Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор МХБХ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “21 аймгийн аварга шалгаруулах тэмцээн” энэ сарын 14-өөс 19-ний хооронд Улаанбаатар хотод Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай явагдаж өндөрлөлөө. Монгол улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Монголын Хөл бөмбөгийн холбоо санаачлага гарган 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 2013 оноос “Үндэсний цом” нэртэйгээр жил бүр уламжлал болгон зохиож ирсэн байдаг. Тэгвэл 2020 оны хувьд Ховд аймгийн шигшээ багийн хувьд Дээд шатны В хэсэгт Өмнөговь, Дархан-Уул, Увс аймгуудтай хэсгийн тоглолтуудаа эхлүүлсэн юм. Эхний тоглолтоо Өмнөговь аймгийн эсрэг хийж, С.Отгонцагаан, Н.Бямбадорж, Ц.Бат-Эрдэнэ нарын гоолоор 3:2-оор хожсон бол дараагийн тоглолтоо хөрш Увс аймгийн багтай хийж, Ш.Энхтүвшин, Э.Цогбадрал нарын гоолоор 2:1-ээр хожсоноор хэсгээс гарах болзлоо хангасан юм. Хэсгээ аль нь тэргүүлэхээ шийдэх тоглолтонд хүчирхэг Дархан-Уул аймгийн багт 0:2-оор хожигдож, 2-оор гарч хагас шигшээд Дорнод аймагтай учраа таарч, хагас шигшээд Дорнод аймгийн багийг Ц.Бат-Эрдэнэ, Ш.Энхтүвшин нарын гоолоор хожиж, 6 жилийн дараа уг тэмцээний пиналд дахин нэг удаа өрсөлдөх эрхтэй болсон. Шигшээ тоглолтонд өмнөх 2019 оны аврага Орхон аймгийн багтай хүчтэй өрсөлдөөнийг үзүүлэн ч Ц.Отгонцагааны оруулсан цорын ганц гоолоор хожил байгуулсан байна. Ийнхүү алс баруун хязгаар Ховдын аймгийн залуус 21 аймгийн аварга шалгаруулах Үндэсний Цом-2020 тэмцээнд АНХ удаа аврага авлаа
Английн хөл бөмбөгийн "Манчестер Сити" клуб Испанийн “Барселона” багийн довтлогч Лионель Мессид 500 сая евро санал болгоход бэлэн байна гэж “Sport.es” цахим хуудас мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өдгөө 33 настай хөлбөмбөгчинтэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулах аж. Харин түүний жилийн цалин 50 сая евро байх гэнэ
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA, National Basketball Association/ плей-оффын эхний тойргийн гурван тоглолтыг хойшлуулахаар шийдсэн гэж тус холбооны хэвлэлийн албан мэдээлжээ. Үүнээс өмнө "Милуоки" багийн тоглогчид плей-оффын эхний тойрогт "Орландо"-гийн эсрэг хийх тав дахь тоглолтыг бойкотолсон байна. Тэд Висконсин муж улсад цагдаа нар өнгөт арьст залууг буудсаныг эсэргүүцжээ. "Милуоки"-"Орландо"-гийн тоглолтоос гадна “Хьюстон"-"Оклахома" болон "Лос-Анжелес Лейкерс"-"Портленд" багуудын тоглолтыг хойшлуулахаар болсон байна