Катарын эрх баригчид арабын орнууд тус улстай тасалсан харилцаагаа сэргээхийн тулд тавьсан шаардлагуудыг хүлээж авах боломжгүй гэж үзэж байгаа хэдий ч яриа хэлэлцээ хийхэд бэлэн байгаа ажээ. Энэ тухай бямба гарагт Катарын Гадаад хэргийн сайд Мухаммед бен Абдель Рахман Аль Тани мэдэгдсэнийг Al Jazeera телевиз иш татан мэдээллээ.“Бид шаардлагуудын жагсаалтыг хүлээж авах боломжгүй, гэхдээ зохих нөхцөлд манай улс яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна
Нефть олборлолтыг танах тухай хэлэлцээрийг байгуулсан ОПЕК-ийн гишүүн болон гишүүн бус улс орнууд уг хэлэлцээрийн үйлчлэх хугацааг наад зах нь зургаан сараар сунгах боломжийг хэлэлцэж байна. Энэ тухай Кувейт улсын Газрын тос, эрчим хүч, усны нөөцийн сайд Исам аль-Марзук мэдэгдлээ.Түүний хэлснээр, нефть олборлогчид хэд хэдэн хувилбарыг судалж байгаа аж