Шинэ мэдээ

Скаутууд адал явдалт ертөнцөөр аялж байна5 цаг 10 минутын өмнөЖүжигчин Бархүү Одончимэгт гэрлэх санал тавилаа7 сар 28. 9:55О.Болд-Эрдэнэ: Одоогоор АНУ, ОХУ, Казакстан зэрэг орны жюүжицүчид бүртгүүлээд байна7 сар 28. 9:41Хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг, эхчүүд яах вэ?7 сар 28. 9:10Бэлэн мөнгө тээвэрлэж явсан зөрчлийг шүүхэд шилжүүлжээ7 сар 28. 9:07Монголын гурван бөх дифлимпээс бүгд медаль хүртэв7 сар 28. 9:04Сайн мэдээ: 2017 онд ашиглалтад орох томоохон төслүүд7 сар 28. 9:04Дархан аварга Д.Цэрэнтогтох агсаны хөшөө өнөөдөр сүндэрлэнэ7 сар 28. 9:02М.Анхцэцэг Азийн хошой аварга боллоо7 сар 28. 9:00Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 28. 7:45Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.7 сар 28. 7:30Төрийн байгууллагын үүдийг хэн дуртай нь хэмх цохиод байх уу?7 сар 27. 17:17Скаутууд нэгэн дээвэр дор цуглалаа7 сар 27. 17:13Ч.Гал: Элэг судлалын үндэсний төвд 3.8 га газрын зөвшөөрлийг Д.Оюунхорол сайд олгосон7 сар 27. 11:56Бакула Ренбүчиг өнөөдөр зална7 сар 27. 10:44С.Бямбацогт: Улсаа унагааж улс төр хийж хэрхэвч таарахгүй7 сар 27. 10:36Халуун ус хязгаарлах хуваарь7 сар 27. 9:44Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь7 сар 27. 9:43Наймдугаар сард цаг агаар ямар байх вэ7 сар 27. 9:43ОУВС-ийн зүгээс манай улсын засгийн газарт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ7 сар 27. 8:43Сайн мэдээ: Татварын орлого бүх төрөлдөө давж биелжээ7 сар 27. 8:36А.Өнөржаргал: Урлаг тайзан дээр, спорт дэвжээн дээрээ байж утга, учиртай болдог юм билээ7 сар 27. 8:30Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна7 сар 27. 7:40Улаанбаатарт өдөртөө 28-30 градус дулаан байна7 сар 27. 7:28НАТО-ийн марш тактикийн тэмцээнд Монголын цэргийн баг тамирчид тэргүүн байр эзэллээ7 сар 26. 14:10Баянзүрх дүүрэгт дахин сонгууль явагдахгүй7 сар 26. 13:14Засгийн газар өнөөдөр хуралдахгүй7 сар 26. 11:21Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 26. 10:47Түймрийн голомтод Онцгой байдлын байгууллагын 196 алба хаагч ажиллаж байна7 сар 26. 10:27Өнөөдөр болох үйл явдал7 сар 26. 9:55
Америкчууд 241 дэх удаагаа үндэсний баяраа тэмдэглэж байна7 сар 4. 14:53

Америкчууд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр буюу үндэсний баяраа тэмдэглэж байна. Энэ өдөр бол албан ёсоор амралтын өдөр бөгөөд АНУ-ын иргэд энэ онд улс орныхоо байгуулагдсан өдрийг 241 дэх удаагаа тэмдэглэж байгаа юм. Тогтсон уламжлал ёсоор америкчуудын ихэнх нь энэ өдрийг гэртээ бус гадуур салхинд гарах, ах дүү төрөл төрөгсөдтэйгээ уулзах, баярын жагсаалд оролцох  зэргээр өнгөрүүлэхийг эрхэмлэдэг

АНУ-ын дээд шүүх Д.Трампын хоргигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрөв6 сар 27. 12:41

Хүн амынх нь дийлэнхийг лалын шашинтнууд эзэлдэг Иран, Ливи, Сомали, Судан, Сири болон Йемен гэсэн зургаан улсын иргэдийг 90 хоногийн хугацаанд, эдгээр улсаас дүрвэгчдийг 120 хоногийн хугацаанд АНУ руу нэвтрүүлэхийг хориглох тухай Ерөнхийлөгч Дональд Трампын гаргасан зарлигийг хэсэгчлэн хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн шийдвэрийг АНУ-ын Дээд шүүх гаргалаа.Дээд шүүх энэ шийдвэрийг даваа гарагт гаргасан байна.2017 оны гуравдугаар сард гарын үсэг зурсан Д.Трампын энэ тусгай зарлигийг хэрэгжүүлэхийг тус улсын дүүргийн шүүхүүд түдгэлзүүлээд байсан билээ. Иймээс Д.Трампын засаг захиргаа Дээд шүүхэд давж заалдсан юм.Дээд шүүхийн шийдвэрийн дагуу Д.Трампын хориг хэрэгжих боломжтой болж байна

АНУ Кубын талаарх бодлогоо чангатгана6 сар 16. 11:54

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аялал жуулчлал, бизнесийн салбарт Кубын талаар баримтлах бодлогоо чангатгахаар төлөвлөж байна. Энэ тухай пүрэв гарагт “Reuters” агентлаг АНУ-ын Засаг захиргааны төлөөлөгчийн хэлснийг иш татан мэдээллээ.Ажил хэргийн харилцааны хувьд хийгдэх хязгаарлалтууд нь арлын улсын Зэвсэгт хүчний хяналтанд байдаг үйлдвэрийн газруудад хамаарах аж.Мягмар гарагт болсон АНУ-ыг Конгрессын сонсголын үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон "Америкийн засаг захиргаа Ерөнхийлөгч асан Барак Обамагийн гаргасан Кубатай худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх тухай хэд хэдэн шийдвэрийг эргэн харна" гэж мэдэгджээ.Сүүлийн саруудад АНУ-Кубын худалдаа, эдийн засгийн харилцаа өргөжиж байгаа нь Гаванагийн дэглэмд санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа хэрэг” гэж Ерөнхийлөгч Д.Трампыг эргэлзэхэд хүргэсэн гэдгийг тэрбээр онцолжээ

Америкчуудын 60 гаруй хувь нь Оросын талаарх Д.Трампын хандлагыг таашаахгүй байна6 сар 15. 11:21

Америкчуудын 60 гаруй хувь нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Орос-Америкийн харилцаанд хандаж буй байдлыг таашаахгүй байна. “Gallup” социологийн судалгааны албанаас явуулсан санал асуулгаар Цагаан ордны тэргүүний Оростой харилцах харилцаанд хандаж буй байдлыг санал асуулгад оролцогчдын ердөө 30 хувь нь дэмжжээ.Уг судалгааны явцад АНУ-ын Засаг захиргаанд тулгамдаж буй хамгийн чухал 10 асуудлыг хөнджээ

ХМТ-ны тэргүүн асан Ж.Коми ирэх долоо хоногт мэдүүлэг өгнө6 сар 4. 12:42

АНУ-ын 2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд Орос хөндлөнгөөс оролцсон гэх мэдээлэлтэй холбогдуудан мөрдөн шалгалт явуулж байгаа Конгрессын хороонд Холбооны мөрдөн товчооны /ХМТ/ захирал асан Жеймс Коми ирэх долоо хоногт мэдүүлэг өгнө.Сенатын тагнуулын хорооны тэргүүн өчигдөр мэдэгдэл хийхдээ “Ж.Коми энэ сарын 8-нд мэдүүлэг өгнө” гэжээ.Өнгөрсөн сарын эхээр Ж.Комиг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп огцруулсан юм. Тэр үеэс хойш ХМТ-ны тэргүүн асан анх удаагаа ам нээх гэж байгаа нь энэ билээ.Д.Трампын сонгуулийн штабынхан болон Орос хоорондын хуйвалдааныг шалгахад ХМТ-нд саад болохын тулд түүнийг огцруулсан гэж шүүмжлэгчид үзэж байна. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болохоос өмнө Москватай харилцаа холбоо тогтоож, дипломат асуудлыг авч хэлэлцсэн гэх үндэслэлээр үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн суудлаас огцорсон Майкл Флиннтэй холбоотой хэргийг хаахыг Ж.Комигоос Д.Трамп шаардсан гэсэн мэдээлэл байгаа юм

Д.Трамп хүргэнээ өмгөөлөв5 сар 29. 16:07

Оростой холбоо тогтоосон хэргээр Холбооны мөрдөх товчоонд /ХМТ/ шалгуулж байгаа өөрийн зөвлөх, хүргэн Жаред Кушнерт бүрэн итгэдэг гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлжээ.Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт “The Washington Post” сонинд мэдээлснээр, Ж.Кушнерыг Оросын албаны хүмүүстэй хэлхээ холбоо тогтоосон гэх үндэслэлээр ХМТ шалгаж байгаа бололтой. Мөн баасан гарагт тус сонин “Д.Трампын зөвлөх бөгөөд хүргэн Ж.Кушнер ОХУ-аас АНУ-д суугаа Элчин сайд Сергей Кисляктай уулзаж, АНУ-ын засаг захиргаа ба Кремлийн ордны хооронд харилцаа холбооны суваг бий болгох асуудлыг хэлэлцсэн” гэж мэдээлсэн юм.Энэ мэдээлэлтэй холбогдуулан Д.Трамп өчигдөр “The News York Times” сонинд ярилцлага өгөхдөө “Ж.Кушнер улс орныхоо төлөө сайн ажиллаж байгаа

Пентагоны зардлыг 639 тэрбум долларт хүргэн нэмэгдүүлж магадгүй5 сар 23. 14:19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа Пентагоны зардлыг 52 тэрбумаар нэмэгдүүлж, 639 тэрбум долларт хүргэх саналыг Конгресст оруулжээ. Даваа гарагийн орой Цагаан ордноос өргөн барьсан АНУ-ын 2018 оны санхүүгийн жилийн холбооны төсвийн төсөлд энэ талаар тусгасан байна.Төсвийн төслийг бүрэн эхээр нь Вашингтонд 5 дугаар сарын 23-ны өглөө албан ёсоор танилцуулах аж. Уг баримт бичигт дурдсанаар, ирэх онд цэргийн зардлыг бүхэлд нь 54 тэрбум доллароор, өөрөөр хэлбэл одоогийн байгаа хэмжээнээс 10 хувиар нэмэгдүүлэх талаар тусгасан байгаа ба ингэснээр нийт цэргийн зардал 668 тэрбум долларт хүрэх юм

Умард Солонгост шахалт үзүүлэхэд 100 хоногийн хугацаа хэрэгтэй байна5 сар 22. 12:20

БНХАУ-ын дарга Си Жиньпин 4 дүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа 100 өдрийн хугацаанд БНАСАУ-ын эсрэг дангаараа хатуу арга хэмжээ авахгүй байхыг Вашингтоноос хүсчээ. Энэ хугацаанд Бээжин өөрийн арга хэрэгслийг ашиглан Пхеньяны бодлогыг өөрчлүүлнэ гэж амласан тухай Японы “Asahi” сонин бичжээ.Д.Трамп Хятадын удирдагчтай Вашингтонд уулзах үеэрээ, Умард Солонгосын гадаад худалдааны 90 хувь нь Хятад улсад оногдож байгаа гэдгийг сануулсан байна

Оростой холбоотой хэргийг мөрдөн шалгах ажлыг ХМТ-ны тэргүүн Асан удирдана5 сар 18. 12:01

Дональд Трампын сонгуулийн штабынхан болон Оросын тал өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр харилцаа холбоотой байж, хуйвалдаан зохион байгуулсан байж магадгүй гэх хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг байгуулжээ.АНУ-ын Хуульзүйн яам лхагва гарагт мэдэгдэл хийхдээ “тус тусгай зөвлөлийн тэргүүнээр Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ захирал асан Роберт Мюллерыг томилсон” гэв. Д.Трампын ялалтад дэмжлэг үзүүлэхийн тулд өнгөрсөн онд болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросын тал хөндлөнгөөс оролцсон гэх хэргийг тусгайлан мөрдөн шалгахыг америкчууд шаардсаар байгаа билээ.АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп ХМТ-ны захирал Ж.Комиг өнгөрсөн долоо хоногт огцруулсан юм

Шон Спайсер огцорно гэсэн яриаг няцаажээ5 сар 12. 16:19

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Шон Спайсер сэтгүүлчдэд зориулан тогтмол хийдэг хэвлэлийн хурлуудын үеэр үзэгдэхгүй байгаа нь тэрбээр АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний бэлтгэл албанд алба хашиж байгаатай холбоотой гэнэ. Энэ тухай пүрэв гарагт түүний нэгдүгээр орлогч Сара Хакаби-Сандерс мэдэгдлээ.“Шон Спайсер одоохондоо Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж байгаа, тийм болохоор миний бие өнөөдөр болон маргааш та бүхэнд мэдээлэл хийнэ” гэж Хакаби Сандерс хэлсэн байна

М.Флиннийг өндөр албан тушаалд томилж болохгүй гэж Б.Обама анхааруулж байжээ5 сар 9. 12:18

Майкл Флиннийг үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр томилж болохгүй гэж ерөнхийлөгчөөр сонгогдсоных нь дараа Дональд Трампт хандан Б.Обама анхааруулж байсныг Цагаан ордон нотлон мэдэгдлээ.Ерөнхийлөгч асан Барак Обамагийн засаг захиргаанд ажиллаж байсан албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон сонгуулиас 48 цагийн дараа Цагаан ордны Зууван танхимд 90 минутын турш уулзан ярилцах үеэрээ Б.Обама Д.Трампт ингэж анхааруулж байжээ.Нэгдүгээр сарын 20-нд болсон Д.Трампын тангараг өргөх ёслолоос өмнө М.Флинн Оросын Элчин сайд Сергей Кисляктай утсаар холбогдон Оросын эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээний талаар ярьсан байна

Д.Трамп худалдааны шинэ агентлаг байгууллаа5 сар 4. 12:13

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп худалдаа, аж үйлдвэрийн бодлогоо чамбай болгох зорилгоор байнгын үйл ажиллагаатай шинэ газрыг /агентлаг/ Цагаан ордон дотор байгуулжээ.Энэ шинэ газрын нэр нь “Цагаан ордны Худалдаа ба үйлдвэрлэлийн бодлогын газар” юм. Тус газар нь Америкийн хөдөлмөрчид болон компаниудыг хамгаалахад чиглэсэн Д.Трампын хүчин чармайлтуудыг ажил хэрэг болгох аж

Европ руу аялах нь аюултай гэж төрийн департамент анхааруулжээ5 сар 3. 12:08

АНУ-ын Төрийн Департамент мэдээлэл гаргаж, Франц, Орос, Швед, Их Британид саяхан болсон хэрэг явдлуудын талаар иргэдэд анхааруулга өгчээ. Тус байгуулллагын үзэж байгаагаар, “Лалын улс”, "Аль-Каида" бүлэглэлүүд Европ тивд террорист халдлага үйлдэх магадлал өндөр байгаа аж.Төрийн Департаментаас өвлийн баяруудын өмнөхөн гаргасан Европ руу аялахтай холбоотой анхааруулгын хүчинтэй хугацаа энэ оны 2 дугаар сард дуусчээ

Трамп: АНУ БНАСАУ хоорондын хурцадмал байдал томоохон мөргөлдөөнд хүргэж болзошгүй4 сар 28. 14:54

Вашингтон Пхеньяны хоорондын одоогийн хурцадмал байдал нь томоохон зэвсэгт мөргөлдөөн болон даамжирч магадгүй. Ийм мэдэгдлийг пүрэв гарагт Ерөнхийлөгч Дональд Трамп мэдээлийн “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэр мэдэгджээ.“Бид Умард Солонгостой томоохон мөргөлдөөнд хүрэх магадлал бий гэдэг нь яриангүй” хэмээн Америкийн төрийн тэргүүн онцлон хэлжээ

Ерөнхийлөгч Д.Трамп эргийн бүсэд газрын тос, хий олборлохыг зөвшөөрнө4 сар 24. 16:25

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп АНУ-ын эрэг орчмын бүсэд газрын тос, хий олборлохыг зөвшөөрсөн эхний алхмаа энэ долоо хоногт хийх гэж байна. Энэ тухай ням гарагийн орой “Politico” сонинд мэдээлжээ.Тус сонинд мэдээлснээр, Д.Трамп зарлиг гаргаж, эрэг орчмын өрөмдлөг хийх боломжтой бүсэд судалгаа хийх, түүнчлэн эрэг орчимд газрын тос, хий олборлох үйл ажиллагааг зохицуулдаг дүрэм журмыг стандартжуулахыг Дотоод хэргийн яаманд даалгах бололтой.Сануулан дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн хэдэн долоо хоногт Чукотын тэнгисийн ихэнх нутаг дэвсгэр, АНУ-ын зүүн эргийн хэдэн арван цооногуудад олборлолт явуулахыг хориглох тухай захирамж гаргасан билээ. Түүнээс гадна, Д.Трамп зарлиг гаргаж, 1906 онд баталсан АНУ-ын Эртний үеийн тухай хуулийн дагуу үндэсний дурсгалт газруудын жагсаалтыг дахин хянан үзэхийг Дотоод хэргийн яаманд даалгах гэж байгаа аж

АНУ-д түр ажил эрхлэх визийг гадаадын иргэдэд олгох хөтөлбөрийг дахин хянана4 сар 19. 14:46

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаадын нарийн мэргэжлийн ажилтнуудыг ажилд авахын тулд хэрэгжүүлж байсан түр ажил эрхлэх  визийг олгох хөтөлбөрийг дахин хянах тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Америк дахь Монголчуудын бизнес, үйлчилгээ4 сар 19. 9:51

ЭХЛЭЛ: 20 гаруй жилийн тэртээгээс АНУ-ыг зорин ирж ажиллаж амьдарч буй монголчууд эхний үедээ бусдын бизнес дээр өөрсдөө мөнгө олохын тулд ажиллаж байсан бол, сүүлийн жилүүдэд өөрсдийн бизнесээ босгож өөртөө мөнгө олохын тулд ажиллаж эхэллээ. Монголчуудын алив зүйлд “дасан зохицох чадвар”, “ажлыг хурдан хугацаанд сурч, аргыг нь олдог чадвар”, “бусдын удирдлага дор удаан ажиллахыг хүсдэггүй чанар”, “ямагт бусдаас өөрийгөө илүү гэж үнэлэх үнэлэмж”, “бусдаас дутуу явахыг хүсдэггүй бардам зан”-гууд үүнд нөлөөлсөн

Цэнгэлдэх хүрээлэнд ирж ахынхаа өшөөг авчээ4 сар 18. 18:00

Аргентины хөлбөмбөгийн лигийн 20-р тойрогт учраа таарсан "Бельграно" - "Тальерес" багийн тоглолт эмгэнэлт явдлаар өндөрлөжээ. Цэнгэлдэх хүрээлэнд болсон зодооны үеэр Эммануэль Балбо хэмээгч 22 настай залуу нэгэн фанатыг шат руу шидсэний улмаас О.Гомес хэмээх фанат нас барсан байна. Энэ бол зүгээр нэг зодооны улмаас болсон хэрэг биш бөгөөд Э.Балбо хэмээгч этгээд найзуудаа дагуулан ирж өөрийнх нь ахыг 5 жилийн өмнө хөнөөсөн О.Гомесоос өшөөгөө авсан хэрэг ажээ

АНУ-ын иргэн Х.Накамура шатрын супер тэмцээнд түрүүллээ4 сар 18. 17:51

Америкийн шатарчин Хикару Накамура Швейцарийн Цюрих хотод болсон шатрын супер тэмцээнд түрүүлжээ. Энэ жилийн тэмцээнийг Виктор Корчнойн дурсгалд зориулан зохион байгуулсан юм. Найм дахь тойрогт өрсөлдөгчид өөр хоорондоо блиц тоглолт хийхэд Накамура таван оноо авч тэмцээний ерөнхий дүнгээр нийт 15 оноо авчээ

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.