2014 онд төрийн эргэлтээр засгийн эрхийг авч, өнгөрсөн онд маргаан дагуулсан сонгуульд ялалт байгуулсан Ерөнхий сайд Прают Чан-очаг огцрохыг шаардсан жагсаал энэ оны долоодугаар сараас хойш өрнөсөн юм.   Бямба гарагт оюутнуудын зохион байгуулсан жагсаал “Thammasat” их сургуулиас хааны ёслолын үйл ажиллагаануудыг явуулдаг байсан ордны хажуугийн цэцэрлэгт хүрээлэн хүртэл үргэлжилжээ.   Жагсаалыг зохион байгуулагчдын мэдээлснээр, бямба гаргийн жагсаалд 50 мянган хүн оролцжээ

БНСУ-д хүйсийн шинжээр тогтсон уламжлалыг эсэргүүцэж байна2019, 4 сар 5. 9:51

БНСУ-д нөхрүүд гэр бүлээ тэжээж, эхнэрүүд гэртээ ажилгүй суудаг хүйсийн шинжээр тогтсон уламжлалтай гэрлэсэн 10 эмэгтэй тутмын 7 нь санал нийлэхгүй байгааг БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн асуудал эрхэлсэн институтээс явуулсан судалгааны дүн харуулжээ.   Гэсэн хэдий ч ээжүүд хүүхдүүдээ илүү сайн өсгөнө гэж судалгаанд оролцогчдын дийлэнх нь хариулжээ. Өнгөрсөн оны долдугаар сард явуулсан уг судалгаанд 15-69 насны гэрлэсэн 10630 эмэгтэй оролцсон байна.   Судалгааны дүнгээс үзэхэд, эмэгтэйчүүдийн 73.9 хувь нь нөхрүүд ажил хийж, эхнэрүүд гэр орон, ар гэрийнхнээ асардаг үүрэгтэй санал нийлэхгүй байгаагаа илэрхийлжээ

Шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төлөөлөгчийг урина2019, 3 сар 20. 9:29

Ирэх 10 дугаар сард болох Японы шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслолд 195 орны төр, засгийн тэргүүн нарыг урих шийдвэрийг тус улсын Засгийн газар гаргасан байна.   Эзэн хаан Акихито ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээсээ бууж, угсаа залгамжлах хунтайж Нарүхито дараагийн өдрөөс эхлэн түүний албыг үргэлжлүүлэн хаших юм. Хунтайж Нарүхито тавдугаар сарын 1-нд эзэн хааны тамга тэмдгээ хүлээн авах ажээ.   10 дугаар сарын 22-нд зохион байгуулах шинэ эзэн хааныг хаан ширээнд залах ёслол дөрвөн хоног үргэлжлэх юм

Сөүл хотын нохой нядалгааны газруудыг хаана2019, 2 сар 13. 9:52

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын нохой нядалдаг бүх газрыг хаахаар төлөвлөж буйгаа тус хотын дарга Пак Вонсун мэдэгджээ. “The Chosun Ilbo” сонинд мэдээлснээр, тэрбээр гол баатар нь нохой байсан хүүхэлдэйн кино үзсэнийхээ дараа ийм шийдвэр гаргасан аж.   “Нохойн мах худалддаг хэд хэдэн дэлгүүр хотод ажилладаг байсныг бараг бүгдийг нь хаасан

Энэтхэгт хуурамч согтууруулах ундаанд олон хүн хордож амиа алджээ2019, 2 сар 12. 9:22

Энэтхэгийн хойд нутагт оршдог Уттар-Прадеш болон Уттаркханд мужид хуурамч согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гурав хоногийн дотор 97 хүн амиа алдсан тухай орон нутгийн эрх баригчид мэдээллээ.   Эрх баригчдын мэдээлснээр, хоёрдугаар сарын 7-ны орой хэд хэдэн тосгоны оршин суугчид Харидвар тойргийн Баллупур тосгонд оршуулгын ёслолд оролцож, согтууруулах ундаа хэрэглэсэн бөгөөд маргааш нь бие нь муудсан байна. Хүмүүс амиа алдсан тухай эхний мэдээллийг баасан гарагт хүлээж авсны дараа хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.   Цагдаа нарын явуулсан шалгалтын дүнд хууль бусаар үйлдвэрлэсэн 10 мянган литр архи хураан авч, 200 гаруй хүнийг баривчилжээ

Хоёр Солонгосын хилд 500 км урт "амьд" гинжин холбоо үүсгэнэ2019, 1 сар 29. 9:16

БНСУ-ын хэдэн зуун мянган иргэн Хоёр Солонгосын дээд хэмжээний уулзалтыг тохиолдуулан хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд 500 км урт "амьд" гинжин холбоо үүсгэхээр төлөвлөж байгаа тухай “Yonhap” агентлаг мэдээлжээ. Ким Жөн Ун болон Мүн Жэ Ин нарын өнгөрсөн онд хийсэн уулзалт нь Хоёр Солонгосын удирдагчдын сүүлийн 10 гаруй жилд хийсэн анхны уулзалт болсон бөгөөд энэхүү уулзалт нь Панмүнжомд болсон билээ.   “Энэ арга хэмжээнд бид 500 мянган хүнийг оролцуулах бодолтой байна

Ван И Франц болон Итали улсад айлчилна2019, 1 сар 22. 10:38

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И Франц болон Итали улсад энэ сарын 23-27-нд албан ёсны айлчлал хийнэ гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Хуа Чуньинмэдэгджээ.

Бээжинд кибер аюулгүй байдлын аж үйлдвэрийн цогцолбор байгуулна2019, 1 сар 18. 9:29

 БНХАУ-ын эрх баригчид нийслэл хотдоо сүлжээний аюулгүй байдлын салбарт үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах зорилгоор үндэсний аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болсон тухай мэдээллийн "Жунго синьвэньван" цахим хуудсанд мэдээлжээ.   Тус цахим хуудсанд мэдээлснээр, Хятадын эрх баригчид энэ төслийг хэдийнэ эхлүүлж, аж үйлдвэрийн бүсийн нутаг дэвсгэр дэх эхний байгууламжийг бүр 2017 оны сүүлээр барьж эхэлсэн байна. Тэнд байрлаж буй үйлдвэрүүдэд өндөр технологийн цуврал бүтээгдэхүүнүүдийг удахгүй үйлдвэрлэх төлөвтэй байгаа бөгөөд үйлдвэрлэлийн хэмжээ нь 2020 он гэхэд 100 тэрбум юань /14.5 орчим тэрбум ам.доллар/ давна

БНАСАУ-ыг "дайсан" гэж үзэхээ больжээ2019, 1 сар 16. 10:12

БНСУ-ын Үндэсний батлан хамгаалах яам “Цагаан ном”-ноосоо БНАСАУ-ын Засгийн газар болон зэвсэгт хүчнийг "дайсан" гэж дурдсан хэсгийг устгажээ.   Сүүлийн жилүүдийн үр дүнг нэгтгэж, батлан хамгаалахын бодлогыг цаашид хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог тус баримт бичигт, “Улс орны бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, ард иргэд болон улсын хөрөнгөнд аюул занал учруулж буй хүчнийг БНСУ-ын дайсан гэж үзнэ” хэмээн бичжээ.   Өмнөх “Цагаан ном”-ын баримт бичгүүдэд улс орны дайснаар БНАСАУ-ыг шууд нэрлэдэг байжээ. Шинэ баримт бичигт зөвхөн БНАСАУ-ын үйл олноор нь хөнөөх зэвсгийг Солонгосын хойг дахь энх тайван, аюулгүй байдалд аюул учруулж байна гэж тэмдэглэжээ

Хятадад 620 мянган хүнийг авлигын хэргээр хариуцлагад татжээ2019, 1 сар 14. 9:25

2018 онд Хятад улсад авлигын хэргээр 621 мянган хүнийг хариуцлагад татсаны 51 нэг нь төрийн өндөр албан тушаалын албан хаагчид аж. Энэ тухай Хятадын Коммунист Намын Төв хорооны Сахилга батыг хянан шалгах хорооны мэдээлэлд дурдсан байна.    Дундаж давхаргын нийгмийг бий болгож, ядуурлыг бүрэн арилгахад чиглэсэн Хятадын эрх баригчдын үндсэн зорилтод хүрэх замын гол саад тотгорт тооцогддог авлигатай өнгөрсөн онд идэвхтэй тэмцжээ.    2018 онд холбогдох байгууллагууд 3.44 сая гомдол болон нууц мэдээллүүд хүлээн авч, 341 мянга гаруй удаагийн ярилцлага, байцаалт явуулсан бөгөөд 638 гаруй хэрэг үүсгэсэн байна

Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ2019, 1 сар 11. 10:28

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.   БНХАУ-ын дарга урилгыг таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн байна

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга оролцоно2019, 1 сар 8. 10:57

Энэ сарын эцсээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.   Хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа аж

Хятадын 5000 орчим оргодол авлигачийг хилийн чанадаас буцаан авчирчээ2019, 1 сар 8. 10:00

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хил даван зугтсан 5000 орчим түшмэлийг Хятадын эрх баригчид 2014 оноос хойш тус улсад буцаан авчирсан тухай "Global Times" сонин мэдээлжээ.    "Global Times" сонинд нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, авлигачид 120 гаруй оронд нуугдаж байсан байна. Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд 56 нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн “улаан зуу” жагсаалтад багтсан түшмэд аж

Ким Жөн Ун энэ жил Сөүлд айлчлахгүй2018, 12 сар 24. 9:43

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийх хариу айлчлал 2018 онд болохгүй боловч айчлалын бэлтгэлийг удахгүй хангаж эхэлнэ. "Чосон ильбо" сонинд бямба гарагт мэдээлснээр, энэ тухай Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын өндөр албан тушаалын төлөөлөгч мэдэгджээ.    Айлчлалыг чухам хэдийд хийх тухайд ярихдаа тэрбээр одоогийн байдлаар Сөүл болон Пхеньян “энэ асуудлыг янз бүрийн шугамаар хэлэлцэж байна” гэж онцлон дурдсан байна

Япон улс сансрын цэрэг, кибер аюулгүй байдлын хэлтэс байгуулна2018, 12 сар 19. 8:15

Япон улсын ойрын 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх зорилготой батлан хамгаалахын шинэ төлөвлөгөөний үндсэн зүйл заалтуудад сансрын болон кибер орон зайг хамгаалах, түүнчлэн робот, хиймэл оюун ухааны хэрэглээг өргөжүүлэх заалтууд багтжээ.   "Төрөлт багасаж, хүн амын тоо буурч буй энэ нөхцөлд батлан хамгаалахын чадавхийг бэхжүүлж, хадгалан авч үлдэхэд боловсон хүчний үндэс суурийг бэхжүүлэхийг хэзээ хэзээнээс илүү шаарддаг

Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна2018, 12 сар 10. 11:58

БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Ун энэ онд багтаан Сөүлд айлчлах магадлал тун бага байна гэж Өмнөд Солонгосын телевизийн YTN сувгийн цахим хуудсанд тус улсын ерөнхийлөгчийн тамгын газрын нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.   “Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун улиран өнгөрч буй оны үлдсэн гурван долоо хоногт манай улсад айлчлах нь юу л бол” гэж эх сурвалж хэлсэн байна.   "Ерөнхийлөгч Мүн Жэ Иний БНАСАУ-ын удирдагчид илгээсэн албан ёсны урилгад айлчлалын өдрийг тодорхой товлоогүй байгаа" гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Юн Ён Чан өмнө нь сэтгүүлчдэд мэдээлж байв.   Сүүлийн үед Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд Умард Солонгосын удирдагчийн Өмнөдөд хийх түүхэн дэх анхны айлчлал энэ долоо хоногийн дундуур болж магадгүй тухай мэдээлэл гарах болсон байна. Тухайлбал, “Chosun Ilbo” сонинд Ким Жөн Уныг 12 дугаар сарын 12-14-ны хооронд Сөүлд айлчлахыг урьсан гэж мэдээлжээ

Өмнөд Солонгосчуудын 60 гаруй хувь нь Ким Жөн Уны айлчлалыг дэмжиж байна2018, 12 сар 7. 9:39

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны БНСУ-д хийж магадгүй байгаа айлчлалыг тус улсын иргэдийн гуравны хоёр хувь нь дэмжиж байгааг “Realmeter” социологийн судалгааны дүн  харуулжээ.   Олон нийтийн санал асуулгын дүнгээс үзвэл, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн даргын айлчлал нь Солонгосын хойгт энх тайван, тогтвортой байдлыг бий болгоход ихээхэн дэмжлэг үзүүлнэ гэж санал асуулгад оролцогчдын 61,3 хувь нь үзэж байна. Харин 31,3 хувь нь Ким Жөн Уны айлчлалыг эсэргүүцжээ

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна2018, 12 сар 5. 12:21

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.   Ри Ён Хогийн айлчлал хоёр талын харилцаа болон харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх бөгөөд талууд Солонгосын хойг болон өөр бусад тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.   Мөн ирэх оны нэг юм уу хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар санал бодлоо солилцох юм.   “БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн юм

Өтгөн манангийн улмаас түгшүүрийн шар түвшин тогтоожээ2018, 12 сар 4. 9:38

БНХАУ-ын төв, өмнөд болон зүүн нутгуудын зарим хэсэгт өтгөн манан дэгдсэнтэй холбогдуулан тус улсын Үндэсний цаг уурын хүрээлэнгээс түгшүүрийн шар түвшин тогтоосон байна.

ULS.MN © 2021 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.