Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан шуурхай бүлэг Увс аймагт ажиллах үеэр аймгийн онцгой комиссоос 5 саналыг шуурхай бүлэгт уламжилснаар Бөхмөрөн сумын эрүүл мэндийн төв болон Хяргас сумын ЗДТГ-ын автомашины асуудлыг шийдвэрлэжээ.
ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг баруун болон төвийн аймгуудын өвөлжилт, орон нутагт тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр Өвөрхангай,Баянхонгор Говь-Алтай, Ховд аймгуудад ажиллалаа.Ховд аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Д.Галсандондогийн мэдээлснээр, тус аймаг 15125 малчинтай, 6863 малчин өрхтэй, 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,6 сая малтай. Тус аймагт 1,2 сая төл хүлээж авчээ
Малчид нийгмийн даатгалд хамрагддаг болоод удаагүй байгаа. Гэвч нийгмийн даатгалд хамрагдах сонирхолтой малчид нэмэгдэж, энэ оны зургадугаар сарын байдлаар 32.9 мянгад хүрсэн гэх мэдээллийг өглөө
Баруун болон төвийн бүсийн 13 аймагт Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, зүүн болон говийн бүсийн 8 аймагт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан Шуурхай бүлгүүд ажиллаж байна. Дээрх сумдад 11 дүгээр сарын 9-ний өдрөөс хойш цас үргэлжлэн орсны улмаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, мал бэлчээрт гарахад бэрхшээлтэй болжээ. Цасны зузаан тал газраа 25-35 см, гуу жалга, уулархаг болон хунгарласан газраа 50-70 см байна. “Алтайн зам” компани энэ өвөл нийт 300 гаруй тн давс нөөцөлснөөс Барлагийн давааны цасанд боогдсон замыг нээхэд 100 тонн давс хэрэглээд байна. Уг даваагаар Хөшөөтийн уурхайгаас БНХАУ руу хилээр нүүрс тээвэрлэдэг тээврийн хэрэгслүүд ихээр зорчдог ч их цаснаас шалтгаалан сүүлийн 3-4 хоногт тээвэрлэлт бүрэн зогсчээ
Хөдөө орон нутагт өвөлжилт хүндэрч байгаатай холбогдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг, сумын эрүүл мэндийн төвөөс хүн амд үзүүлэх яаралтай тусламжийн шуурхай, бэлэн байдлыг хангах түргэн тусламжийн дуудлагын үйлчилгээнд зориулан 19 аймгийн 21 суманд автомашин гардуулж өглөө. Эрүүл мэндийн сайдын багцад 2016 онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлд төсөв тусгагдаагүй тул хуучин автомашинуудаа засварлан өвөлжилтөнд бэлтгэлээ